Нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн газрыг хууль зөрчин гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хэрэг баримтаар ил болж, шуугиан тарьж байна. Тодруулбал, Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Хятадын компаниудад газар олгосон. Орон нутгийн удирдлагуудын Үндсэн хууль зөрчиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байж болзошгүй уг хэргийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд тус Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, Ханбогд сумын Засаг дарга нарын хүмүүсийг прокурорын зөвшөөрлөөр шалгаж, гэр, албан өрөөнөөс нь эх үүсвэр нь тогтоогдоогүй их хэмжээний мөнгө, үнэт эдлэл хурааж аваад байгаа. Түүнчлэн гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газар зарсан хэргээр 11 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Ханбогд суманд гадаадын 40 орчим компани нийт 4557 га газар эзэмшиж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 31-нд Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн гэр болон албан өрөөнд прокурорын зөвшөөрлөөр шалгалт хийж, эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө, үнэт эдлэл хураан авсан байна. Харин Х.Нэхийт энэ талаар “Гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Манайх дэлгүүр ажиллуулдаг. Гэр, дэлгүүрээс 13 сая төгрөг хураан авч, эх үүсвэрийг тодорхойлохоор авч явсан. Дэлгүүртээ зарахаар авчирсан найман мөнгөн аяга, үйлдвэрийн нэг, гар хийцийн гурван аягыг хураан авсан. Бас ажлын ширээний нүдэнд байсан 860 мянган төгрөгийг хураагаад авч явсан” гэж манай сайтад мэдээлэл өгсөн. Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг АТГ-аас 60 га газар гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн гэж мэдээлсэн. Тухайлбал,

Х.Нэхийт нь 2020 оноос эхлэн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 290 сая төгрөгийн орлоготой, 97.4 сая төгрөгийн гэр бүлийн орлого, 218 сая төгрөгийн орон сууц, 242 сая төгрөгийн автомашин, 629 сая төгрөгөөр үнэлэгдэх мал, 120 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 105 сая төгрөгийн үнэт эдлэл, 465 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлж байжээ. Мөн “Говьгурван чулуу” ХХК, “Хан богд тээвэр ложистик” ХХК, “Галбашанхайн унага” ГҮТББ, “Шинэхан богд” НҮТББ-д хувьцаа эзэмшдэг юм байна.
.jpg)

Ханбогд сумын Засаг даргаар 2018-2020 онд ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргалыг 59.1 га газар газар гэж мэдэгдсэн Тухайлбал,

Өдгөө Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа Ш.Эрдэнэжаргал нь 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гурван сая төгрөгийн орлоготой, 40 сая төгрөгийн нийтийн орон сууц, 12 сая төгрөгийн автомашин, 32 сая төгрөгийн мал, 4.5 сая төгрөгийн үнэт эдлэл, 29.6 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр “Галба түмэн занги” ХХК, “Галба секьюрити” ХХК, “Хангүрд” ХХК, “Галбын шонхорууд” НҮТББ-д хувьцаа эзэмшдэг юм байна.

Урьдчилсан байдлаар Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг нийслэлийн Хан-Уул дүүрэгт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууц, үл хөдлөх хөрөнгө, үнэтэй автомашинууд худалдан авч, мөрийтэй тоглож, хууль бусаар олсон мөнгөө угаасан байж болзошгүй гэж хуулийн байгууллагаас тогтоосон байдаг. Улмаар арваннэгдүгээр сарын 31-нд Б.Бадраагийн гэр болон албан өрөөнд шалгалт хийж, гэрээс нь 300 сая төгрөг, юань, үнэт эдлэл, галт зэвсэг, сум зэргийг хурааж авсан байна. Мөн Б.Бадраа хүүгийнхээ нэр дээр компаниудынхаа үйл ажиллагааг явуулдагтай холбоотойгоор түүний хүү Б.Наранболдыг давхар шалгаж, 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон.

Б.Бадраа нь 2012-2015 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2019 онд УИХ-д нэр дэвшиж байсан. Тэрбээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 44 сая төгрөгийн орлоготой, 2.8 тэрбумын орон сууц, оффистой, 60 сая төгрөгөөр үнэлэгдэх 38 хурдан удмын адуутай, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 174 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байжээ.

| ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛСЭН ӨМНӨГОВИЙН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |