Г.Занданшатарын Засгийн газар долоон хоногийн настай 16 дэд сайдаа чөлөөлж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт 16 дд сайдыг томилохоор оруулж ирж, АН-ын бүтээмжийн менежерүүдийг төрийн томилгоот албанаас чөлөөлснөөр Ардчилсан намынхан Засгиййн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тодруулбал, дэд сайд нарынхаа томилгоог эргэж харахгүй бол Засгийн газрыг огцруулна хэмээн АН-ынхан мэдэгдээд буй.
УИХ дахь Ардчилсан намынхны уг акц нэлээд хүчээ авч, одоогийн байдлаар Бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа гэх мэдээлэл байна. Тэгвэл 32 дээш буюу нийт гишүүдийн гарын үсэг цугларбал уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн зохицуулалттай. Үндсэндээ Г.Занданшатарын Засгийн газар дэд сайд нарын томилгооноо болж, толгойгоо цустаж мэдэхээр байна. Улмаар хагас жилийн дотор хоёр удаа огцруулах санал орж ирж байгаа Засгийн газар боллоо.
Засгийн газрыг огцруулах талаар Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсон. Эхнээсээ дампуурлаа зарлаж байна. Хувийн хэвшлүүд хүнд нөхцөлд, Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад Монгол Улсын Засгийн газраас дэд сайд нарыг томилж, нийт 40 сайдтай болж байна. Үүнийгээ тайлбарлахдаа бүтээмж болон хяналтын менежерийг цомхотгосон гэж худлаа ярьж байна. Тэднийг бүгдийг цомхотгох ёстой. Хуульд заасан 8-9 хувийн цомхотголоо ч хийх ёстой. Хэрвээ Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах санал тавина” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газрыг унагааж мэдэх хамгийн эмзэг асуудал нь шатахууны болоод байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш дэн дун таг зогсоочихгүй байгаа шатахууны хомстол иргэдийг олон цагаар дараалалд зогсоож, бухимдуулж байна. Ер нь Г.Занданшатарын “ангийнхан” танхим дотроо тун таарамжгүй байгаа нь ч үнэн. Эргэн сануулахад өнгөрсөн сард ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар маргалдаж улмаар зодолдож биенээ хүнд гэмтээсэн гэх мэдээлэл цацагдсан. Хэдийгээр Засгийн газрын сайд нар уг мэдээллийн үгүйсгэж байгаа ч хэн хэн нь олны өмнө бэртэлтэй гарч ирсэнд олон нийт одоо хүртэл эргэлзэж байна.

Ил болсон эдгээр сайдаар гадна Г.Занданшатараас хатуухан сануулга авсан хэд хэдэн сайд бий. Тухайлбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талд илт орсон С.Амарсайханыг танхимаасаа гаргасан бол далд дэмжиж байсан хэд хэдэн сайд сануулгатай байгаа гэх бор шувуу Саарал ордноор нисэх болсон. Тодруулбал, Шадар сайд Т.Доржханд, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын даргыг унагаах 35-ын бүлэгт багтсан ч начир дээрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн арыг “хамгаалж” байсан гэх мэдээлэл олны дунд гарч байсан нь худлаа цуурхал биш байсан аж.
Тиймээс ирэх оноос өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар танхимдаа засвар оруулж, сайд нараасаа “шүд” сугалах компанит ажил өрнүүлэх бололтой. Ингэж “шүд сугалах” байдлаар Г.Занданшатар хуучин сайд нараасаа салж, АН-тай хамтрах асуудал дахин сөхөгдөж мэдэх нь.
Ингэснээр Засгийн газар гаргасан шийдвэртээ тодорхой хариу өгөхгүй бол Ардчилсан намынхан Засгийн газрыг огцруулах 22 кнопын эрэлд гарна. Үндсэндээ нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар Засгийн газрыг огцруулах хуулийн заалт хэрэгжиж 126 гишүүнтэй парламентаас 64 гишүүний саналаар Засгийн газрыг огцруулах боломжтой болсон гэсэн үг. Ийн Их хуралд одоогийн сөрөг хүчин АН 42 суудалтай болоод буй. Нэмээд МАН-ын хагарал бүрэн эвэндээ ороогүй байгаа цаг үед сөрөг хүчнийхэнд хүч нэмэх кнопны гишүүд мэр сэр байхыг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газарт “жийгдсэн” Н.Номтойбаярын Үндэсний эвсэлийнхэн АН-д хүч нэмэх бүрэн боломжтой. Ингээд харвал Г.Занданшатарын Засгийн газар тун эмзэг цаг үед ирчихсэн гэсэн үг.
Харин Ардчилсан намын энэ акц дээр хэн хүч нэмж, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурах вэ гэдэг анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан учраа олж, эв зүйгээ олсон уу гэдэг нь эндээс харагдана.
Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газар, эрх баригч МАН-ынхан АН-ынхнаас айж, найр тавьсандаа дэд сайд нараа эгүүлэн татаж ч магадгүй байна.
| МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |