“Хотгор шанага”-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан, зараагүй гэдгээс л эхлээд түнжин хагарсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын “дайн” сүүлдээ ураг удам, угсаа гарвал руугаа орж, биенээ элдэвлэх болов. Баярын уур амьсгал орчихсон, он солигдохтой зэрэгцээд энэ талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, хэрүүл алим дахин дэгдэж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тодруулбал өнгөрсөн сарын 30-нд Цензургүй сурвалжилгаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллийг С1 телевизээр цацсан нь олныг талцуулаад байна.
Угтаа бол С1 телевиз нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгаар овоглогддог. Тиймдээ ч Эдийн засгийн хөгжлийн сайд экс Ерөнхийлөгчийн ээлжит дайралт хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл гаргасан байх.
Уг нэвтрүүлэгт дурдсанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь БНХАУ-аас гаралтай хятад хүн гэх агуулгатай мэдээлэл цацсан. Өөрөөр хэлбэл, төрийн түшээдээр 10 гаруй жил, сайдын албанд таван жил томилогдон ажилласан түүнийг угсаа гарвал, удам судраа нууж төрийн түшээдээр олон жил ажилласан хэмээн дурдсан байна. Улмаар түүний ээжийг хятад гаралтай гэдгийг архивын баримт бичигт дурдсан хэмээн мэдэгдээд байгаа юм.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Үндэсний төв архивт өөрийн биеэр очиж, нэг бүрчлэн шүүж, удам угсаагаа судалсан гэх. Энэ талаараа тэрбээр “Цензургүй гүтгэлэгт архивын материалд үндэслэн хариуг өгье. Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтарыг холбогдох хууль, журамд нийцүүлэн өргөдөл, хүсэлт гарган танилцлаа. Лавлагаа, хуулбарыг ч гаргуулан авлаа. Увс аймгийн архивт буй хоорондоо огт холбоогүй хоёр материалыг холбож харуулчихаад, Баян гэх хүнтэй холбоотой 1945 оноос өмнөх материал Увсын битгий хэл Төв архивт ч байхгүй бөгөөд Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байсан хэмээн “Цензургүй”-н нэвтрүүлэгч сүржиндүү дуугарсан. Миний санахын Монголын олон улстөрчдийг, нэртэй зүстэй олон хүнийг хятад хэмээн Женкогийнхон цоллож, харлуулж ирсэн. Хятадаараа цоллуулсан тэд тайлбар хийлгүй дуугүй өнгөрөөсөн, олон нийт ч тэднийг хятад хэмээн итгэсээр өнөөг хүрсэн. Худал үнэнийг ялдаг, эвлүүлэг нь бодит баримтыг дийлдэг байж хэрхэвч болохгүй ээ. Би удам угсаагаа сайн мэднэ л дээ. Гэхдээ баримт үзүүлэн ярих нь зөв хэмээн шинэ оны ажлын эхний өдрийг хүлээсэн юм. Та бүхэнд Үндэсний төв архивын материалуудыг үзүүлж тайлбарлая. Ээж маань намд элсэхдээ гаргаж өгсөн гурван үеийн намтартаа “…Миний төрсөн эцэг Хүүхээ нь Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайт гэдэг газар 1909 онд ард Баяны 2-р хүү болон төрсөн. Ингээд 1928 онд Увс аймгийн Давст сумын ард Хөхийн Цэндтэй суугаад 3 хүүхэд төрүүлэн амьдарч байсан юм. Миний эцэг Хүүхээ нь 1930-1934 онуудад сумын дарга, нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хийж явсан. 1938 онд нас барсан….учир өөрийн өвөг эцэг Баяны гар дээр хүмүүжих болсон юм… Миний өвөг эцэг Баян Увс аймгийн Давст сумын нутаг Хөндлөнгийн гол гэдэг газар 1883 онд ард Увшийн нэгдүгээр хүү болон төрсөн юм…” гэж бичжээ. Товчхондоо миний ээж Аажаагийн эцэг нь Хүүхээ ч эцэг нь нас барсны дараа өвөөгөөрөө овоглох болсон” хэмээн тайлбар өгсөн байв.



Ийн тэдний улс төрийн ээлжит дайн өндрөө авч, монголчуудын цусыг хөөргөхөөс наагуур байна. Ухаандаа хэзээ хятад хүн гэх үгэнд өш зангидаж, дургүй нэгнээ харлуулах, намнах гол “бай” болтлоо олны дургүйцлийг хүргэдэг нь энэ. Тиймдээ ч сонгууль дөхөхтэй зэрэгцээд улстөрчид нэгнээ хятад гэх үгээр харлуулах нь бий. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нарын тэмцэл ийн хятад хүн мөн биш гэх хэрүүлээд үргэлжлэх нь тодорхой боллоо.
Түүнчлэн цар тахлын үед Ерөнхийлөгч иргэдэд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачлага гарахад Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар эдийн засгийн боломжгүй хэмээн гэдийж байлаа. Удалгүй Засгийн газраас 1.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхэд оффшор хөрөнгөөс татсан мөнгөөр санхүүжилт гаргах боломжтой хэмээж байсан нь бий. Угтаа бол тэдний сөргөлдөөн ийн ил далдаар байнга өрнөж байсан гэснэ үг. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон томчуудыг зарлахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хилээр гаргаач зугтаачихсан гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар жиргэж байв. Түүнчлэн Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр Х.Баттулга “Ч.Хүрэлбаатар аж үйлдвэржилтийг жадлан эсэргүүцдэг хүн” хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан удаатай.
Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн есдүгээр сард Засгийн газрын хуралдааны мэдээлэл хийж байх үеэрээ “Хөдөө аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбарын экспорт дээр том ухралт 2014 онд гарсан. Ингэхдээ арьс ширийг хилээр гаргахгүй дотооддоо боловсруулаад эхэлбэл дотоод үйлдвэр баригдана гэсэн шийдвэр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Женко" Х.Баттулгыг Хөдөө аж ахуйн сайд байхад гарч байлаа. Ингээд хөдөө аж ахуйн экспортыг бүрэн зогсоож, арьс шир үнэгүйдэж эхэлсэн. Энэ хугацаанд нэг ч арьс ширний үйлдвэр баригдаагүй” гэх мэдэгдэл хийсэн байдаг.
Ийн тэдний эцэс, төсөлгүй улстөрийн дайн үргэлжилсээр удам угсаа руугаа халиад орчихлоо. Тэдний энэ улс төрийн дайн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал руу орохоос ч сийхгүй үргэлжилж байгааг сануулах нь зүйн хэрэг биз. Эцэст нь Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нарын хятад, монгол гэх хэрүүл хэзээ дуусах вэ гэдгийг ард түмэн хүлээх л үлдэх нь.
| Х.БАТТУЛГА, Ч.ХҮРЭЛБААТАР НАРЫН ХЯТАД, МОНГОЛ ГЭХ ХЭРҮҮЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |