• Өнөөдөр 2026-01-29

АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ

2025-12-11,   8704

      “Оюу толгой”-нхон баривчилгааны барцадтай байна. Өнгөрсөн аравдугаар сард Тагнуулынхан “Оюу толгой” ХХК-ийн Худалдах авах ажиллагааны газрын менежер Д.Амартүвшин, менежер Ч.Нэргүй, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарыг баривчилсан. Баривчилгааны үеэр оффис, орон гэрээс нь бэлнээр 10 орчим тэрбум төгрөг, мөн 15 орчим тэрбум төгрөгийн тансаг үл хөдлөхүүдийн гэрчилгээ гэх мэт ноцтой нотлох баримтууд хурааж авсан мэдээлэл бий. 
 
Тэгвэл уржигдар АТГ-ынхан “Оюу толгой” ХХК-ийн Монгол талын 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг баривчилжээ. Одоогоор түүнийг “Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудал зэргээс нь болж баривчилсан гэх мэдээлэл байна. 
 
“Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү, түүний нөхөр С.Манлайн товч CV
 
        Хотын дарга Су.Батболд, С.Амарсайханы үед хотын бүх санхүүг хариуцаж байсан. 2020 оны сонгуулийн дараа БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын удирдлага доор Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар нь томилогдож очсон. Тэндээсээ 2023 оны долдугаар сард ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн дэргэд ТНБД-аар нь томилогдсон. Ингээд өнгөрсөн 2024 оны хавар “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар дэвшсэн. Сонирхуулахад, ХНХЯ-ыг Х.Булгантуяа, Э.Ганхүү хоёр удирдаж байхад "Эмэгтэй сайдтай, эмэгтэй төрийн нарийн бичгийн даргатай яам төрийн түүхэнд цөөхөн" гэцгээдэг байлаа. Гэтэл Х.Булгантуяа саяхан яллагдагчаар татагдаж, Э.Ганхүү баривчлагдчихлаа. Нэг яамыг хамт удирдаж байсан хоёр эмэгтэй нэгэн зэрэг шахуу хууль хяналтынхантай орооцолдсон нь төрийн түүхэнд бас л цөөхөн байх. 
Харин нөхөр С.Манлай нь 2013 онд ИНЕГ-аас 118,957 ам.долларын тэтгэлэг авч, АНУ-ын Пасифик стэйт их сургуульд Бизнесийн удирдлагаар сурсан. Буцаж ирээд 2016 оны сонгуулийн дараа ЗТ-ийн сайд Д.Ганбатын тушаалаар ИНЕГ-ын Дэд даргаар томилогдсон.  Ингээд ЗТ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар, С.Бямбацогтын үед буюу 2022 он хүртэл ИНЕГ-ын Дэд даргаар ажилласан. 
 
Товчхондоо, Э.Ганхүү, С.Манлай хоёрын хэн, хэн нь МАН-д нүүртэй, нас, намтрынхаа туршид дарга, захирал хийж яваа. 
 
“Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүгийн хадам дүү нь С.Отгонбат нь “Оюу толгой” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч байсан
 
      “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүгийн нөхрийнх нь төрсөн дүү С.Отгонбат гэж хүн бий. 2001 оноос хойш төрд ажилласан. Тэр тусмаа, Сү.Батболдыг Үйлдвэр худалдааны сайд байх үед Гадаад худалдааны агентлагын Дэд дарга байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Наранхүүг Үйлдвэр худалдааны сайд байхад Зөвлөх байсан.
 
Гол нь, С.Баяр, Сү.Батболдын Засгийн газарт буюу 2008-2012 онд дөрвөн жил Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын Зөвлөх байсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт 2009 онд “Оюу толгой”-н гэрээг байгуулахад Зөвлөх С.Отгонбатынх нь оролцоо их байсан. Тиймдээ ч Д.Зоригт 2012 онд өөрийн зөвлөх С.Отгонбатыг “Оюу толгой” ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр томилуулж, 2014 он хүртэл хоёр жил ажиллуулсан түүхтэй.
 
      “Оюу толгой” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч асан С.Отгонбатын бэр эгч Э.Ганхүү хожим нь “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон нь тун сонин тохиолдол. Эсвэл, Э.Ганхүүгийн томилгоонд хадам дүү С.Отгонбатынх, цаашлаад С.Отгонбатын дарга буюу одоо Сү.Батболдтой “Имарт”-ыг хамтран эзэмшигч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан, “Оюу толгой”-н сонсголд гэрчээр оролцож буй Д.Зоригтын оролцоо байсан ч байж болох юм. 
 

АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 33
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-01-19 09:58:08
    Зочин: Нөхөр С. Манлай нь On and Off-н С.Ононбатын төрсөн ах шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 07:27:30
    Барс: Авилгалын хатан хаан Ганхүү авгай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-14 22:49:14
    Зочин: Нийслэлд байхдаа л дарга нарыг зусардсан доод хүмүүсээ дарангуйлсан балай авгай байсан сайн хэлдэг хүн байгаагүй дээ шударга дүр эсгэсэн шуналт дарангуйлагч даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 23:33:42
    Атг: АТГ гэж өөрсдөа битүү авалгал шүү дээ үхсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 23:26:11
    Ганхүү: Энэ 2 хүн салаад удсан байх аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 13:09:48
    Зочин: Авилгын загалмайлсан авгай гэж байдаг бол тэр нь ганхүү авгай. Зам тээврийн яамны доржханд авгайн ижил авгай байна. Авилгадаа хахсан авгай алтан загасны үлгэрээр манлайгаа голж хаяад тэр нь цус харвсан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 13:04:21
    Зочин: Цайрсан авилгач авгай даа... Нийслэлийн санхүү, барилгын яаманд байхдаа чих мөнхбаатарын халхавчаар дарвайтлаа авилгажсан авгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 12:05:10
    Иргэн: Нийслэлд ажил гүйцэтгэсэн компаниудын мөнгийг өгөхгүй хясан боох замаар авлига авдаг байсан нь үнэн шдэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 00:17:56
    Монгол : Өө энэ чинь бараг Монголын мафийн толгойлогчдын нэг байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-12 18:59:02
    zochin: iim l ******** baasnuudaar turiin baiguullaguud duursen shuu dee , kharaal idmeruud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-12 18:54:31
    irgen: muu hujaagiin erliizvvd yamar ch mongoloo gesen setgel baihgvi shunaliin dev buzaruud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-12 18:17:35
    enkhe: sain shalga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-12 18:17:34
    enkhe: sain shalga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 23:57:31
    Зочин: Миеэ Энхболдын хүн шүү дээ хамаатан нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 22:41:43
    зочин: Жинхэнэ авоигач хогийн авгай хийсэн нүглээ үүрэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 22:41:43
    зочин: Жинхэнэ авоигач хогийн авгай хийсэн нүглээ үүрэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 22:41:40
    зочин: Жинхэнэ авоигач хогийн авгай хийсэн нүглээ үүрэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 22:41:39
    зочин: Жинхэнэ авоигач хогийн авгай хийсэн нүглээ үүрэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 19:25:48
    нисэхийн хужаа Манлай: Энэ Манлай чинь хятад хүн шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 18:55:38
    Gankou: Hyatad l geltseh yum bilee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 18:22:14
    1: Нягтланг нь бариач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 16:27:39
    Зочин: ТӨРӨЛ САДНААРАА АВИЛГАЖСАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАР БАЙСАН БАЙНА...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 12:48:09
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 12:34:58
    МИЕЭ ХУЖАА: ТА НАР МАШ МУУ ГАРГАЛГААТАЙ БИЧСЭН БАЙНА. ЗА, Э.ГАНХҮҮ ХАТАГТАЙ АВГАЙ БОЛ АВИЛГАЛЫН ИХ УУРХАЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭМГЭН ШУЛАМ. БҮР БАЙДГАА БАЙГААД ЭР НӨХРИЙХӨӨ САЛТААГААР ХҮРТЭЛ ТОГЛОЖ БАЙГААД ЭР НӨХӨР НЬ ЦУС ХАРВАСАН С.МАНЛАЙ ГЭГЧ. МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ЗУУНЫ ЛУЙВАРЧНЫ ҮЕЭЛ ЦУСАН ТӨРӨЛТ АГУУ ХУЖГААГИЙН ҮЛДЭГДЛҮҮД. НИЙСЛЭЛ ХОТОД ТӨРИЙН САНГИЙН ДАРГААР 20 ЖИЛ АЖИЛЛАСАН ЖИНХЭНЭ 60 ТЭРБУМЫН АМЬД ГЭРЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 12:34:54
    МИЕЭ ХУЖАА: ТА НАР МАШ МУУ ГАРГАЛГААТАЙ БИЧСЭН БАЙНА. ЗА, Э.ГАНХҮҮ ХАТАГТАЙ АВГАЙ БОЛ АВИЛГАЛЫН ИХ УУРХАЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭМГЭН ШУЛАМ. БҮР БАЙДГАА БАЙГААД ЭР НӨХРИЙХӨӨ САЛТААГААР ХҮРТЭЛ ТОГЛОЖ БАЙГААД ЭР НӨХӨР НЬ ЦУС ХАРВАСАН С.МАНЛАЙ ГЭГЧ. МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ЗУУНЫ ЛУЙВАРЧНЫ ҮЕЭЛ ЦУСАН ТӨРӨЛТ АГУУ ХУЖГААГИЙН ҮЛДЭГДЛҮҮД. НИЙСЛЭЛ ХОТОД ТӨРИЙН САНГИЙН ДАРГААР 20 ЖИЛ АЖИЛЛАСАН ЖИНХЭНЭ 60 ТЭРБУМЫН АМЬД ГЭРЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 12:34:04
    МИЕЭ ХУЖАА: ТА НАР МАШ МУУ ГАРГАЛГААТАЙ БИЧСЭН БАЙНА. ЗА, Э.ГАНХҮҮ ХАТАГТАЙ АВГАЙ БОЛ АВИЛГАЛЫН ИХ УУРХАЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭМГЭН ШУЛАМ. БҮР БАЙДГАА БАЙГААД ЭР НӨХРИЙХӨӨ САЛТААГААР ХҮРТЭЛ ТОГЛОЖ БАЙГААД ЭР НӨХӨР НЬ ЦУС ХАРВАСАН С.МАНЛАЙ ГЭГЧ. МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ЗУУНЫ ЛУЙВАРЧНЫ ҮЕЭЛ ЦУСАН ТӨРӨЛТ АГУУ ХУЖГААГИЙН ҮЛДЭГДЛҮҮД. НИЙСЛЭЛ ХОТОД ТӨРИЙН САНГИЙН ДАРГААР 20 ЖИЛ АЖИЛЛАСАН ЖИНХЭНЭ 60 ТЭРБУМЫН АМЬД ГЭРЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 11:54:56
    Зочин: Хэ хэ аль эрт салсан нөхөр нөхрийн дүү ямар хамаа байнаа , мэдрэл сэтгүүлч нэртэй мөнгөний бичээч , хэний эрх ашгийг хамгаалж яваа бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 10:50:28
    Зочин: Одоо ингэж барилаа тэгж барилаа гэж сүржэгнэхээ болио тултал нь авилгалчидаа яллаж чадахгүйгээс хойш зөнд нь тавь. Онигоонуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 09:53:55
    зочин: Хүүкийн занаанд орсоэ бол тэгээд дуус2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 09:27:39
    Зочин: BIEE UNELELN80955877VANXANDI BOOW XXOOD BOOW DOLOOJ ALNI SEXSDEX80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 09:23:51
    Зочин: МАН-ыхан л энэ сонсголоос зувчуулж бгаа заль юм байхаа даа !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 09:22:11
    Зочин: Удам судар нь хир юм бол доо ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 07:31:33
    X: Udahgui tsagadad gadag ireh hun bna
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188