• Өнөөдөр 2026-01-29

ТӨВ БАНКАНД ҮҮРЛЭСЭН БИЗНЕСГҮЙ ТЭРБУМТНУУД, ТОМЧУУДЫН ТАВИУЛУУДЫГ С.НАРАНЦОГТ ЦЭГЦЛЭХ ҮҮ

2025-12-01,   2482

         УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны Ерөнхийлөгчид С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн. Хагас сарын дараа буюу энэ сарын 16-нд С.Наранцогтын томилгоог УИХ-аар хэлэлцэх товтой байгаа.  
 
Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өдгөө 60 настай. Намтрынхаа 36 жилд нь төрд, тэр тусмаа Монголбанканд ажилласан. Одоо тэтгэвэртээ суухад түүнд харамсах зүйл байхгүй. Хүү Б.Тэмүүжин нь Хөгжлийн банкны Хөрөнгө удирдлагын газрын дарга, Хөгжлийн банкны харьяа “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж хөлөө олсон. Төрсөн эгч Б.Өсөхжаргалынх нь нөхөр, хүргэн ах П.Дэлгэрнаран нь Сонгуулийн Ерөнхий хорооны дарга болж томорсон. Тэгээд болоогүй, том хүү Д.Болор нь Сангийн яаманд, бага хүү Д.Баясгалан нь Гадаад харилцааны яаманд албатай болцгоосон. Б.Болор нь 2.7 тэрбум, Д.Баясгалан нь 3.7 тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлдэг. 
 
       Төрсөн дүү Б.Лхагвадорж нь ТЦГ-ын зүүн талын 13 давхар “Сан роуд” барилга, ХУД-ийн ЗДТГ-ын хойно байрлах 13 давхар “Хан-уул” барилга, “Рояал моунтайн” зочид буудал, Нарны гүүрний урдах “Хоме плаза”, Төв номын сангийн урдах байрлах “Mazza” барилга гээд хотын төвийн олон барилгын эзэн болж, хэдэн үеэрээ идэх хөрөнгө хурааж буй. “Сан роуд” барилгыг нь л гэхэд хятадын голдуу уул уурхайн компаниуд хэдэн арваараа түрээслэдэг. Тэгээд болоогүй, Монголбанкны харьяа “Хадгаламжийн даатгалын корпораци” ХХК нь Б.Лхагвасүрэнгийн Б.Лхагвадоржийн “Сан роуд” барилгад түрээсээр оффислодог. Түрээсийн төлбөрт төсвөөс энэ жил л гэхэд 633 сая төгрөг Б.Лхагвадоржид тушаачихаад буй. Төрсөн дүүгийнх нь халаас руу түрээс нэрээр төсвийн мөнгийг шилжүүлж ирсэн Монголбанкны харьяа “Хадгаламжийн даатгалын корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болоод дэвшчихсэн.  
 
Товчхондоо, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хүүгээрээ, дүүгээрээ, хүргэн ахаараа дамжуулж, төрд ажилласныхаа “шагнал”-ыг хангалттай хүртчихсэн нэгэн. 
 
      Гол нь, Б.Лхагвасүрэн Монголбанкийг ямар байдалтай С.Наранцогтод хүлээлгэх өгөх гэж байгаа вэ, гэдэг асуудал чухал. Хэдхэн жилийн өмнө 270 ажилтантай байсан Монголбанк одоо 700 гаруй ажилтантай болж, бүтэц нь гурав дахин томорсон. Тэгэхдээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төрийн томчуудын тавиулууд, тэрбумтнуудаар удирдлагын багаа бүрдүүлчихсэн. Шинэ ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдоод, данхар бүтцийг нь цомхотгож, удирдлагын бүтцийг нь цэгцлэхгүй бол өнөөх л Монголбанк өөрчлөгдөхгүй гэсэн үг. 
 
Тухайлбал, 
 
Монголбанкны Тамгын газрын дарга Г.Пүрэвсүрэн- ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабын дарга асан, Бригадын генерал С.Ганбатын хүү. Аав С.Ганбат нь Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг нутгийнх буюу Баянхонор аймгийн Хүрээмарал сумын уугуул. Нөгөө талаас, Эдийн засаг хөгжлийн сайд асан, “Фортуна” хочит Н.Батбаярын хүргэн. Одоогийн УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн хүргэн дүү гэсэн үг. 
 
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван- Ерөнхий сайд Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд байхад туслах нь байсан. 
 
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар- МАН-ын дарга асан, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү. 
 
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа- Монголбанкны Ерөнхийлөгч\2006-2009\ асан А.Батсүхийн хүргэн дүү. 
 
Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын дарга Н.Ариунбат- Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн нутгийн дүү буюу Архангай аймгийн уугуул, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга асан, хурандаа Ж.Найманжин агсны хүү. 
 
Монголбанкны Дотоод аудитын газрын захирал А.Шижирмаа- Гадаад харилцааны дэд сайд асан, “Тавантолгойн дулааны цахилгаан стан” ТӨХК-ийн захирал Г.Тэнгэрийн эхнэр.
 
Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Д.Аюуш- Монголбанкны Ерөнхийлөгч асан, алдарт Н.Баяртсайханы зөвлөх байсан. 
 
Монголбанкны Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн захирал С.Цэрэннадмид- Ерөнхий сайд Г.Занданшатарын туслах байсан. Г.Занданшатар 2019 онд Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгч болгомогц С.Цэрэннадмид Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргаар томилогдож очсон. 
 
Монголбанкны Хяналт, зохицуулалтын хэлтсийн захирал Ж.Уясах- Монгол Улсын Манлай уяач, ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жаргалсайханы хүү. 
 
Монголбанкны Хүний нөөцийн хэлтсийн захирал Т.Оюунханд- Улсын Ерөнхий прокурорын газрын ХЭГ-ын дэд дарга Д.Чулуунбатын эхнэр. 
 
Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын эхнэр. 
 
Монголбанкны Ахлах хянан шалгагч Б.Галия- УИХ-ын гишүүн асан Х.Баделханы охин. 
 
Монголбанкны АНУ дахь Байнгын төлөөлөгч Б.Баасандорж- Ерөнхий сайд Г.Занданшатарын хадам ахын хүү. 2021 онд Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны захирлаар томилогдож, өнгөрсөн оны намар АНУ руу явсан.
 
Монголбанкны харьяа Төрийн банкны Дэд захирал Ц.Энхмөрөн- УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн хүргэн. 2020 онд Монголбанкны Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн захирлаар томилогдож, 2022 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт Нарийн бичгийн даргаар явж, 2024 онд буцаж ирмэгцээ Монголбанкны харьяа Төрийн банкны Дэд захирлаар томилогдсон.
 
Монголбанкны Өмнөговь салбарын захирал Э.Жугарсүрэн- Өмнөговь аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн нагац эгч. 
 
Монголбанкны Говь-Алтай салбарын захирал А.Ганчимэг- Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Гансэлэмийн эхнэр. Сангийн дэд сайд асан, С.Мөнгөнчимэгийн бэр эгч. 
 
Монголбанкны Хэнтий салбарын захирал Д.Болортунгалаг- Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга асан Ж.Ганбаатарын эхнэр. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын бэр эгч. 
 
        Цаашилбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэрбумтнуудаар хүрээлүүлчихсэн суугаа. Жишээ нь, Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн Ажлын ажлын албаны Ахлах референт Н.Батсайхан гэж хүн бий. Нэр дээрээ нэг ч бизнесгүй мөртөө 2.0 тэрбум төгрөгийн таван орон сууцтай. Б.Лхагвасүрэнгийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир гэхэд 857 саяын орон сууц, 653 саяын хадгаламжтай, мөн л нэг ч бизнесгүй. Монголбанкны Санхүү  бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд 1.1 тэрбумын орон сууц, 2.3 тэрбумын хадгаламжтай, бас л бизнесгүй. 
 
Нэгтгэвэл, Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Наранцогтыг томчуудын тавиул, тэрбумтнуудаас бүрдсэн нүсэр бүтэц хүлээж байна. Харин С.Наранцогт цэгцэлж чадах эсэхийг харах л үлдэж байна. 
 

ТӨВ БАНКАНД ҮҮРЛЭСЭН БИЗНЕСГҮЙ ТЭРБУМТНУУД, ТОМЧУУДЫН ТАВИУЛУУДЫГ С.НАРАНЦОГТ ЦЭГЦЛЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-02 12:08:41
    зочин : Энд цэвэр мэдлэг боловсролороороо өдий хэмжээний карьерт хүрсэн Баярдаваа, Батсайхан, Ган-Очир нараар оролдоод яах нь вээ. Монголбанкны бодлого энэ хүмүүсийн тогойн дээр явж байгаа шүү. Эд чинь судалгаа шинжилгээний ажил, багшлах гээд хуулиар олгогдсон нэмэлт орлого олох эрхтэй байдаг юм шүү. Жомоо устгах гээд гээд байшингаа шатаав гэгч болов доо. Хэвлэлийнхэн юманд учиртай хандмаар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-02 09:28:40
    Их Монгол: Цэгцэлэх нь дээ Наранцогт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-02 09:19:31
    Сэтгүүлч Цогтбаяр: Сэтгүүлчийн бичсэн нийтлэлд түй 1 ч худлаа үг алга даа. Арай л аймар аалзны тор шиг мафийн тогтолцоо юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 23:10:01
    Мөнх : Бөөн цэвэрхэн хулгайчууд үүрлэчихсэн газар байна АТГ аа шалгамаар юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 23:10:01
    Мөнх : Бөөн цэвэрхэн хулгайчууд үүрлэчихсэн газар байна АТГ аа шалгамаар юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 20:59:54
    Зочин: SEXSEER XUCHINDUULI BOOB XXI BOOW DOLOOMOOR ALNI SEKSEER ANUSN MASSAJLI80955877SADAR BIEE UNELELN
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 20:06:35
    Зочин: Хулгайч дээрэмчдийн шуналд монгол сайхан орон минь өмхийрч ялзарч сүйрч байнадаа. Хүний арьс нөмөрсөн өлөн чононууд эх орныг минь устгаж таван зуун мянган дэлхий даахааргүй хулгайч баячууд гурван сая эх оронгүй гадны боол болсон жирийн иргэд болох тавилантай юм гэжүүүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 15:43:04
    Pppp: Dutuu bichsen bn buh darga narn terbumtan. Lkhagvasuren ehnerin taliin nuhriin hamaatnuud ch darga hiideg suragtai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 14:52:25
    Эрдэнэ: лхагвасүрнгиин хүүхдүүд гэсэ мөртлөө данда Б овогтой байхиим
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 12:28:53
    баавгай: Ганц цэгцэлж учрын нь олж хужрыг нь тунгааж чадах хүндээ! Ажилд нь амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 10:43:02
    Зочин: Та нар Монгол банкны дарга нарыг үнэндээ амжихгүй дээ, харж байгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 10:17:51
    Уншигч: Учрал дарга ч гогцооноос атгаж дээ, учгийг хөвөх хүнээ л нэр дэвшүүлсэн байж таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 10:12:18
    зочин: Наранцогт улам л тэлэх байлгүй хогийн луйварчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-01 09:20:10
    иргэн: Улс орон хөгжчихсөн бол одоо яах гэхэв. Хэлэх ч үг алга, бүлэг дээрэмчид.....
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188