Цахилгаан тасарсан, тоггүй шөнөдөө “лаагаа бариад”, тогтой шөнө нь колонк бараадаж, шөнийг барах. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан 110 жилийнхээ ойг “балаг” дүүрэн л угтаж байна даа.
Улаанбаатар хотоор дүүрэн “шар нь ассан” машин сигналаа “орилуулж”, шатахуун түгээх станц руу орох эгнээгээр шоргоолж шиг цувуулж тавиад таван хоног өнгөрөв. Таван хоногийн дотор Засгийн газар, шатахуун импортлогч ААН-үүд “ирээдүйгээ даатгаад үлдээсэн” ОХУ, БНХАУ-даа “бөхөлзөөд” “амжилт олсонгүй”. Нийслэл хот нь бухимдаж, уурласан иргэдээр дүүрч, машиныхаа “голыг зогоох” бензин нь ч “хол одов”.
Монгол Улс нэг сарын хугацаанд 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Нэг сард хэрэглэх тухайн хэмжээний автобензины 95 хувийг ОХУ, таван хувийг нь БНХАУ-аас импортолдог. Гэтэл нэг л өглөө ОХУ-аас нийлүүлэх шатахуунаа ирэх сар хүртэл нийлүүлэх боломжгүй болж, БНХАУ-ын төмөр замын компанийх нь дотоод ачаа тээвэр нь ихэссэний улмаас аравдугаар сар гарах хүртэл шатахуун нийлүүлж чадахгүй гэхэд л улс даяараа “хад мөргөж” байгаа юм. “Шатахуун гуйж” хоёр хөршдөө “мөргөж, бөхөлзөөд” эцэст нь хоёр том гүрний “хараат улс” гэдгээ л баталж байх шиг. “Тусгаар улс болох мөрөөдөл”-өө уул, ус, тэнгэртээ “даатгачихаад” хэвтээд л байх уу. Эдийн засгаараа биш юм аа гэхэд, нефт, шатахуунаараа хараат бус байх хэрэгтэй байна. Нефтийн үйлдвэр байгуулж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг нь нэг ёсондоо тусгаар тогтнох гэдэг үгээ “онож” таарах юм. Тусгаар тогтнох ганц гаргалгаа дотооддоо л шатахуунаа үйлдвэрлэх байна даа.

2018 онд цахим сүлжээгээр “Шатахуун түгээх станцууд чанар муутай бензин зарж байна. Бензинд тунадас үүсэж байна” гэх мэдээлэл тавигдсанаас хойш улс даяар “Чанаргүй бензин”-ийг үзэн ядагсад, шатахуун түгээх станцуудыг шалгуулах хүсэлтэй иргэд нэмэгдсэн юм. Тунадас ялгарсан, чанаргүй шатахуунд НМХГ-аас шалгалт хийж, “Чанаргүй шатахуун биш” гэдгийг нь нотолсон. Харин “Монгол Улс дотооддоо тодорхой хэмжээнд шатахуун үйлдвэрлэж, түүндээ чанаржуулагч хийж байгаа учир тунадас үүсэх тохиолдол гарч байна” гэж мэдээлсэн юм даа.
1949 онд Монгол Улсад анхны нефтийн үйлдвэрийн суурь тавигдсанаас хойш 70 жил өнгөрсөн ч, өнөөг хүртэл шатахуунаа үйлдвэрлэж чадахгүй, үйлдвэрлэсэн жоохон шатахуун нь “Чанаргүй шатахуун” гэсэн “гуншин” авснаас хойш “таг” боллоо.
Хойд хөршийн нэг жижиг цахилгаан станцад урсгал засвар хийх гэж баруун аймгуудын цахилгааныг тэр чигт нь хязгаарлачихав. ОХУ-ын ФСК-ЕЭС компаниас 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийх болсон. Ингэхдээ урсгал засварын ажлыг хийхээр Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгааныг энэ сарын 20-22-ны өдрүүдэд хязгаарласан. Бүхэл бүтэн гурван аймгийн тогийг хязгаарлах эсэхийг Монгол Улс өөрсдөө мэдэхгүй байхад хойд хөршийн нэгэн компани ганцхан удаагийн мэдэгдэл гаргаад л таслаад хаячихав. Улс орон бүр дотооддоо өөрийн гэсэн нөхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, түүгээрээ улс орноо хангаж байхад монголчууд гурван хоног хойд хөршөөрөө тогоо таслуулчихаад “лаагаа бариад” сууж байна.
.png)
Жилийн жилд эхэлдэггүй ч, “уламжлал ёсоороо” эхлүүлэх ажлын төлөвлөгөөнд байлгадаг Эгийн голын усан цахилгаан станц, БНХАУ-аас авдаг импортын эрчим хүчийг өөрчлөх “даваатай” Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахгүй бол “шатахуунгүй” ард түмэн дээр нь нэмээд цахилгаан ч үгүй болох нь. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл энэ жил “30 нас” хүрч байгаа ч “өөдөлсөн” юм байхгүй хэвээрээ. 315 мВт-ын Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэж байсан ч Байгаль нуурын эко системтэй холбоотой гэх асуудлаар хойшилсоор.
“Тусгаар тогтнох мөрөөдөл”-ийнхөө эхлэлийг нефтийн үйлдвэр байгуулахаас эхэлж, дотооддоо л шатахуунаа үйлдвэрлэж, даруй усан цахилгаан станцаа ашиглалтад оруулж, эрчим хүчээ үйлдвэрлэхгүй бол Монголын ирээдүйг даатгаж үлдээсэн “уул, ус нь л мэдэх байх” даа.
| Хоёр хөршдөө “ирээдүйгээ даатгачихаад”, ирээдүйд ч гэсэн “бөхөлзөөд” л байх уу |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |