Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албанд дөнгөж очсон Д.Сарангэрэл ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй байж яаж энэ салбарыг удирдах гэсэн юм болдоо хөөрхий. Сонгогч, дэмжигчдээ ядуу, зүүгээр нь доромжилж, “улнаас доогуур амьдрагчид” хэмээн хэнэгчгүй хэлээд сууж байгаа хүнд бүхэл бүтэн улсынхаа хөдөлмөр, нийгмийг хамгаалах салбараа хариуцуулчихаад ядуу, зүдүүгээрээ дуудуулаад сууж байдаг мөн ч азгүй хүмүүсээ бид.
ИРГЭДЭЭ ҮСЧИН БОЛГОЖ, ЯДУУРЛААС ГАРГАХ ЧИНЬ “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”, “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” ГЭХ ГОЁ НЭРТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮД ЮМ УУ ЕРӨНХИЙ САЙД АА
Д.Сарангэрэл сайдын төрд ажилласан хугацаа, түшмэлийн ажилд зүтгэсэн жилийг нь харвал чамгүй урт намтар гарч ирнэ. Энэ их намтрынхаа хүчээр бол өдийд дааж авсан салбараа цэмбийтэл өөд нь татаад, нүүр бардам суух байлаа. Харамсалтай нь, Д.Сарангэрэл сайд төрийн албыг төрлийн алба болгож, сайд хэмээн сайрхахаас өөр шидгүй суусан нь өнөөдрийн хэлсэн үг хийсэн үйлдлээс нь тодорхой харагдаж байна. Бүхэл бүтэн яам хариуцсан сайд “ “Улны буюу нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргана. Ингэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс өрхөө сонгоод тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгч, суудал түрээслүүлээд суулгана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхэлнэ. Энэхүү загвар амжилттай болбол ядуурлаас гарах загварыг гаргах юм” хэмээн үлгэр зохиогоод сууж байгаа нь ёс зүйд хэр нийцэх юм бэ Ерөнхий сайд аа. Нөгөө талдаа таны яриад байсан “Шинэ сэргэлтийн бодлого”, “Халамжаас хөдөлмөрт” гэх гоё нэртэй их төсөвтэй бодлогууд чинь ердөө энэ байсан юм уу. Үнэхээр манайд үнэхээр үсчин хийгээд ядуурлаас гарчих боломж байсан бол Д.Сарангэрэл сайдын авч өгөх гээд байгаа сам, сэнсийг өөрсдөө ч болов аваад амьдрах боломж бүрэн байна. Харамсалтай нь, төрийн бодлого саарч, төгрөгийн ханш суларснаар үсчний цалин ч амьдралд хүрэлцэхээ больчихсон гэдгийг Хөдөлмөр хамгааллын сайд даанч ойлгосонгүй дээ.
Өнгөрсөн найман жил УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдож, гишүүн байх хугацаанд давхар дээлтэй сайдын албыг дөрвөн жил хашиж, очоогүй салбар, самраагүй яам гэж үлдсэнгүй Д.Сарангэрэл сайдад.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР АЖИЛЛАХДАА ХӨРӨНГӨ ОРЛОГО НЬ 7.4 ДАХИН НЭМЭГДСЭН Л.САРАНГЭРЭЛ САЙД
.jpg)
Хамгийн сүүлд гэхэд Эрүүл мэндийн салбарт очиж, энэ салбарыг элгээр нь хэвтүүлчихсэн нь нууц биш юм. Ковидын үеийн бодлого гэж хөл хорио тогтоож, түүнийгээ сайн ажил хийчихлээ гэж өөр өөртөө цол өгснөөс өөр хийсэн ажил Эрүүл мэндийн салбарт лав огтхон ч харагдахгүй байгаа. Харин ч ковидын үеийн төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний ажлын байрыг тэр чигт нь үгүй хийчихсэн хүн нь Д.Сарангэрэл сайд шүү дээ. Тодруулбал, хөл хорио тогтоох нэрээр аж ахуйн нэгжүүдийг дампууруулж, дөнгөж хөл дээрээ өндийх гэж байсан ард түмнийхээ амьдралыг шороотой хутгачихсан нь өнөөдрийн үнэн төрх. Харин ч өөрийнх нь хөрөнгө орлого энэ хугацаанд хэдэн тэрбумаар өсөж, амьдралаас хол тасархай зүйл яриад суух боллоо. Нэг жишээ дурдахад Д.Сарангэрэл гишүүн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж эхэлснээс хойш хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлэг нь 3.1 тэрбум болж, 2017 оноосоо дарай 7.4 дахин нэмэгдсэн. Түүгээр ч зогсохгүй энэ хугацаанд “Гэгээн сөгнөгөр” гэх амралтын баазтай болж, баяжсан баримтууд нь олны өмнө нээлттэй байна. Ингээд харахаар цар тахлын үеийн төсвийг зувчуулж, ард иргэдийн боломжийг хулгайлсан, иргэдээ “ул”-наас доогуур амьдралтай болгочихсон хүн нь Д.Сарангэрэл сайд та өөрөө юм биш үү.
Ийн Эрүүл мэндийн салбарыг дампууруулчихсан Д.Сарангэрэлд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарыг самрах нь цаг хугацааны асуудал болжээ. Ингээд харахаар эрхэм сэтгүүлч Д.Сарангэрэлд сайдын алба дэндүү томдож байна даа.
У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа “Хатан ижий” өргөмжлөл авч, өөртөө зориулж дуу, дүрс бичлэг хийлгэснээс өөр юу хийсэн юм бэ. Сонгуульд нэр дэвших болохоор л сайн, сайхан мөрийн хөтөлбөр яриад л ард иргэдийн толгойг угааж явдаг УИХ-ын гишүүд иргэдээ “Улнаас доогуур хүмүүс” гэж ярьдаг бололтой. Үүнийг Д.Сарангэрэл сайд олны дэлгэв үү, эсвэл Д.Сарангэрэл сайд л ингэж боддог хэрэг үү.
“УИХ-ын чуулганы индэр дээрээс “Урд хөршийн мөнгөтэй иргэдийг сэгсрэх боломж байна” гэж хэлж байсан ийм л хүний эрхийн мэдрэмжгүй сайдаа эгүүлэн татъя Ерөнхий сайд аа. Үнэхээр энэ салбарыг урирдаад явах мэдлэгтэй боловсон хүчин байхаа больчихсон юм уу.
| ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙГ ЭГҮҮЛЭН ТАТЪЯ |
|
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |