Дүн өвлийн хүйтэнд шатахуун тасалдаж, хот, хөдөөгүй машиндаа хөлдөж үхэх аюулд ойрхон ирээд байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд иргэд шатахуунд хонон өнжин дугаарлаж, чүү ай хоёр өдөр хүрэхтэй үгүйтэй шатахуунаар хөл залгуулж байгаа бодит үнэнтэй нүүр тулж байна.
Харамсалтай нь, салбар хариуцсан сайд нь хоёр сар гаруй шатахуун хомстсон атал “Хоёр хоног хүндхэн өнгөрлөө” гэх жижүүрийн тайлбар цахим орчинд хийгээд хээв нэг мэдэн будилаад сууж байх. Ёстой л идэш муут өвлийн гачлан гэгч болж байна даа.

Үнэндээ шатахууны нийлүүлэлт хэвийн болно гэж Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Г.Дамдинням хоёр сар гаруй ард түмнийг хуурлаа. Эхэндээ тэд шатахууныг шагчид дамлаж наймаалахаар машиныхаа ард хэдэн саваар нь ачиж, иргэд банкаа дүүргээд хомстол үүсгэсэн гэх тайлбар өгч байлаа. Ингээд шатахуун тасрах гэж байна гэж банкаа дүүргэсэн, худал мэдээлэл тараасан хүнийг барьж хорино гэж айлгаж эхэлсэн. Эцэстээ тэд үнэнд гүйцэтгэж, хоёр өдөр хүндхэн байлаа гэхээс өөр тайлбаргүй болчихоод бодит үнэнтэй эвлэрч чадахгүй, ард түмнийг ахиад л “хуурсаар” явна. Өчигдөрхөн гэхэд л Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Г.Дамдинням “Манай улс шатахууны хомсдолтой байгаад уучлал хүсье. ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 автобензинийн хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Аи-95 шатахууны хувьд нэгдүгээр сарын ердийн хэрэглээ юм. Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна” хэмээн мэдэгдсэн ч өнөөдөр шатахуун түгээх станцуудын гадуураар дугаарласан автомашин олон байна.
Жил бүрийн өдийд шатахууны хомстол бий болдогийг захын иргэн мэдэхтэйгээ болсон. Харамсалтай нь, эрх баригчид халуун намраар улс төрийн зодоон хийснээр өвлийн бэлтгэлээ базаагаагүйн горыг иргэд ийн биеэрээ амсаж байгаа нь ч нууц биш. Үнэндээ дэлхий дахинд, хөрш орнуудад шатахууны үнэ буурч байхад манайд жил ирэх тусам үнэ нэмэгдэж, ОХУ крантаа татах л юм бол улсаараа явгарах нөхцөл байдалд тулдаг бичигдээгүй хууль үйлчилж эхлээд удаж байна.
Шатахууны асуудаг үе үеийн Засгийн газрын хамгийн эмзэг сэдэв байсаар ирсэн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хэн нь ч шийдэлд хүрч чадаагүй, хойд хөршөөсөө хадаг сүүтэй гуйлганд явсаар эцэстээ шатахуун авах нь мөрөөдөл болчихлоо, монголчуудын хувьд.
Өөрөөр хэлбэл, шатахууны хэрэгцээний 95 хувиа хойд хөршөөсөө хангадаг манай улсыг хазгай буруу хөдлөх л юм бол хойд хөршийнхөн крантаа хааж, шатахууны нийлүүлэлтээ хязгаарлачихдаг байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ингээд том жижигүй сайд нар нь ээлж дараалан царай алдаж, байдгаа барьдаг үзэгдэлд дасал боллоо, бид.

Үндсэндээ одоогийн нөхцөл байдал дараагийн ээлжний дарга, сайд дахиад л хадаг, сүүтэй шатахуун гуйх цаг болсныг сануулж байна. Нийслэлд 247 шатахуун түгээх станц бий. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын “Сод Монгол”-ын 43, УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн “Петро стар”-ын 39, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөрийн “Тэс”-ийн 38, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн ах, дүү нарын “Шунхлай”-н 35 мэтээр. Уг нь Улаанбаатарыг шатахуунаар хэл амгүй хангахад хангалттай тоо. Тэгвэл Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням доороо шатахуун хариуцсан дөрвөн даргатай ажиллаж байгаа. Нэмэлтээр, Ерөнхий сайд Г.Занданшатарын шатахуун хариуцсан зөвлөх Г.Өлзийбүрэн АҮЭБЯ руу гүйдэлтэй болж, Г.Дамдиннямын хажууд л сууж байдаг болсон. Уг нь шатахууны асуудлыг цэгцлэхэд дарга нарын тоо ч бас хангалттай баймаар. Гэвч шатахуун хариуцсан дарга нар чадваргүйнх үү, эсвэл шатахууны хэдэн магнатууд том толгойтойнх уу, ямартай ч нийслүүд шар нь анивчсан машинтайгаа шатахуун хайж дугаарласаар байна. Газрын тосоо гадагшаа тонн тонноор нь гаргачихаад, ганцхан хойд хөршөөсөө шатахуун царайчилсаар шатахуунд дугаарлах нь хэвийн үзэгдэл болтлоо дасал боллоо, монголчуудад.
| МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |