Өнгөрсөн хугацаанд Улаанбадрах сумын малчид Төрийн бус байгууллагынхантай хамтраад ““Бадрах энержи” компанийн балгаар гажигтай төл гарах байгаа” талаар хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал зарлаж байлаа. Улаанбадрах сумын талаар дүүрэн гажиг, согогтой мал бэлчиж, бэлчээр нь тахлагдаж байгаа мэтээр олборлоогүй уранд олон зүйлийг “тохсон”. Нутгийн малчид “Бадрах энержи” компанийн талбайгаас 30 хүрэхгүй километрийн зайтай малаа маллаж, аж төрдөг. Компанийн талбайд хамгийн ойрхон нутагладаг малчин нь О.Эрдэнэсумъяагийнх гэнэ. Тус сумын хэмжээнд он гарсаар малын өвчлөл, согог, гажиг төлийн дуудлага бүртгэгдээгүй гэнэ. Харин өнгөрсөн жил албан ёсоор бүртгүүлээгүй ч механик гэмтлийн улмаас хоёр ч төл гажигтай гарчээ.

.jpg)
Малын өвчлөлийн талаар Улаанбадрах сумын Засаг дарга Г.Ганбүрэнтэй холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Би 2020 онд Засаг даргаар томилогдсон. Намайг Засаг даргын ажил авснаас хойш гажиг төл малтай холбоотой дуудлага, мэдээлэл албан ёсоор ирээгүй. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд дуудлага өгч, бүртгүүлээгүй гэсэн үг. “Бадрах Энержи” ХХК нь Улаанбадрах сумын Аргалант буюу III багт үйл ажиллагаагаа явуулдаг. Нөлөөллийн болон орчны бүсэд нь Улаанбадрах сумын 20 орчим айл нутаглаж, амьдардаг. Гэхдээ тус компанитай хаяа залган амьдарч байгаа малчдаас гомдол, мэдээлэл ирж байгаагүй. Харин өнгөрсөн жил Баянбогд буюу II багт амьдардаг малчны хотонд зургаан хөлтэй ишиг гарсан гэж аймагт мэдэгдсэн байсан. Шинжилгээний хариу нь ихэр ишиг байсан, ургийн гажгаас үүдэлтэй гэж гарсан. Түүнээс биш, ураны цацраг, металлын хорноос үүдсэн нь тогтоогдоогүй. Харин цахим сүлжээнд Улаанбадрах суманд гажигтай хурга, ишиг, тугал, ботго мэндэлж байна гээд байдаг. Тэр нь яг манай сумын төл мал мөн юм уу, биш юм уу гэдгийг нь баталсан зүйл байхгүй. Манай сумынх гэдэг нь тогтоогдоггүй шүү дээ. Энийг хууль хяналтын байгууллагынхан нарийвчлан шалгах байх. Манай суманд Мал эмнэлгийн тасаг гэж байгаа ч одоогоор ажилтангүй байна. Энэ асуудлыг аймгийн Мал эмнэлгийн газрынхан сайн мэдэж байгаа. Нэгдсэн мэдээлэл нь тэнд байгаа” гэсэн юм.
“Бадрах энержи” ХХК нь Аргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Нутгийн иргэд компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, тэмцэх нь ховор. Харин Улаанбаатар хотод байрлах төрийн бус байгууллагын гишүүд нутгийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, ураныг эсэргүүцдэг бололтой. Учир нь, суманд бүртгэгдээгүй, гараагүй, шинжлүүлээгүй гажиг, согогтой төл малыг хэдэнтээ Улаанбаатар авчирч, Улаанбадрахын мал гэж тэмцдэг гэнэ.
Бид Аргалант багийн даргатай холбогдож, гажиг, согогтой төл мал төллөсөн талаар тодрууллаа.
Тэрбээр “Намайг томилогдсоноос хойш буюу 2021 оноос өнөөдрийг хүртэл манай багийн хэмжээнд “Төл мал гажигтай гарлаа” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. Харин манай багийн нутагт амьдардаг, Эрдэнэ сумын харьяат малчин Б.Ариунболдын ингэнээс ургийн гажигтай ботго гарсан гэсэн. Өөр сумын харьяалалтай учраас тэндээ шалгасан болов уу. Гэхдээ нүдээр хараагүй учраас мэдэхгүй. Гажигтай төл мал гарсан, гараагүй гэх цуу яриа үеийн үед байсан. Гэхдээ баталсан, шинжилж, тогтоосон зүйл байхгүй. “Бадрах энержи” ХХК-ийн нөлөөллийн бүсэд манай багийн арав орчим малчин айл байдаг. Тэр айлуудаас дуудлага, мэдээлэл ирж байгаагүй” гэсэн юм.
Улаанбадрах сумын улсын Мал эмнэлгийн тасаг байдаг ч одоогоор ажилтангүй байгаа ажээ. Харин хувийн хэвшлийн гурван Мал эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Бид Улаанбадрах суманд 2017 оноос хойш үйл ажиллагаа байгаа Мал эмнэлгийн газрын эмч Б.Мөнх-Эрдэнээс тодруулсан юм.
Тэрбээр “2023 он гарснаас хойш ургийн гажигтай төл малын дуудлага манай эмнэлэгт ирээгүй. Бусад газарт хэрхэснийг би сайн мэдэхгүй байна. Улаанбадрах сумын хэмжээнд олон хөлтэй, хоёр, гурван толгойтой гажигтай төл мал мэр сэр гардаг гэсэн. Гэхдээ малчид малын эмчдээ дуудлага өгдөггүй, мэдэгддэггүй. Албан ёсоор бүрдүүлэлт хийгээд, шинжилгээнд явуулаад, юунаас болоод ийм төл гарсныг тогтоох ёстой шүү дээ. Гэтэл энэ зүйлийг огт хийдэггүй нь харамсалтай. Харин Улаанбаатараас Төрийн бус байгууллагынхан нь ирээд өнөөхийг нь аваад явчихдаг гэсэн. Хэрэв үнэхээр хотонд нь гажигтай төл мал төллөсөн бол малын эмчдээ дуудлага өгөөд, шинжилгээнд явуулаад, албан ёсны байх ёстой шүү дээ. Өнгөрсөн жил малчин Б.Ариунболдын хотонд ботго гажигтай төрсөн гэх мэдээлэл гарсан. Ихэр ботго хавсарчихсан байсан юм билээ. Аймгийн мал эмнэлгийн газрынхан ирээд, шинжилгээ хийсэн. Гэмтлийн улмаас ботго тийм байдалтай төрсөн нь тогтоогдсон. Задлан хийхэд ямар нэгэн генийн өөрчлөлт байхгүй, механик гэмтлийн улмаас үүссэн байна гэсэн” гэлээ.
Сумын хэмжээнд гажиг, согогтой төл мал, тэр дундаа цахим сүлжээнд яваад байдаг зургаан хөл, хоёр толгойтой төлийн талаар мэдэх албаныхан ховор байна. Тэгэхээр малчид суманд мэдэгдээгүй юү, эсвэл Төрийн бус байгууллагынхан худал мэдээлэл тараасан уу гэдэг асуулт эндээс урган гарч ирж байна.
Иймээс бид Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Баярмандахтай холбогдлоо.
Тэрбээр “2022 онд аймгийн хэмжээнд ургийн гажигтай төл төллөсөн гэх гурван дуудлага бүртгэгдсэн. Тодруулбал, Эрдэнэ, Улаанбадрах, Айраг сумаас нэг, нэг дуудлага ирсэн. Дуудлага ирсэн газруудад аймгийн Мал эмнэлгийн газрынхан шуурхай очиж ажилласан. Уран, хүнцэл зэргээс болоогүйг тогтоосон. 2023 онд төл малтай холбоотой нэг ч дуудлага, мэдээлэл аймгийн хэмжээнд ирээгүй. Харин энэ оны эхэнд Улаанбадрах суманд бог малын гоц халдварт мялзан өвчин гарсан дуудлага бүртгэгдсэн” гэлээ.
| УЛААНБАДРАХ СУМЫН МАЛ УРАНД ХОРДОЖ, ЗУРГААН ХӨЛ, ХОЁР ТОЛГОЙТОЙ ТӨЛ ТӨРЖ БАЙНА ГЭХ ДУУЛИАНЫ МӨРӨӨР... |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |