МАН-ын үеийн үед сонгуульд ялалт байгуулдаг технологи буюу хэсгийн ахлагч нарт цалин өгч, хөл ухуулагч хийдэг эмзэг цэг дээр нь Ардчилсан намынхан олоод хатгачихлаа.
Эрх баригчдын сонгуулийн үндсэн сценар нь хэсгийн ахлагчид мөнөөс мөн. Өөрөөр хэлбэл, тухайн сум, хорооныхны аж амьдралыг гарын арван хуруу шигээ нэвт шувт мэддэг хэдэн хөгшчүүлийг хэсгийн ахлагчаар томилж, манай нам, танай намаар ангилах ажлыг нь тэд зөвхөн хэсгийн ахлагчдаар дөрвөн жил тасралтгүй хийлгэнэ. Хэсгийн ахлагч нарт иргэдийн хамгийн чухал мэдээллүүд тэрчигтээ цуглардаг гэсэн үг. Тухайн хороо, дүүрэгт амьдарч байгаа айл өрхийн ахуй амьдрал, аж байдал, хэн нь гэрийнхэндээ хамгийн сайн нөлөөлдөг гэх судалгаа зөвхөн хэсгийн ахлагчдад л бий. Тэр байтугай сонгуулиар сугалж тараах мөнгийг ч хэсгийн ахлагчдад хариуцуулдаг нь олны дунд нууц биш.
Ингээд дөрвөн жилийн хугацаанд хэний гэрт хүнсний талон өгч, хэнд Сар шинийн ул боов, ууттай бэлэг хүргүүлэх, хэний хүүхдийг ажлын байраар хангах, хэнийг сургуульд явуулж, хэнд эмнэлгийн тусламж хүргэх вэ, хэнд нь шагнал урамшуулал хүртээх вэ гэдэг бүрэн мэдээллийг цуглуулсныг эцэст сонгуулийн саналыг нь зуруулдаг технологийг МАН-ынхан хэсгийн ахлагчдаар хийлгэж ирсэн нь бодит үнэн.
Сонгуулийн өмнө хэсгийн ахлагчдыг гадаад дотоодод амрааж, аялал зугаалганд авч явсаар санал өгөх өдөр нь хянагчаар суулгаад саналыг нь яс тас бүртгэх даалгавар өгч, сонгогчдыг олзолдог гэсэн үг. Тэд хөгшдийн тархийг яаж л бол яаж эргүүлнэ. Сангийн аж ахуйн саальчин, адуучин, үйлдвэр заводын ажилчин байхаасаа дагасан намаа дэмжсээр дуусна биз дээ гэж ухуулна. Тэтгэвэр, тэтгэмж нэмээд байгаа юм чинь нэгдээд дэмжинэ биз дээ гэж сэнхрүүлнэ. Манай гишүүн танай тэрний, энэний хүүхдийг гадагшаа сургууль соёлд явуулж өгнө дөө гэж ятгана. Намаа ялуулчихвал ядахдаа л гэртээ ажилгүй суугаа хүү чинь тамгын газрын гачкаар болж болно шүү дээ гэж ухуулна. Танайд өгөөд байгаа хүнсний талоныг манай гишүүн л хөөцөлдсөн шүү дээ, заавал дэмжээрэй гэж зааварлана. Үндсэндээ МАН-ын сонгуульд ялалт байгуулдаг ганц технологи нь хөл ухуулагчид буюу хэсгийн ахлагчдаар сонгогчдын саналыг авах.
Улсын хэмжнээд 1915 хэсгийн ахлагч МАН-ын сонгуулийн “штаб”-т албан бусаар ажиллаж байгаа гээд боддоо. Хэсгийн ахлагчдын жилийн цалин 1.2 сая төгрөг. Нийт дүнгээр нь бодоод үзвэл 48 тэрбум төгрөг зарцуулагддаг гэх тоо судалгаа ч байна. Тэгэхээр МАН сонгуулийн санал авахын төлөө хэсгийн ахлагч нэрээр төрөөс, татвар төлөгчдийн мөнгөөр хүмүүс цалинжуулж, сонгуулийн сурталчилгаагаа хийлгэж байгаа нь зүйд нийцэхгүй нь.
Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг орон нутгийн удирдлагын түвшинд үйл ажиллагаа явуулдаг “Хэсгийн ахлагч” гэх албан тушаалыг цаашид байхгүй болгох шаардлагатай гэж үзэн, холбогдох хуулийн төслийг санаачлахаа мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Үндсэн хуулиараа Монгол улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ хот, аймаг, дүүрэг, сум, хороо, баг гэж л хуваадаг. Үүнд “Хэсэг” гэж ойлголт, үг үсэг байхгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад Үндсэн хуулинд байхгүй ийм нэгж зохиож түүндээ жил бүр энэ хэмжээний мөнгө зарцуулна гэдэг бол маш ноцтой хэрэг, боловсон хулгай. Хэсгийн ахлагчийн хийх ажил хүлээх үүргийг хуулинд байхгүй тул журмаар тогтоодог. Иргэдэд хууль таниулах, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд туслах ч гэх шиг хачин хачин ажил хийлгэхээр цаасан дээр гэрээлдэг юм байна. Мэдээллийн технологи хангалттай хөгжиж хүн бүрийн гарт мэдээлэл өөрөө ирдэг болсон энэ үед хүний чихэнд үг зөөж хаалга тогшиж гүйдэг тусгайлсан хүн төрд лав хэрэггүй. Хэсгийн ахлагчид бол эрх баригчдын сонгуульд айл өрхүүдийг багцлах, амжиргаагаар нь барьцаалж сүрдүүлэхэд л “хянагч” болгож ашиглахад хэрэгтэй. Тэгэж ч хэрэглэдэг гэдгийг өнгөрсөн сонгууль, сая тойрогтоо ажиллах үедээ нүдээрээ үзсэн. Хүний сонгох, сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхийг боомилж, багцалж хайрцаглах, эвтэйхнээр сүрдүүлэх нууц үүрэгтэй Үндсэн хуулийн бус энэ бүтцийг цаашид татвар төлөгчдийн мөнгөөр нэг ч өдөр тэтгэх хэрэггүй. Аль болох хурдан зогсоохоос гадна нэгэнт хууль бус тул өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгийг нь нэхэн төлүүлж төрийг хохиролгүй болгох ёстой. Иймд, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Далайн Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж дуусаад өргөн барихад бэлэн болж байна” хэмээн мэдэгдсэн. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Энэ хуулийг санаачлагчдыг “тооноор орж ирсэн, амьдрал мэдэхгүй гишүүд” хэмээн ууралсан удаатай.
Үндсэндээ АН-ынхан хэсгийн ахлагчдаар хөгшдийн тархийг эргүүлж байгаа МАН-ынхны сонгуулийн технологийг задалж мэдэх нь ээ.
| МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА |
|
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |