МАН-д энэ цаг үеийн болоод ирээдүйн хэдэн жилийн бүх эрх мэдэл байгаа ч энэ нь тэдэнд хангалтгүй. Одоо Үндсэн хуульд өөрсдөдөө ашигтай нэмэлт өөрчлөлтүүдийг ард түмний нэрээр оруулах нь тэдний гол зорилго болоод байна. Ингэснээр МАН-ынхны эрх мэдэл байж болох хэмжээндээ дүүрээд зогсохгүй тэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн хуулиар нэмэх, дархлах зорилго, үүрэгтэй байгаа.
Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, тэднийг тойрон хүрээлэгчид өнгөрсөн наймдугаар сард ээлж дараалан “Одоогийн Үндсэн хуульд нэмж сайжруулах, засварлах ёстой хэд хэдэн зүйл, заалт бий. Түүнийг засаж, өөрчлөхгүйгээр улс төрийн намууд болоод Засгийн газар ч тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй” хэмээх ухуулгыг олон нийтэд цацаж байлаа. Үүний хамгийн том илэрхийлэл нь, МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нэгдсэн талаараа олон нийтэд тайлбар өгөхдөө “МАН-тай гэрээнд үндэслэн нэгдсэн нийлсэн. Бид тодорхой зорилтын үүднээс МАН-тай нэгдэж, У.Хүрэлсүхийг дэмжихээр болсон. Нэгдүгээрт, Шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцолцоог засаж, залруулж зөв тогтолцоотой болохоор санал бодлоо солилцож байна” гэсэн зарчмыг МАН-ын удирдлагуудтай ярилцаж, хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон” гэж байсан билээ.
Сошиалаар энэ мэт олон нийтэд өгөөш өгч, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж эхэлж байтал “Ноёдын наадам”-ыг эсэргүүцсэн No Naadam хөдөлгөөн өрнөж, “Ковидын шинжилгээ хийгээд сэргийлэх вакцинаа ч олигтой зохион байгуулаад хийчихгүй, хил гаалиа хэвийн ажиллуулж чадахгүй, одоо тэгээд сургууль, цэцэрлэг орохоор хүүхдүүдээ яах болж байна аа, Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна” гэх мэт олон нийтийн эсэргүүцэл, бухимдал өндрөө авсан тул Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай сэвээгээ МАН-ынхан хойш татсан. Харин одоо энэхүү ухуулга, мэдээллээ эхлүүлж байгаа бололтой.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад одоо ямар нэг саад, эсэргүүцэл, хориг улс төрийн зүгээс огт байхгүй болсон. Нэг намынхан төрийн эрх барьж байгаа энэ хамгийн боломжит цагтаа өөрсдөдөө ашигтай, илүү өргөн хийгээд урт удаан эдлэх эрх мэдэл “бэлэглэх” боломжийг хуулиар бий болгохыг хүсэх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан одоо л жинхэнэ “дураараа дургиж, дунд чөмгөөрөө тоглох” нь. Гол нь хүч чадал, мэргэн ухаан ард олонд бийг тэд мартаж болохгүйг сануулах нь зүйтэй.
Үндсэн хуульд дахин гар хүрэх талаар ХҮН-ын дарга асан Б.Найдалаа “МАН өөртөө ашигтай л бол сонгуулийн тогтолцоог өөрчилж байсан. Бүр сонгууль болохоос сарын өмнө өөрчилж байсан түүх бий. Энэ бол зөвхөн намынхаа, тэр дундаа өөрийнхөө бүлэглэлийн хэдэн хүнийг гишүүн болгохын төлөө хийж байгаа үйлдэл. Тэгэхээр МАН үнэхээр сайн институт, эх орноо боддог юм бол энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Түүнээс 65 Их хурлын гишүүнтэй байхын тулд Үндсэн хуулийг өөрчлөөд, эвсэл өөрчлөхгүй байх юм бол жинхэнэ хариуцлага тооцох ёстой. АН ч гэсэн энэ асуудлыг дэмжих байх. Тиймээс Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоогоо заагаад өгчихвөл дараа нь хэн нэгэн дарга, хэн нэгэн нам гарч ирээд өөрийнхөө намд тааруулж Сонгуулийн хуулийг өөрчилж чадахаа байна. Дүрэм нь тодорхой болно. Дөрвөн жилийн дараа сонгууль яаж явахыг иргэд ч, намууд ч мэддэг байна” хэмээж байсан билээ.
Түүнчлэн “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Их хурлын гишүүдийн тоог нэмэхээс гадна жижиг сажиг олон зүйл байгаа. Тухайлбал, Монгол Улсад парламентын тогтолцоо хэрэгтэй юм бол парламентын тогтолцоогоо бэхжүүлэх чиглэлээр явсан дээр. “Давхар дээл”-ийг бид шүүмжилж ярьдаг. “Давхар дээл”-ийг улс төрийн зорилгоор муухай харагдуулчихсан болохоос биш парламентын тогтолцоотой улсад “Давхар дээл” байдаг л зүйл. Өөрөөр хэлбэл, иргэдээс санал авсан улстөрчид нь бодлогоо тодорхойлдог. Тэгж байж Засгийн газар нь хүчтэй, тодорхой эрх мэдэлтэй, нөлөөтэй, хариуцлагаа үүрч чадна. Түүнээс улс төрийн лидерүүд биш хүмүүсийг гүйцэтгэх маягтай томилоод ирэхээр Засгийн газар тогтворгүй болдог. Үүнийг бид зөв тогтолцоо руу нь оруулж, улс төрийн зориг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, "давхар дээл"-ийг зөвшөөрөх ёстой” гэсэн байдаг.
Энэ мэт саналуудыг бусад намаас хэлэх ч МАН-ын хувьд өөрсдийн хүссэнээ л хийх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, тэд энэ удаад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зузаатгах замаар бүх эрх мэдлийг хуульчлахыг чухалчлах нь дамжиггүй. Ямартай ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил эрчимжиж байгааг МАН-ын Генсекийн үг илтгэж байгааг улстөрчид төдийгүй улс төр судлаачид онцолж байна.
Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоогоо заагаад өгчихвөл дараа нь хэн нэгэн дарга, хэн нэгэн нам гарч ирээд өөрийнхөө намд тааруулж Сонгуулийн хуулийг өөрчилж чадахаа байна
| ЭЦЭГ ХУУЛИАР ЭРХ, ЯМБАА ӨРГӨТГӨН ЗУЗААТГАХ МАН-ЫН ЗОРИЛГО ЭРЧИМЖЖЭЭ |
|
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |