Монголын төр оны төгсгөлд модоо барих шахлаа. Өнгөрсөн арван нэгдүгээр сараас төр хэмнэлтэд шилжиж, төсвийн хөрөнгө Сангийн яаман дээр таг гацсан. Оны эцэст төрийн албаныхан арай чүү цалинтайгаа залгалаа. Жил болгоны өдийд хийсэн ажлынхаа үр дүнг дүгнүүлдэг урамшуулал, шинэ жилийн баяр хол орхигдсон. “Цалингаа авсан нь их юм боллоо” гээд төрийн албанд өдөр шөнөгүй махийтал зүтгэсэн ажилчид хэл ам хэрүүл тэмцэл хийж ч чадалгүй дараа онд найдахаас өөр аргагүйд хүрэв.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг оны эцэст тун хүндэрч, төсвийн орлого тасарч, улс мөнгөгүй болсон үнэнд гүйцэгдээд байгаа бодит байдал энэ. Урд хоромойгоороо хойд хормойгоо нөхсний балаг ирэх онд ч үргэлжилж мэднэ. Угтаа бол өнгөрсөн онд төсөвт хоёр ч удаа тодотгол оруулсан. Хэт өөдрөгөөр төсөөлсөн нүүрсний үнэ дэлхийн зах дээл дээр унаж, эдийн засаг элгээрээ хэвтсэн нь энэ. Улмаар энэ оны эцэст төсвийн орлого хоёр их наядаар тасарч, инфляц хоёр оронтой тоонд орчихсноор жилийн эцэст Монгол Улс гурилын уутаа гөвж, цалин, тэтгэврээ чүү ай тавилаа.
Аж ахуйн нэгжүүд нь татварын өрнөөс гарч чадахгүй дансыг таг битүүмжлүүлэв. Ийм л нөхцөл байдалд монголчууд шинэ оноо угтах гэж байна. Төрийн данс цоортлоо улайсаар атал өнөөдөр эрх баригч намын улс төрийн томилгоо дуусаагүй л байна. Хамгийн сүүлд Засгийн газар 16 дэд сайдын томилсон хэрнээ төрийн алба хаагчдын урамшуулал, ажилгүйдлийн тэтгэмж аль алийг нь олгох боломжгүй болсноо зарлаж байгаа нь зүйд хэр нийцэх вэ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн үйлчилгээний алба хаагчдын урамшуулал байхгүй. Цалингийн нэмэгдэл тогтмол учраас, хэвийн олгож байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийн сангаа дутсан асуудал бий. Тэгэхээр ирэх оноос ажилгүйдлийн тэтгэмжийн нөхөж олгоно” гэх тайлбар өгөөд буй.
Төсвийн орлого тасарч төрийн данс улайсан нь үнэн гэдгийг ч эдийн засагчид ээлж дараалан сануулж буй. Энэ талаар эдийн засагч Л.Оюун “Жилийн жилд төсвийн орлого тасардаг байдал бий болж мэдэх нь. Энэ нь нэгдүгээрт, нүүрсний үнэ унасантай холбоотой. Ганцхан уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай манай улс төсвөө хэт өөдрөг төсөөлөөд байна. Нүүрсний үнээ өснө гээд тооцолж төсвөө баталсан ч энэ жил нүүрсний үнэ унасан. Уг нь гурван үе шаттай нүүрсний үнээ тооцоолох байсан. Дундаж шугамаар төсвөө боловсруулсан бол амьдралд ойрхон байх байлаа. Хоёрдугаарт, татварын орчин нөхцлийг сайжруулахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж, захиргаадалтын арга хэмжээ авч байна.
Уг нь суурийг өргөтгөх ёстой байтал ийм арга хэмжээ авч чадахгүй байна. Аж ахуйн нэгжийн дансйг хааж, захиргаадалтын байдлаар татварын орлогыг төвлөрүүлэхээсээ илүү уян хатан хандаж, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй татвараа бүрдүүлдэг тогтолцоонд шилжих нь зүйтэй. Тухайлбал, татвараа цаг тухай бүрд нь төлдөг аж ахуйн нэгжүүдийг урамшуулах, татвараас нь хөнгөлж, чөлөөлөх байдлаар явбал татварын орлого сайн бүрдэхээс гадна аж ахуйн нэгжүүдэд ч дарамт үүсэхгүй. 2026 онд ч эдийн засаг хүндэрч болзошгүй. Дэлхий дахины геополитикын нөхцөл байдал дээрдээгүй. Орос, Украйны дайн зогсоогүй байна. Дээр нь нүүрсний үнэ хэлбэлзэлтэй байгаа цаг үед манайх мөн л нүүрсний үнээ нэлээд өндөр төсөөлсөн. Тиймээс ирэх онд ч эдийн засаг сайнгүй байна. Оны дараа төсвөө тодотгохоос аргагүй” гэлээ.
Ирэх онд төсвийн тодотгол хийж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх нь гарцаагүй. Гэхдээ инфляц буураагүй цагт эдийн засаг сайжирч, өрх гэрийн амьдрал дээшлэнэ гэдэг нь мянгуужингийн үлгэр хэвээрээ байх нь. Бодоод үзвэл, 2016 онд дундаж цалин 2.5 сая буюу 1282 ам.доллар байсан бол одоо 2025 оны аравдугаар сарын 15-ны байдлаар 631 ам.доллар байна. Эндээс бүтэн 10 жилийн эдийн засгийн өсөлтийг бодит амьдрал дээр хэрхэн өсөн байгааг харж болох нь. Өөрөөр, хэлбэл, төсвийг алдагдалгүй баталж, үр өгөөжийг нь сайжруулахгүй бол цалин, тэтгэвэр нэмээд иргэдийн амьдрал сайжрахгүй. Ирэх жил гэхэд л одоогийн нөхцөл байдлаас ялгаагүй болчихсон байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ уналтыг монгол хүний хөдөлмөрийн үнэ цэнэ буурч байна гэж харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид сонгуулийн жилд хэдэн төгрөг тарааж, онцын шаардлагагүй барилга байшин барьж байхаар төгрөгийн ханш тогтвортой байж, инфляц багатай, зээлийн хүү ядахдаа сарын нэг хувьд хүргэчихвэл нийт иргэдэд хамаагүй хүртээмжтэй байхаар байна.
| ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВТӨӨ ЧИРЭГДЭХИЙН ЦААД ШАЛТГААН |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |