Гадаадын такси үйлчилгээний мэргэжлийн байгууллага бүү хэл Монголдоо ч албан ёсны зөвшөөрөлгүй халтуурчдыг “халах” боллоо. Такси барих гэсэн иргэдээс “Хаашаа явах юм” гэсээр өөрийн хүссэн, явах зүгээ нийлүүлж байж авдаг, үйлчилгээ үзүүлж байгаа автомашиных нь техник дутуу, салон нь бохироос гадна хэдэн гудамж эргэх гэж замын хөдөлгөөний байдаг хамаг л дүрмийг зөрчиж, хараал урсгаж байдаг халтуурчид олны уурыг барж байв. Бүр сүүлдээ наад захын ёс зүйн соёл, хариуцлагагүй дээр нь нэмэгдээд гэмт хэрэгтэй ч холбогддог болж. Харин шинээр нэвтрүүлж байгаа такси үйлчилгээний зөвшөөрөл олгох зохицуулалт халтуурчдын тогтоосон ёс зүйгүй, хариуцлагагүй байдлыг эвдэж, такси үйлчилгээнд шинэ жишиг тогтоох боломжтой болж байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд заасантай холбоотойгоор такси үйлчилгээ эрхэлж буй хувь хүн зөвшөөрөл авах талаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотод такси үйлчилгээ эрхлэх хувь хүн 3-10 сая төгрөгийн хураамж төлж, тусгай зөвшөөрөл авах талаар мэдэгдэв. Бүр цаашлаад, зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүнийг таван сая төгрөг, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт Зөрчлийн тухай хуульд оруулсан байна.
Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгож, түүнд ногдох торгуулийг өндөр тавьсантай холбоотойгоор иргэд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Тэр дундаа халтуурчид буюу зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг хувь хүмүүс “Зөвшөөрөл авах гэж хэдэн саяар нь төлөх чадамжтай хүн таксинд явахгүй шүү дээ. Таксинд явах гэж ч тэр хэмжээний мөнгийг төлөхгүй” гэсэн байр суурь илэрхийлэв. Харин хотын такси үйлчилгээнд зөвшөөрөл олгож байгаа энэ зохицуулалт тийм ч гайхаж, сониучирхаад байх шинэ зүйл биш. Манай оронд л хэрэгжээгүй болохоос гаднын орнуудад хэдийнэ дэлгэрээд такси үйлчилгээний стандарт тогтоож, шинэ жишиг тогтоож яваа. Энэ хүрээндээ ч өрсөлдөөн ихтэй учир гаднын таксины компаниуд нэгэнтэйгээ жолоочдынхоо ёс зүй, үйлчилгээ үзүүлж байгаа автомашиныхаа цэвэр, цэмцгэр байдлаар өрсөлдөж, үйлчлүүлэгчдээ жаргаадаг юм билээ. Бүр такси үйлчилгээний стандартад үйлчлүүлэгчтэй яаж харьцах, автомашинаа хэрхэн цэвэрлэх, хаалга, цонх, суудал ямар байх гээд тоймгүй заалт тусгасан байдаг. Харин манайд л нэвтрээгүй соёл...
(28).jpg)
Уг нь Монгол Улсад албан ёсны такси үйлчилгээний компаниуд орж ирж байсан үе бий. Чинээнд нь тултал биш ч үйлчилгээнд стандарт тогтоож, үйлчлүүлэгчдээ одоогийн халтуурчид шиг залхаасан биш байлаа. Нэгнээсээ ч ногоон, шар, цагаан гэх зэргээр автомашиныхаа өнгөөр ялгарч, хувь хувьдаа шинэ жишиг оруулж ирж, стандарт тогтоох гээд явж байв. Ингээд харахаар, Монголд мэргэжлийн такси үйлчилгээ нэвтэрч байсан байгаа юм. Гэхдээ шинийг оруулж ирж, жишиг тогтоох гэсэн таксины компаниуд халтуурчдад шахуулсаар шахуулсаар эцэстээ энэ салбараас гарцгаасан байдаг. Түүнээс хойш л өдийг хүртэл халтуурны жолоочид нийслэлийн таксиг бүрэн базаж, “ноёлж” ирсэн байгаа юм.
Эхэн үедээ, халтуурчид нь ч таксины компаниас ялгарахгүй гэсэндээ чадахаараа салон, гаднаа цэвэрлээд их л соёлтой байж. Тэгсэн одоо өөрийнхөө ч үйлчлүүлэгчийнхээ ч уур уцаарыг барна. Ингээд ч зогсохгүй такси үйлчилгээний төлбөрийг дур дураараа нэмж, километр нь 2000 төгрөг, орой 00:00 цаг өнгөрснөөс хойш 3000 төгрөгөөр явна гэх зэргээр таксины үнийг хөөсрүүлж байдаг болов. Ийм байдлаар нийслэлийг завсаргүй “хэрсэн” такси үйлчилгээнээс гэмт хэрэг салахаа болилоо. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх хийсэн мэдээллээр өнгөрсөн таван жилд Улаанбаатар хотод бүртгэгдсэн 2900 гаруй зөрчил, хэрэг бүртгэгдсэний 2100 гаруй нь ямар нэгэн байдлаар такси, таксины жолоочтой холбоотой байгааг онцолсон. Магад тиймээс хотыг хэрж, гэмт хэрэг, зөрчлийн “үүр уурхай” болж байгаа такси, халтуурны жолоочдыг нэг тийш болгох зохицуулалт нь такси үйлчилгээний зөвшөөрөл болж байна.
.jpg)
| ХАЛТУУРЧДАД ШАХУУЛЖ, ХҮСНЭГТЭЭС ГАРСАН ТАКСИНЫ КОМПАНИУД ЭРГЭН ИРЖ, МОНГОЛД ТАКСИНЫ БИЗНЕС ЦЭЦЭГЛЭХ НЬ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |