Саяхныг хүртэл оффшор дансандаа 2.5 сая ам.долларын нууц хөрөнгө байршуулаад мартсан С.Баярцогт Монголын төрийн “дайсан” явлаа. Гэтэл 20 гаруй жил Оюутолгойг “зарж идсэн” гэх хар түүхтэй явж ирсэн С.Баярцогт улс төрд эргэн ирж байгаагаа зарлаж, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Д.Тэрбишдагваас эхлээд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Жаргалан, Э.Болормаа гээд толгой дараалан зандарч байх. Тэгээд болоогүй ангийн нөхөр З.Энхболдыг атаархагч, ангийн “дайсан” гэх зэргээр цоллоод амжив.
Оюутолгойн сонсголын үеэр С.Баярцогт чемодан дүүрэн нотлох баримттай ирсэн нь олны анхааралд орсон. Сонсголоос хойш С.Баярцогтыг баримттай, баталгаатай гэж 20 жилийн хар түүхийг нь баллуурдах ажлууд ч сошиалд идэвхтэй өрнөлөө. Ногоон номоороо Оюутолгойн сонсгол дээр 20 жилийн хар түүхээ хамгаалах гэж өөрөө мөн ч их зүтгэв. Тухайн үеийн парламентад сууж байсан танхимын нөхөд, УИХ-ын гишүүд эхнээсээ тэсэрч, арай ч ганцаараа Оюутолгойн баатар болчихоод биш байгааг ээлжилж сануулсан ч удаатай.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Оюутолгойн гэрээ буруу байгуулагдаагүй. Энэ С.Баярцогтын буруу ч биш. Гэхдээ С.Баярцогт чи ногоон ном ярихаа больмоор байна. Харин яагаад 2019, 2020 онд авах байсан ногдол ашиг байхгүй болсон. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн. Үүнийг авахын тулд бид юу хийх байсан юм. Ийм юм ярьмаар байна. С.Баярцогт манай Засгийн газрын гишүүн биш. Би Засгийн газартаа аваагүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга. Гэхдээ С.Баярцогтоо чи одоо шударга юм хэл. Оюутолгойн Гүний уурхай, одоо Дубайн гэрээ болчихсон үүнийг батлахаас өмнө намайг янз бүрээр шахсан. Одоогийн Ерөнхийлөгч хүртэл оролцсон. Тухайн үед би С.Баярцогтыг дуудаж уулзсан. С.Баярцогт надад чухал зөвлөгөө өгсөн. Оюутолгойн гэрээний хойноос зурсан бүх бичиг цаас Оюутолгойн гэрээтэйгээ нийлмэл чанартай гэж хэлсэн учраас би гэрээг зураагүй” хэмээн сануулаад амжив.
Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “С.Баярцогт Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг шүүмжлэх яамны сайд гэж ямар юм байсан юм. Дур зоргоороо аашлагч бол хоёр талд ажилласан. Бидний бодлогын асуудлыг цаад талд аваачиж шивнэдэг, хариу гаргуулахаар гэрээнд тусгуулдаг этгээд байсан байна. Сангийн сайдын арчаагүй байдлаас болоод гэрээг үр дүнгүй, арчаагүй болгосон нь харагдаж байна. Иймээс гэрээний үндэс болсон Аюулгүй байдлын зөвлөмжийг шийдвэрүүдийг хянан үзэх гэсэн оролдлого бол гэрээг бүхэлд нь цаад талд ашигтай байхлгах санаархлын үзүүр байжээ” хэмээн ундууцсан.

Гэвч түүний гол алдаа оффшорт хөрөнгөтэй болтлоо баяжсан, хөрөнгийн эх үүсвэрээ баталж чадаагүй. Нэмээд Оюутолгойн гэрээ Монголын талд ашигтай байж чадахгүй. Ногдол ашгаа хүртэж чадахгүй, 20 тэрбум ам.долларын өртэй байгаа нь ч бодит үнэн. Шүүхээс 10 жил ял сонсож, давж заалдах шатны шүүхээс хэргээ 4:8 жил болгож, эцэстээ Улсын дээд шүүхээр хэрэг нь мөрдөн байцаалалт буцаж замхарсан удаатай. Хэргийг эргэн сануулбал, "Оюутолгой"-г ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэгт байхдаа албан тушаалын байдлаа болон албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ ашиглан эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг "Кью Эф Эс" компаниар 2010-2012 онуудад Ханбогд болон өмнөд кемпэд үйлчилгээ үзүүлэх 43 тэрбум төгрөгийн, "Номадс катеринг энд интеград сервис" ХХК-иар 20.7 тэрбум төгрөг буюу нийт 63.9 тэрбумын орлого олж, улсад хохирл учруулсан. 2009.10.06-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа 1.6 сая ам.долларыг оффшор бүс дэх "ND Harmony LTD" компанийн данснаас авч, мөнгө угаасан. Нүхт дэх үл хөдлөхөө Хожгорын Дөчинтав гэх хүний нэр дээр гарган авч, хөрөнгө орлогоо нуусан. Зайсан дахь Белла Виста таун хаусуудын үнэлгээ өөрий хууль ёсны орлогоос гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдсан байдаг. Ийн нэгэн цагт Монголын төрд “дайсан” болж байсан С.Баярцогт улс төрд дахин мандаж, дуу нь чангарчихсан явна.
С.Баярцогт Ардчилсан намын генсек болно гэнэ, Ардчилсан намд Ц.Элбэгдоржийн фракцынхан хүчээ зузаатгаж, Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баярцогтыг сойно гэнэ. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй С.Баярцогт уулзаж, улс төрийн тохироо хийсэн гэнэ гэх яриа улс төрийн хүрээнд өрнөөд удаж байна. Эцэстээ, С.Баярцогт улс төрд эргэж ирэх бэлтгэлээ базаасан нь нэгэнт тодорхой болжээ.
| С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |