• Өнөөдөр 2026-01-20

ТОМИЛГОО ХЭЗЭЭ ДУУСАЖ, ТӨР ХЭЗЭЭ ЦЭГЦРЭХ ВЭ

2025-11-25,   2332

         Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад хагас жил болох нь. Хэдийн цэгцэрчихсэн, төрийн ажил жигдэрчихсэн байх ёстой хугацаа. Гэвч сайдуудаа сольж, сэлгэсээр, шинэ сайдууд нь салбартайгаа танилцах гэж ахиад л хугацаа алдах нь. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарыг хөөж, Н.Энхбаярыг оруулж ирсэн. Дараа нь, Шадар сайд С.Амарсайханыг хөөж, Х.Ганхуягийг оронд нь залсан. Тэргүүн шадар сайд Н.Учрал МАН-ын дарга, бас УИХ-ын даргаар томилогдож, түүний орыг Ж.Энхбаяр залгалаа. Харин түүний оронд ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэн залрав. Жишээ нь, хахир өвөл болох төлөв гарчихсан, хөдөө хэдийн зуд эхэлчихсэн байхад Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдаа сольж буйг шүүмжлэх хүмүүс олон л байна. ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн гэхэд колонкийн түгээгч байсан, хөдөө аж ахуйн салбартай “А”-гаас нь танилцаж, ажлаа гартаа оруултал хугацаа их орж таарна. Шадар сайд Х.Ганхуяг уул уурхай тоног төхөөрөмж л зарж байснаас улс даяар зуд нүүрлэхэд хэрхэх тухай туршлагагүй хүн. Ямартай ч хурган малгай өмсчихсөн, хөдөө айлуудаар орж, салбартайгаа танилцах гээд мунгинаж л яваа харагдах. 
 
        Энэ мэтээр Засгийн газар бужигнах зуурт төрийн албанд ч эх адаггүй томилгоо хийгдэж байна. Төрийн албанд есдүгээр сараас хойш томилогдсон дарга нар, даргаа хүлээсэн эзэнгүй суудлууд, цаашлаад тун удахгүй хийгдэх томилгоонуудыг товч тоймлоё.  
 
- ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтох
- ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Ерэн-Өлзий
- Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогт
- “Эрдэнэс монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Одхүү
- “Эрчист монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Ш.Мөнхцэрэн
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэн 
- “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбуу
- УБЕГ-ын даргаар Д.Давааням
- ТЕГ-ын даргаар Батжаргалын Цогтнаран
- Засгийн газрын харьяа ЭМДЕГ-ын даргаар Ц.Батбаатар
- Засгийн газрын харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар П.Баянбаатар
- Засгийн газрын харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар З.Бауыржан
- Засгийн газрын харьяа Соёл, урлагийн газрын даргаар Г.Батхуяг
- “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Хаш-эрдэнэ
- ЦЕГ-ын даргаар Ж.Болд, Тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, Дэд даргаар Б.Дэлгэрсайхан
- Дотоодын цэргийн штабын даргаар Р.Чингис
- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар Г.Арсланхуяг
- Хар тамхитай тэмцэх албаны даргаар Э.Товуудорж
- Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар Б.Батцоож
- Дотоод хэргийн их сургуулийн захирлаар Т.Сүхболд
- “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Д.Цолмон
- “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Л.Ганбаатар нар томилогдоод байна.
     
      Дээрх томилгоонуудаас гадна даргаа хүлээж буй сэнтийнүүд ч олон байна. Жишээ нь, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингерфэлдер ирэх сард ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон. Түүний оронд Монгол хүн томилох саналыг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад буй. Тэгэхээр Төрийн ордонд ч, Тусгаар тогтнолын ордонд ч “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын томилгоо ид яригдаж буй. Өнгөрсөн сард Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг чөлөөлсөн мэдээлэл цацагдсан, орны хүнийг нь томилоогүй байгаа. Олны яриагаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг томилж болзошгүй гэх. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны даргын томилгоо яригдаж эхэлнэ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсон. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын суудал эзгүйрч байна гэсэн үг. Нэмээд, удахгүй 20 гаруй Элчин сайдын томилгоо хийгдэхээр яригдаж байна. 
 
Тэгэхээр МАН-ын томилгоо мөд дуусахгүй, төрийн ажил ч тэр хэрээр цэгцрэх гэж удах нь бололтой. 
 

ТОМИЛГОО ХЭЗЭЭ ДУУСАЖ, ТӨР ХЭЗЭЭ ЦЭГЦРЭХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-28 12:21:42
    Иргэн: Нэг ангийн нөхөд Зура цаашаа шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-28 12:21:40
    Иргэн: Нэг ангийн нөхөд Зура цаашаа шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-28 12:21:38
    Иргэн: Нэг ангийн нөхөд Зура цаашаа шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-26 12:32:22
    Иргэн: Улс орны амьдрал томилгоо хийж , Бөх барилдсанаар сайжирдаг бол сайжрахаар л боллоо , Уг нь банк , ББСБ , ломбардуудын шулалтаас иргэдээ хамгаалах , Инжeнeр , тeхнологи , мэргэжлийн ажилтнууд бэлтгэж үйлдвэрлэлээ хөгжүүлэх , ЭМ , Боловсрол , ядуурлын асуудлыг шиийдэхээс эхлээд зөндөө л хийх аөил бна даа , даан ч хийхгүй юмаа !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-26 12:32:09
    Иргэн: Улс орны амьдрал томилгоо хийж , Бөх барилдсанаар сайжирдаг бол сайжрахаар л боллоо , Уг нь банк , ББСБ , ломбардуудын шулалтаас иргэдээ хамгаалах , Инжeнeр , тeхнологи , мэргэжлийн ажилтнууд бэлтгэж үйлдвэрлэлээ хөгжүүлэх , ЭМ , Боловсрол , ядуурлын асуудлыг шиийдэхээс эхлээд зөндөө л хийх аөил бна даа , даан ч хийхгүй юмаа !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-26 10:57:03
    Дорж: Сонгууль хурдан болоосой. МАН-ыг заналтайгаар унагахсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-26 07:30:34
    Том: Томилгоо гэдэг нь хулгайн бүлэглэлийн зохион байгуулалт гэж ойлгоход болно, монголчууд аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 21:51:53
    Иргэн: Та улс оронд хэрэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 19:06:28
    Мргэн: Зүгээр л огцроод зайлцгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 17:58:37
    Иргэн : Ичих булчирхайгүй удам угсаа гарал муутай хүмүүсийн нэгдэл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 17:57:45
    Иргэн: МАН бол цөвүүн цагийн хулгайч дээрэмчидийн үүр уурхай болсон хорт үйлийн тэнхлэг мөн!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 17:55:47
    Иргэн : МАН бол Монголын улсыг цөлмөн сорж Монголын ард түмнийг дарлан мөлчигч улс төрийн хүчин мөн!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 17:49:25
    Хуц: Олон жил стрестэй болж бүтэж бгаа зүйл нэг ч байхгүй өлөн зэлмүүн амьдрал ахиад хэдэн жил үргэлжлэх юм бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 17:15:27
    Zochin: Сайдыгаа дагаад салбар салбар дамжаал хариуцлагатай алба хашаад явдаг хүн бн. Бүх талын мэдлэгтэй төгсөрсөн хүн юмуу эсвэл цүнх баригч гэдэг нь үү, бүү мэд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 16:38:38
    Зочин: АТҮТ-н хулгайч дарга Гүрсоронзон тогтосон уу? Амарбаясгалангийн гарын хүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 16:20:09
    0: Бөөн хулгайчууд өөрсдийгөө СОНГОХ ГЭЖ БАЙГАА ЮУМ БАЙХДАА ХУЛГАЙЧУУД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-25 16:20:08
    0: Бөөн хулгайчууд өөрсдийгөө СОНГОХ ГЭЖ БАЙГАА ЮУМ БАЙХДАА ХУЛГАЙЧУУД
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188