Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш даруй хагас жил болох гэж байна. Үндсэндээ хуучнаар Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан Хилийн боомтын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг Үндэсний хороо болгон үйл ажиллагааны цар хүрээг нэмж, Б.Тулгаар ахлуулсан нь энэ.
Өмнө УИХ-нын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа уг асуудлыг хариуцаж байв. Боомтуудын үйл ажилгааг сэргээх зорилго Засгийн газар Алсын хараа-2050 хөтөлбөртөө тусгасан учраас ийн сайдын орон тоо гаргаж, ач холбогдол өгч байгаа нь энэ. Харамсалтай нь, Боомтын сэргэлтийн үндэсний хороог байгуулаад жил, албан ёсоор Засгийн шазрын сайд нь хороог удирдаад хагас жилийн нүүрийг үзсэн ч ёстой л “бай” ч үгүй, банзанд ч үгүй сууцгааж байна.
Яг үнэндээ манай хил гааль, боомтын үйл ажиллагаа аль 20 дугаар зуундаа хоцрогдоод үлдчихсэн гэдгийг цар тахлын үеэр бид хангалттай мэдэрч, хангалттай харсан. Үндсэндээ боомтын үйл ажиллагааг сайжруулна гэж өнгөрсөн 30 жилийн хугацаанд амлалт өгч, бүхэл бүтэн сайдын орон тоо гаргаж өгсөн хэр нь мөнөөх хил гаалийн нэвтрэлт, хяналт шалгалт яг л байрандаа. Аль хэдэн жилийн өмнө хоёр хөрш оронтой чөлөөт бүс байгуулна гэж ярьж байсан ч өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй мөрөөдөл нь хэвээрээ л байна.
Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН хоёр нэгдэж орохдоо албан ёсоор хэлж тохиролцоод гар бариад ярилцаад орсон хэд хэдэн асуудал бий гэдэг. Үүний нэг нь яалт ч гүй Н.Энхбаярын багийнханд хоёр сайдын суудал өгөхөөс гадна УИХ-ын гишүүн Э.Батшугарыг нөхөн сонгуулиар оруулах тохироо хийсэн гэдэг. Н.Энхбаяр МАХН-ыг МАН-д нэгтгэсний дараа Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ дахин шинээр бичиж, сайд нараа томилсон. Гэвч тухайн үед Н.Энхбаярын багаас сайдын суудалд нэг нь ч томилогдож чадалгүй хоцорсон удаатай. Харин Н.Энхбаяр хуучин бууны хугархай гэгчээр шинэ Үндсэн хуулийн төсөл гэгчийг барьж гүйсээр Л.Оюун-Эрдэнийн эмзэг газарт хүрч, Засгийн газарт сайдын суудалтай болохоор болсон нь Боомт хариуцсан үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд гэх албан тушаал байв. Үүнд өөрийн хамгийн ойрын хүн болох Б.Тулгатыг томилуулсан ч өнөөдөр эрх мэдэл, эрхлэх ажил нь тун хязгаарлагдмал байгаа нь хийсэн ажил, хэлсэн үгнээс тодорхой харагдаж байна. Өнгөрсөн сард гэхэд л иргэд нүүрс тээврийн гол боомт болох Гашуунсухайт боомтын явган зорчигчинй орц, гарцыг нээгээгүй. Энэ нь иргэдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл учруулж байна гэх гомдол хүртэл гарч байлаа.
Боомтын сайд Б.Тулгыг олон нийт Н.Энхбаярын гэх тодотголоор нь илүүтэй мэднэ. Үндсэндээ МАХН, МАН хоёр хоорондоо салж, Н.Энхбаярын эрин үе дуусахад хажууд нь үлдсэн цөөн хүний нэг нь Б.Тулгат. Тиймдээ ч хуучин МАХН-д Ерөнхий нарийн бичгийн дарга хийж, намынхаа гал тогоог Н.Энхбаяртай хамт барилцдаг байлаа. Түүнээс гадна Н.Энхбаяр Б.Тулгат нарын ах дүү нар ч хоорондоо улс төр бизнесийн чиглэлээр салшгүй холбогддог баримт бий.
Тодруулбал, Б.Тулгын төрсөн ах Б.Хуяг, Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа нар “Өргөө” зочид буудлыг хууль бусаар өмчилж авсан гэх хэрэгт хамт буруутгагдан, интердолоор эрэн сурвалжлагдаж байсан бараан түүхтэй.
Боомтын сайд Б.Тулгын ах Б.Хуяг “Өргөө” зочид буудлыг эзэмшигч “Дун өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй хэвээр байгаа бол эцсийн өмчлөгчөөр нь Н.Энхбаярын хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугар 2020 онд бүртгүүлсэн байдаг. Харин Б.Хуягийн анх үүсгэн байгуулсан “Хар дун” ХХК нь Н.Энхбаярын хүү Э.Батшугарт шилжжээ. Мөн Б.Хуяг Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар хоёрын “Милленниум групп” ХХК-ийн охин компаниудын нэг “Рескон” ХХК-ийг одоо ч эзэмшиж байна. Тэгэхээр Н.Энхбаяр, Б.Тулгат нар яалт гүй халаас нэгтэй хамтрагчид болоод байгаа юм. Гэвч Б.Тулгатын хувьд Засгийн газрын сайдын суудалд очсон ч гай ч гүй, гавьяа ч гүй алтан дунджийг баримтлаад чимаагүй сайдын үүрэг гүйцэтгэж сууна.
| СЭРГЭДЭГГҮЙ БООМТЫН СЭТГЭЛГҮЙ САЙД Б.ТУЛГА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |