БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод очоод байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоор төлөвлөгөөнд тусгагдаад байгаа аж.

Жилийн өмнө Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийж байлаа. Хятад Улс халдварт цар тахлын хүнд хоёр жилийн дараа таван төрийн тэргүүнд тусгайлан урилга илгээсний эхнийх нь У.Хүрэлсүх байсан. Тиймдээ ч тэр гэдгэр очсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд хөрш дэх айлчлалынхаа хүрээнд хэд хэдэн том тохиролцоо хийж, богц дүүрэн ирж байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгч гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гол нь гацаагүй гаргах асуудлыг хөндсөн. Хариуд нь Хятадын тал ч "Танай улс олборлож чадах хэрээрээ бидэнд нийлүүл, бид авахад бэлэн" гэж татгалзах зүйлгүйгээр дэмжив. Тухайлбал, манай хоёр улс гадаад худалдааны эргэлтээ 4-5 жилийн дотор 20 тэрбум ам.доллар болгох, энэ хүрээндээ нүүрсний экспортыг жилд 40-70 сая тоннд хүргэхээр тохиролцсон юм. Чухамдаа, тус айлчлал элэг дөрвөөрөө мөлхсөн эдийн засгаа түшиж босгох, тулж зогсооход Төрийн тэргүүний том хувь нэмэр энэ болсон гэгддэг.
Түүнчлэн У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тохиролцоонд хүрсэн бас нэг чухал асуудал нь своп хэлцлийн хугацааг сунгах асуудал байсан. Мөн Хятадаас буцалтгүй тусламжууд ч авахаар болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор төмөр зам доогуур дөрвөн нүхэн гарц барих төслийг Хятадын талаас 30 сая ам.доллароор санхүүжүүлэхээр болсон. Энэ төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл 20 хувиар буурах тооцоо гарсан байдаг. Мөн Хүүхэд залуучуудын спорт цогцолбор, Урлагийн их театрын төслийг Хятадын талаас санхүүжүүлж өгөхөөр болсон. Энэ мэтээр У.Хүрэлсүх урд хөршид хийсэн айлчлалынхаа үеэр дээр дурдсан хэд хэдэн томоохон тохиролцоог хийж, 16 баримт бичигт гарын үсэг зурсан. Товчхондоо тэр богц дүүрэн буцаж ирсэн.

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо очсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Ардын Их Хурлын ордонд угтан авсан байна. Харин Ерөнхийлөгчийг өнгөрсөн жилийнхээс тэс өөр амьсгал хүлээн авчээ. Өнгөрсөн жил найр тавьж, найрын ширээний ард угтаж байсан Хятадын тал өдгөө гэдийгээд эхэлсэн. Мөнхийн хөрш болсон Монгол Улсдаа Хятадууд мөн ч дургүй болчихоод хүлээж авлаа. Учир нь, нарийн царигтай төмөр замын гажуудсан амлалт, Х богдоо тодруулсан гээд Хятадууд ууртай байгаа. Үндсэндээ, “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалт гэхээс илүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын талыг аргадах гэж л явлаа. “Бүс ба Зам”-ын өндөр чанарын хамтын ажиллагаа. Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” сэдвийн дор болох энэ удаагийн чуулга уулзалтад 140 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллагын нийт 4000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцож байгаа. Тэрбээр уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлэх юм.

БНХАУ-ын тал Монгол Улсыг нарийн царигтай төмөр замтай болгох асуудлыг урьдаас ярьж эхэлсэн. Энэ ч утгаараа улсын урд хил дээр хэд хэдэн нарийн царигтай төмөр зам тулаад ирчихсэн, Монголын талын холболтыг хүлээж байгаа. Харин Монголын тал бүдүүн царигтай төмөр зам барьсан нь өнөөдөр асуудал дагуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нарийн царигтай төмөр зам барих, үүнийг зөвшөөрөх зайлшгүй нөхцөлд хүргэж болзошгүй нь гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.
Угтаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарийн царигтай зам барихыг Хятадын талаас санал болгож, тэд харилцан тохиролцж байжээ. Хачирхалтай нь, Х.Баттулга тэргүүтнүүд төмөр зам барих ажлаа нууцын зэрэглэлд оруулж, бүдүүн царигтай болгож өөрчилсөн нь Хятадуудын дургүйг хүргээд байгаа аж. Төмөр замын нарийн царигийг олон улсын стандарт гэж үздэг. Иймдээ ч урд хөрш нарийн царигтай төмөр замын стандарттай. Харин хойд хөрш бүдүүн царигтай төмөр замтай.Сүүлд ОХУ-БНХАУ-ыг холбосон нарийн царигтай төмөр замаар холбогдсон байдаг.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн 2014 онд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар баривал тус замаар Хятадын танк орж ирнэ, Монголын баялаг урагшаа урсана” гэж ярьсан нь асуудал дагуулж байлаа. Харин үүний дараа нарийн царигтай төмөр зам барих асуудал дээр хоёр улс тохиролцож байжээ. Хачир дээрээ Х.Баттулга амлалтаасаа буцаж, бүдүүн царигтай төмөр зам барьсан. Энэ нь Хятадуудын дургүйг ихээхэн хүргэж, Монгол Улсад хаалт тавихад хүргээд байгаа гэнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотод оролцох үеэрээ төмөр замын асуудлыг ярьж, нарийн царигтай болохыг зөвшөөрчихөөд ирж магадгүй байна.
Угтаа УИХ-аар 2014 онд баталсан 64 дүгээр тогтоол буюу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд, “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /бүдүүн/-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байжээ.

Харин дээрх тогтоолыг Х.Баттулгын үед “Үндсэн хуулийн 1.2”-г зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц 04 тоот дугаартай дүгнэлт гаргаж, УИХ-аар хүчингүй болгожээ. Ингээд хос төмөр замтай болох асуудал талаар болж, бүдүүн царигтай төмөр замтай болжээ, Монгол Улс.
| ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШИ ЖИНЬПИНИЙН УУРЫГ ГАРГАХЫН ТУЛД НАРИЙН ЦАРИГИЙН ТӨМӨР ЗАМЫГ ЗӨВШӨӨРЧИХӨӨД ИРЭХ ҮҮ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |