Нийслэлчүүдийн хувьд бухимдлаар дүүрсэн амралтын өдрүүд өнгөрлөө. Өглөө сэрээд суудаг автобусаа харах гэтэл автобусных нь аппликейшн ажиллахаа больчихсон, гараад үзвэл автобусныхаа буудал дээр юу нь ойлгогдохгүй самбар наачихсан, автобусаа хүлээхээр чиглэл нь өөрчлөгдөөд, очих газар руу явахаа байчихсан эсвэл аль чиглэлд сууж хаана хүрэхээ ч мэдэхгүй төөрч, будилж, бухимдлаа илэрхийлсэн иргэдээр дүүрэв. Уг нь гаднын соёлын “үр”-ийг эх орондоо тарьж, нийтийн тээврийн богино эргэлт хийж, цаг, минутын зөрүүгүй зорчих үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь буруу юм биш. Гэсэн ч нийслэлчүүд найман минутын дотор эргэж ирэх ёстой дараагийн автобусаа цаг гаруй хүлээж байгаа нь гаднаас оруулж ирэх гэж хичээж байгаа “үр” нь Монголын хөрсөнд буухгүй, суух боломжгүй байгааг харуулж байна.

Нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, маршрутын давхцалыг арилгаж, өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу нэгдүгээр сарын 19-өөс шинэ маршрутаар нийтийн тээвэр зорчиж эхэлсэн. Ингэхдээ нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирсэн шинэ загварын автобуснуудтай нийлээд 1075 автобус 74 шинэ чиглэлд зорчсон. Гэсэн нийтийн тээврийн ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг багасгах зорилгоор гэж төлөвлөсөн маршрут өөрчлөлтийн ажил нь нийслэлчүүдийг бухимдуулж, шүүмжлүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өнгөрсөн орой мэдэгдэл хийж, шинээр гаргасан 28 маршрутыг хэвээр үлдээж, өмнө нь зорчиж байсан 71 чиглэлийг эргэн сэргээж байгаа талаар мэдээлсэн.

Хэдий иргэдийн санал, шүүмжлэлтэй холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлийг эргэн сэргээсэн ч автобусны аппликейшнтай холбоотой асуудлаар иргэд цахим сүлжээнд байр сууриа илэрхийлж байна. Нийслэлчүүд анх 2019 онд нийтийн тээврийн чиглэл, байршил, маршрутыг заадаг “UB Smart Bus” аппликейшнтэй танилцаж, таван жилийн турш идэвхтэй хэрэглэсэн. Гэсэн ч тус аппликейшны сервер Монголд бус БНСУ-д байдаг бөгөөд аппликейшн хөгжүүлэлтэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байсан ч иргэдийн тааламжид нийцээгүй, бүрэн гүйцэт хөгжүүлээгүй гэсэн шүүмжлэлд өртөж байв. Тэгвэл нийтийн тээврийн парк шинэчлэл, автобусны маршрутыг өөрчилж байгаатай холбогдуулан “UB Smart Bus” аппликейшныг ашиглахаа больж, “Ай Си Ти групп” ХХК-ийн хөгжүүлсэн “iMAP” аппликейшныг ашиглах болсон. Тодруулбал, “iMAP” аппликейшныг 2020 онд хэрэглэгчдэд танилцуулж, үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжүүлэлт хийж, одоо нийтийн тээврийн чиглэл, маршрут, байршлыг харах үндсэн аппликейшн болж байна. Гэсэн ч өнгөрсөн гуравхан хоногийн дотор “Playstore”, “Apple Store”-оос татан авалт нь хэдэн мянгаар огцом нэмэгдсэн “iMAP” аппликейшн хэрэглэгчдийн шаардлагад нийцэхгүй байгаа гэнэ. Хэдий өмнөх аппликейшнаас хэд хэдэн сонголт нэмж, QR код уншуулж автобусны мэдээлэл авдаг, маршрут хардаг, автобусанд суух, дамжин суух чиглэлээ тооцоолох боломжтой болсон ч автобус хаана явж байгаа байршлыг харуулдаггүй, хэдий хэр хугацааны дараа ирэх тооцоолуургүй байгаа гэж иргэд шүүмжилж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор уншигч танд гаднынхан түгээмэл хэрэглэдэг нийтийн тээврийн жишиг аппликейшныг харьцуулан хүргэе.

.jpg)
Нийтийн тээврийн чиглэл, маршрут заадаг хамгийн шилдэг аппликейшнуудын нэгт иргэдийн түгээмэл ашигладаг “Google Maps” багтаж байна. Тус аппликейшнаар дэлхийн 220 гаруй оронд автобусны байрлал, маршрут харах боломжтой ч манай орны автобус чиглэл, мэдээлэл ороогүй байдаг аж. “Google Maps”-аар хэрэглэгчид өөрийн очих газартаа хүрэх автобусныхаа тухай мэдээллийг авч, автобус нь буудал дээр хэзээ ирэх, хүрэх газартаа очихын тулд хэр хугацаа зарцуулах эсэх нэмэлт мэдээллийг авч болдог юм байна.

Дэлхийн 100 гаруй оронд хэрэглэгддэг “Moovit” аппликейшн нь онцлох гурван цэсээс бүрдэнэ. Тухайлбал, хэрэглэгчийн тэмдэглэсэн байнга очдог газар буюу гэр, сургууль, ажил руу хүрэх замыг хаана байгааг нь GPS-ээр тогтоож, ойр байгаа аль автобусны буудлаас ямар нийтийн тээвэрт суувал хялбар хүрэх боломжтойг нь харуулдаг цэсээрээ алдартай гэнэ. “Moovit” аппликейшнийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой ч сард нэг ам.долларын төлбөр төлж, “Moovit Plus” болгосноор аппликейшнийг хэрэглэж байх үед гардаг зар сурталчилгааг алгасаж болох аж.

Нийтийн тээврийн байршил, чиглэл, маршрутын мэдээллээр гадна төлбөрийн үйлчилгээг нэгтгэсэн “Transit” аппликейшныг дэлхийн 18 орны 300 гаруй хотод ашигладаг аж. “Transit” аппликейшн нь дотроо дансны тусгай цэстэй бөгөөд хэрэглэгчээ аппын дансаа цэнэглээд өөрийн QR кодоороо автобусны төлбөрөө төлж зөрчих бөгөөд дансан дахь нийтийн тээврийн төлбөрөө өөр хэрэглэгч рүү ч шилжүүлэх боломжтой. Түүнчлэн зөвхөн нийтийн тээврийн мэдээллээс гадна автобуснаасаа буугаад алхахад, тэргэнцэртэй хүн явахад тохиромжтой эсвэл хүн ихтэй газрын мэдээллийг өгдөг гэнэ.

Зөвхөн АНУ, Канад, Европын цөөн хэдэн оронд ашиглагддаг “CityMapper” аппликейшн нь автобуснаас гадна такси, микро, трамвайн үйлчилгээг нэгтгэсэн байдаг. Мөн тус аппликейшны доторх өнгө, цэс, харагдах байдлыг хэрэглэгч өөрт тааламжтай байдлаар засаж, өөрчлөх боломжтой бөгөөд зорчдог автобус, нийтийн тээвэртээ нэр өгч болдог гэнэ.

2017 оноос үйлчилгээнд нэвтэрч, өнөөг хүртэл шинэ, өвөрмөц хөгжүүлэлт хийж байгаа “OneBusAway” дээр дурдсан аппликейшнууд дахь бүх сонголт, цэсийг багтаасан аж. Үүгээр ч зогсохгүй “OneBusAway” аппликейншы сервер нь нээлттэй байдаг бөгөөд нийтийн тээврийн компани эсвэл хөгжүүлэгчид нэвтэрч, нэмэлт өөрчлөлт, хөгжүүлэлт хийж, засварлах боломжтой гэнэ. Гэсэн ч олон талаараа ашигтай хэмээн хэрэглэгчдээсээ өндөр үнэлгээ авсан тус аппликейшныг зөвхөн АНУ, Канадад ашиглах боломжтой юм байна.
| ХАРЬЦУУЛАЛТ: МОНГОЛЫН "iMAP" БА ГАДНЫН ЖИШИГ АВТОБУСНЫ АППЛИКЕЙШНУУД |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |