УИХ дахь Ардчилсан намын бүлгээс татварын өртэй компаниудыг өршөөлд хамруулах, татварын хэмжээг багасгаж, компаниудыг чөлөөтэй ажиллах орчноор хангах зорилгоор Татварын нэг удаагийн өршөөлийн хуулийг өргөн мэдүүлэх санаачлага гаргаад байна. Харамсалтай нь, энэ хуулийн төслийг боловсруулах санаачлага гарснаас хойш аж ахуйн нэгжүүд татвараа төлөхөөс татгалзаж, татвараас бүрдэх төсвийн орлого тасрах дээрээ тулсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бүлгийн эл санаачлага чөлөөт зах зээлтэй, ардчилсан улсад шударга биш, бизнес эрхлэгчдийг дэмжихээс илүү аж ахуйн нэгжийнхээ тэгш байдлыг эвдэх, санаалчлага болж байгааг ч учир мэдэх эдийн засагчид сануулсаар байна. Нэг ёсондоо татвараа үнэнчээр төлж ирсэн аж ахуйн нэгжүүд хохирч, татвараас зугтсан аж ахуйн нэгжүүдэд хожих боломж олгож байгаа нь яавч зүйд нийцэхгүй нь.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар “320 мянган иргэн, ААН 6.5 их наядын татварын өртэй байгаа юм байна. Өнгөрсөн жил энэ өр 3.5 таван их наяд байж. Өнгөрсөн жил 50 мянган ААН өртэй байсан бол энэ жил 70 мянга болж өссөн байна. Одоогийн байдлаар 220 мянга иргэн татварын өртэй байна. Бизнесийн орчин хэрхэн муудаж байгаа нь үүнээс харагдаж байна. Татварын өршөөл үзүүлэх цаг болсон гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор тогтоолын төсөл боловсруулж байгаа. Гэхдээ томоохон ААН-үүд, их хэмжээний татварын өрийг өршөөлд хамруулахгүй байх зохицуулалт хийнэ. Татварын өршөөл нь ЖДҮ эрхлэгчдэд түлхүү нөлөө үзүүлэхээр төслөө боловсруулна” хэмээн бүлгийн хуралдаан дээрээ мэдээлж байлаа. Тэгвэл арваннэгдүгээр сарын байдлаар татварын орлогын гүйцэтгэл 89.6 хувьтай байсан бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга байр суурь илэрхийлснээс хойш татвар төлөлт эрс багассан байна. Тиймээс улсын төсөв тасарч, цалин, тэтгэврээ тавихад ч хүндрэл учирч олзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ онд нүүрсний үнийн уналтаас болж, төсвийн орлого тасарч байгаа цаг үед татвараас орох орлого ч буурсан гэх.
Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа. Дийлэнх татвар төлөгч үүргээ ухамсарлан цаг тухайд нь төлдөг бөгөөд өршөөл үзүүлэх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгч, хариуцлагатай, шударга татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг үл ойшоох, хохироох, цаашид үүнээс зайлсхийх сэдлийг төрүүлэх уршигтай гэдгийн анхааруулсан. Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй, үндэслэлгүй, нуугдмал, авлигынх байж болзошгүй хөрөнгө, орлогыг өмнө нь өршөөн, татварын хариуцлагаас чөлөөлснөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл үүсгэсэнд тооцогдон манай улс “Саарал жагсаалт”-д орсон, өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр байгааг тус яамныхан онцоллоо. Улмаар татварын шинэчлэлийн хүрээнд өр төлөх хугацааг уян хатан тогтоож, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжин, 3-4 их наяд төгрөгөөр татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцож буй гэнэ. Тиймээс улсын эдийн засаг, төсвийн тогтвортой байдал, татварын тогтолцоо, шударга ёс, хууль дээдлэх зарчим зэрэгт өршөөл хортойг хөндөн, татвар төлөгчдийн дунд ойлгомжгүй, тогтворгүй байдал бий болгон, бодит бус хүлээлт үүсгэхгүй байхыг уриалсан байна. Нэг ёсондоо Ардчилсан намын эл цагаа олоогүй санаачлагыг эрх баригчид амархан олзлоод авч байна.
126 гишүүнтэй парламентад 42 суудалтай Ардчилсан нам ард түмний өмнөөс хангалттай сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. Түүний хамгийн тод жишээ нь цагаа олоогүй хуулийн төслүүд. УИХ-д өргөн мэдүүлж байгаа цөөн хэдхэн хуулийг сөрөг хүчин өргөн мэдүүлсэн ч олны доог тохуу болж байгаа хуулийн төсөл ч бий тэнд. Тухайбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Ганбаатар гишүүний бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж байх үед хуулийн байгууллага шалгадаггүй байх хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан нь олны шүүмжлэл багагүй хүртсэн. Үнэндээ Ардчилсан намын одоогийн удирдлагууд арай мэдрэмжгүй байгаагийн тод илрэл нь энэ байна.
Ард түмэн Ардын намаас уйдаж эхэлсэн гэдэг нийгмийн захиалгаа ч тэд ойлгож чадсангүй. Өнгөрсөн гурван сонгуульд Ардын нам дараалан ялалт байгуулахдаа Ардчилсан намыг амь таслахаас наагуур шороотой нь хутгаж байлаа. Гэтэл арай гэж парламентад 42 суудалтай болсон Ардчилсан намынхан Ардын намынханд “найр тавьсан” шийдвэрүүдийг бүлгээрээ гаргаж байгаагаас ялгаагүй харагдаж байна. Ийн Ардчилсан намын аргаа ядсан улс төр ард түмний хүлээлтэд хүрч чадсангүй дээ.
| ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ САНААЧЛАГА ЧИНЬ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ БООМИЛЖ ЭХЭЛНЭ ШҮҮ, АН-ЫНХААН |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |