20 жилийн түүхтэй МХЕГ-ыг 2022 татан буулгасан. Тус байгууллагыг татан буулгаснаас болж иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй бүр амиараа хохироод дуусаж байна. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын татан буулгасны горыг монголчууд амиараа амсаж, амиараа төлж байна. Хоол хүнс, тог цахилгаан чанартай, чанаргүй барилгад хяналт шалгалт хийж, нэг ч болтугай шалбарсан утсыг нь анхааруулдаг байсан 300 гаруй ажилтантай байгууллагыг татан буулгаснаас хойш өчнөөн байгууллагад гал гарч, хүний амь эрсдсэн. Тухайлбал, 2023 онд Аса циркийн ойролцоох “Далай ээж” захад гал гарч, хоёр хүн амиараа хохирсон харамсалтай хэрэг гарсан. “Миний” сүлжээ дэлгүүр шатаж, хоёр иргэн нас барсан бол Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд байрлах мөн “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахын байранд гал гарч, Онцгой байдлын ажилтан амиа алдсан билээ. Хамгийн сүүлд гэхэд Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч, 5.2 тэрбум төгрөгийн хохирлыг УОК-оос гаргахаар болсон. Энэ мэтчилэн улсаараа төдийгүй эрдэнэт хүний амиар хохирч байгаа шийдвэрийг төр засгийнхан эргэн харж, МХЕГ-ыг сэргээж, Монгол Улсыг хяналт шалгалттай, тодорхой хэмжээний журам, шаардлагатай болгомоор байна. МХЕГ татан буугдсанаар монголчуудын идэж, хэрэглэж байгаа хоол хүнс улам баталгаагүй, эм, тариа чанаргүйжиж эхэлсэн гэх хардлага иргэдийн дунд байна. МХЕГ-аар шалгуулаагүй болохоор монголын ард түмэн юу идэж, юунд амьдарч байгааг мэдэхийн аргагүй болж, тэр хэрээрээ монголчуудын амь, амьдрал үнэгүйдсэн гэхэд болно.
Засгийн газрын ил шийдвэр үнэндээ “бай”-гаа оноогүй. 1400 гаруй ажилтан алба хаагчтай тус байгууллагыг татан буулгаж, харьяа яамдад үйл ажиллагааг нь хариуцуулаад 800 гаруй алба хаагчид ажлаа үргэлжлүүлэн хийж, 300 гаруйг нь ажлын байргүй болгох шийдвэр гаргаж байлаа. Эдийн засгийн хүнд үед энгийн номхон 300 хүн ажлын байргүй болсон. Дор хаяж 300 гаруй хүний ард төдий чинээний гэр бүл орлогогүй болж, амьжиргааны түвшин нь буурсан гэсэн үг. Мэдээж, томчуудад ажлын байр нь гарздахгүй нь ойлгомжтой. Манайд төрийн ажил үүргийг гүйцэтгэх ажил буюу тендерийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явж чаддаг нь маш эргэлзээтэй. Шуудхан хэлэхэд ямар ч салбарын сонгон шалгаруулалтад томчуудын шахааны компани орж ирдэг нь нууц биш.
Манай улс ямар ч хяналтгүй болж, дур зоргоороо авирлаж юунд хүрэхийг харах л үлдсэн гэлтэй. Хоёр жилийн хугацаанд зарим нэгийг нь иргэд амь насаар амсаж байгааг харж л байна. Улс орнууд яаж хяналтаа нэгтгэх вэ гэдэг гарц гаргалгаа хайж байхад манайх улам бэхжүүлэхийн оронд устгаж л байдаг. 2014 онд санхүүгийн хяналтыг үгүй хийгээд аажим аажмаар энэ байгууллагыг шүдгүй арслан шиг болгосон доо. Одоо тэгээд 100 хувь хяналтгүй болгож санасан даа хүрч чадсан. Үүнийг горыг иргэд амиараа төлж байна. Улмаар салбар бүрийн харьяанд мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэн юм. Гэвч салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл бариад хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа ч үйл ажиллагаа нь жигдрээгүй хэвээр. Татан буугдсан МХЕГ-ын хяналт, шалгалтыг салгаснаар тухайн эрх бүхий албан тушаалтнуудад давуу байдал үүсгэхээс салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр хугацаа алдах зэрэг эрсдэл үүсч байна. Монгол Улсын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж, МХЕГ-ыг байгуулан ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хил гаалиас эхлэн, эм, хүнс, хэрэглэгчийн эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн асуудал, тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаа гэхчлэн нийт 26 чиглэлийн нийтэд хамааралтай олон бүлэгт улсын байцаагч нар хяналт тавьж ажилладаг байв. Мэргэжлийн хяналтын аж ахуйн нэгжид дарамт учрууладаг, хүнд суртлаар элдэв чирэгдэл учруулдаг яг шалгах зүйлээ шалгадаггүй гэх шүүмжлэлийн дагуу татан буулгасан. Мөн манайд төрийн ажил үүргийг гүйцэтгэх ажил буюу тендерийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явж чаддаг нь маш эргэлзээтэй. Шуудхан хэлэхэд ямар ч салбарын сонгон шалгаруулалтад томчуудын шахааны компани орж ирдэг нь нууц биш.
Яг ийм үед мэргэжлийн хяналтын газар зураг төслөөс нь эхлээд л хариуцлага хүлээлгэх эрх мэдэлтэй байв. Харамсалтай нь, яамны харьяалалд оччихвол үүнд хэн ч хариуцлага тооцож чадахгүй болох нь. Ингээд л хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт гэж байхгүй дарга нарын компани нь ямар ч шалгалт, хяналтгүйгээр хүнсээ нийлүүлж, барилгаа барьж, замаа тавьж дураараа дургих нь. МХЕГ-ыг татан буулгасны горыг ард түмэн үүрч, иргэд хохироод үлддэг гаж тогтолцоо бий болох нь ээ. Чанаргүй барилга нурахад иргэд хохирно, цахилгааны утаснаас гал гарахад иргэд хохирдог. МХЕГ-ыг татан буулгаснаар иргэд эрүүл амьдрах баталгаагүй болсоор байна.
| МХЕГ-ЫГ ТАТАН БУУЛГАСНЫ ГОРЫГ МОНГОЛЧУУД ХАНГАЛТТАЙ АМСАЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |