Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст тавигдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд сэтгүүлзүйн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэт халдсан, дөрөв дэх засаглалыг үгүйсгэсэн, тэр дундаа сэтгүүлчдийг хуулиар сүрдүүлэн “яллах” заалт оруулжээ. Уг хуулийн заалтыг сэтгүүлчид эсэргүүцэж байгаа юм. Өчигдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөл яаралтай хуралдаж, энэ талаар мэдэгдэл гаргах улмаар ХЗДХЯ-нд санал хүргүүлэхээр болсон байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Гэвч Хууль зүйн сайд Х.Нямбаатар тус хуулийн заалтыг хэт ерөнхий байсан учраас дахин нэмэлт өөрчлөлт оруулж,гэмт хэргийн шинжийг нь тодорхой болгох, улмаар шийтгэлийг нь чангаруулах ёстой гэж үзжээ.
Тодруулбал, хуулийн төсөлд “13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ, ТҮГЭЭХ
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ.
МӨН ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ:
2.1.захиалгаар;
2.2.хүүхдийн эрхийг зөрчиж;
2.3.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж;
2.4.гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож;
2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Уг хуулийн заалт нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах, улмаар иргэдийн мэдэх эрхэд халдаж буй ноцтой үйлдэл гэж хэлж болохоор байна. Тухайлбал, Төрийн өндөр албан тушаалтан болон улстөрчдийн талаар үнэн бөгөөд ноцтой баримт нийтлэснийхээ төлөө сэтгүүлч ял хүлээх боломжтой хуулийн заалт байгаа юм. Тэд дээрх хуулийн заалтаар өөрсдийгөө хамгаалж, ямар ч баримтыг үгүйсгэж, “худал” хэмээн няцааж, хэвлэлийн эрх чөлөөг боомилж чадахаар байна.
Хэдийгээр бусдыг гүтгэх, худал мэдээ тараах нь гэмт хэргийн агуулгатай нь үнэн боловч улстөрчдөд хамааралтай үнэн баримтыг ч тэд уг хуулиар худал болгохоор оруулж ирснийг хэвлэлийнхэн онцолж байна.
-ЭНЭ ЗААЛТ ЗӨВХӨН СЭТГҮҮЛЧДЭД БУС, ИРГЭДЭД Ч ХАМААТАЙ-
Энэ заалт зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд хамаатай асуудал биш. Олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсэн, бусдын нийтэлсэн мэдээллийг өөрт болон бусад хүнд түгээсэн бүх хүнд хамаатай. Тодруулбал, иргэн та хэн нэгний талаар баримттай мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн бол, тухайн хүнд таны мэдээлэл таалагдаагүй бол таныг нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан хэмээн дээрх хуулийн заалтаар шалгуулан яллаж болохоор нөхцөл үүсч байна. Энэ бол иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тэдний мэдэх эрхэд ноцтой халдаж байгаа хэрэг билээ. Хэрвээ уг хууль батлагдвал сэтгүүлч болон иргэд 1-5 жилийн хорих ял, хэвлэл мэдээллийн байгууллагад 10-80 сая төгрөгийн торгууль ноогдуулах юм байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэж, уг хуулийн заалтыг эсэргүүцэх саналаа нэгтгэн холбогдох яаманд хүргүүлэхэр зэхэж байна.
| Эрүүгийн хуулиар “СЭТГҮҮЛЧДИЙГ ЯЛЛАХ” ЗААЛТ оруулах гэж байна |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |