• Өнөөдөр 2024-04-24

Ц.ЭРДЭНЭБАЯР: Газрын тосны үнэ тогтворгүй байгаа ч бензиний үнийг өсгөхгүй

2021-01-18,   1042

 
Дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнэ огцом өссөнтэй холбогдуулан АМГТГ-аас мэдээлэл хийлээ. АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч Ц.Эрдэнэбаяр "Жилдээ 13-15 орчим хувиар газрын тосны бүтээгдэхүүний импорт нэмэгддэг. Манай улс 2019 онд нийт хоёр сая гаруй тонн бүтээгдэхүүн импортолсон. Өнгөрсөн жилийн хувьд 2019 оноос 60  мянга орчим тонноор бага шатахуун орж ирсэн. Уул уурхайн компаниуд ямар нэгэн байдлаар зогсолт хийгээгүй нь импортын бүтээгдэхүүн буурахад нөлөө үзүүлсэнгүй.
 
АМГТГ-аас тухайн шатахууны литр тутмын үнэ бодитой эсэхэд дүгнэлт гаргадаг. АИ-92 төрлийн бензиний одоогийн байдлаарх өртөг нь 1540 төгрөг. Үүнд ААН-ийн ашгийн хэмжээ ороогүй. Хэрвээ ашгийн хэмжээ хоёр хувиар орвол АИ-92 төрлийн бензин 150-200 орчим төгрөгөөр өсөх тооцоо байна. Энэ бол гадаад зах зээлээс хамаарч байгаа өсөлт юм. 
 
А-80 81 хоног, АИ-92 бензин 47, дизель түлш 26, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсын түлшний нөөц хэвийн гэж үзэж болно. Төрийн байгууллагуудын зүгээс арга хэмжээ авч ажиллахыг зорьж, импортлогч томоохон ААН-үүдтэй уулзалт хийж байгаа. Газрын тосны үнэ одоогийн байдлаар тогтворгүй байна. Гэхдээ өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг өсгөхгүй байхад арга хэмжээ авч байна. Одоогийн үнэ болох 1450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллана. Бусад дизель түлшний хувьд гадаад зах зээлээ дагаад үнийн өсөлт явагдана.
 
Мэдээж зарим газар зүйн байршлаас шалтгаалан 10 гаруй төгрөгийн үнийн өсөлттэй байхыг үгүйсгэхгүй. АИ-92 бензиний үнийг өсгөхгүй байх ажлыг төрийн зүгээс шатахуун импортлогч ААН-д авч хэрэгжүүлж байна" гэлээ.
 
 

Ц.ЭРДЭНЭБАЯР: Газрын тосны үнэ тогтворгүй байгаа ч бензиний үнийг өсгөхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188