Арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайнд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна” гэсэн дуудлага тус хорооны оршин суугчаас ирж, цагдаагийн алба хаагчид хэргийн газарт зургаан цаг үзлэг хийж, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй талийгаачийн төрсөн ах С.Ганболдыг сэжиглэн шалгаж байгаа.
Талийгаач айлын ганц охин бөгөөд бага ах, ээжийн хамт Чингэлтэй дүүрэгт нийтийн байранд амьдардаг байжээ. Харин түүний төрсөн хоёр ах нь Сүхбаатар дүүргийн XVIII хороонд тэднээс тусдаа амьдардаг байсан аж. Охин хамгийн сүүлд гэрийнхэн рүүгээ “Гандангийн ойролцоогоос III, IV хороолол руу явах гэж байна. Удахгүй очно” гэж яриад дахиж холбоо бариагүй гэдэг. Ээж нь хэрэгт холбогдогдон шалгагдаж байгаа бага хүү С.Ганболдын хамт охиноо Хороолол, Төмөр зам, Гандан хамгийн сүүлд очно гэж ярьсан газраар нь хайжээ. Ингээд эцэст нь, арга мухардаж цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 7-нд өргөдөл гаргасан байгаа юм. Өргөдөл гаргаснаасаа хойш хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад очиж, охиныхоо эрлийн талаар сурагласан гэнэ. Харамсалтай нь, тухайн үед улс орон даяар хатуу хөл хорио тогтоож байсан тул эрлийн явц тийм ч үр дүнтэй байгаагүй талаар талийгаачийн ар гэрийнхэн ярьж байна.
Харин цагдаагийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 23-ны 23:00 цагийн үед талийгаачийн ээжийг Сүхбаатар дүүргийн II хэлтэст яаралтай ирэхийг мэдэгджээ. Гурван хүүтэйгээ яваад очиход, охиных нь цогцсыг мөчилж, шуудайнд хийсэн байдалтай шар үстэй толгойны зураг харуулсан гэнэ. Тухайн үед ээжийнх нь ухаан балартаж, гурван ахаас нь байцаалт авсан байна. Ингэхдээ цагдаагийн алба хаагчид “Дүүг чинь танай ах хөнөөсөн гэнэ. Одоо чи хэргээ хүлээчих” гэх зэргээр дарамталж, бага хүүг нь зодож, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж магадгүй” хэмээн ар гэрийнхэн нь хэлж сууна. Мөн тэд “Манай Ганболд дүүгээ хөнөөх хүн яавч биш, хүнлэг зөөлөн, даруухан, аймхай хүүхэд. Тийм байхад яаж дүүгээ хөнөөчихөөд, тэр жаахан биетэй хүүхэд хоёр шуудайнд хийгээд, үүрээд хаа байсан Сүхбаатар дүүрэгт очих билээ. Энэ бол цэвэр гүтгэлэг. Манай хүүхдүүд хоорондоо огтоосоо таарамжгүй харилцаатай биш. Хаа нэг ам зөрнө тэгээд л эвлэрчихдэг” гэлээ.
Харин талийгаач охиныг “Айлын ганц охин учраас эрх танхил өссөн. Гэхдээ ээж, ахдаа амь байсан” гэж байна лээ. Талийгаачийн ээж О нь охиноо нас барсан, хүүгээ дүүгээ хөнөөсөн гэдэгт огт итгэхгүй байгаа гэнэ. Тэрбээр охиноо алга болсноос хойш ганц ч өдөр тайван хоноогүй бөгөөд хэрэг гарснаас хойш шокны байдалтай байна. Тэрбээр хүүгээ саатуулагдсанаас хойш уулзаагүй бөгөөд “Гэр бүлийн хэрүүл сонсмооргүй байсан” гэх утга бүхий дөрвөн секунтын ярианаас өөр хүүгийнхээ өгсөн мэдүүлгийн талаар мэдэхгүй гэнэ.
Охин алга болохынхоо өмнөх өдөр ээжийнхээ эгчийнд очиж хоносон байна. Ингэхдээ эгчдээ “Манай гэрийн хажууд орон гэргүй бололтой, архи уудаг гурван ах байдаг. Тэднийг би нэг удаа цагдаад бариад өгчихсөн чинь намайг “ална” гээд байдаг болчихсон. Мөн тэрний дараа манай гэрийн хөргөгчийг хулгайлж, задлаад хөнгөн цагаан, зэсийг нь зарж байсан. Тэгээд тэрнээс болж бөөн хэрүүл тэмцэл хийгээд, 165 см орчим өндөртэй, сахалтай ах нь “Чамайг нэг л өдөр цааш харуулна” гээд элдэв янзын хараалаар хараасан. Би тэднээс үнэхээр айгаад байна” гэж ярьжээ. Ингэж хэлээд удаагүй маргааш нь охин хичээлдээ яваад ор сураггүй алга болсон байна. Талийгаачийн ар гэрийнхэн хэрэгт охиныг дарамталж байсан гурван залууг сэжиглэж байгаа бөгөөд хүүгээ дүүгээ хөнөөсөн гэдэгт огт итгэхгүй байгаагаа мэдэгдэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Мөн тэд цагдаагийн алба хаагчид хүүд нь хүчээр хэрэг хүлээлгэж байх магадлалтай гэсэн юм.
| Талийгаачийн ар гэрийнхэн: С.Ганболд дүүгээ хөнөөгөөгүй, хэлмэгдсэн |
|
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |