Эрүүл мэндийн салбар энэ өвөл “гал алдаж” мэдэх нь ээ, үнэндээ. Хүйтний урь орохтой зэрэгцээд эрүүл мэндийн шат шатны байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, ханиад, томуунд дарлуулсан бяцхан үрс өвчиндөө шаналан, эмнэлгийн шалан дээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэр байтугай түргэн тусламжийн төв нь “Томуутай хүүхдийн дуудлагыг хүлээж авахгүй” гээд дүүргийн эмнэлэгт нь даатгаад хаяахаас аргагүй нөхцөлд хүртлээ ачааллаа дийлэхээ больсон аюултай нөхцөлд ирсэн байна. Эмч, эмнэлэгийн ажилтнууд өдөр шөнөгүй зүтгээд ч хүүхдүүдээ үзэж дийлэхгүй сөхөрч унахаас наагуур байгааг учирлаж байх.
Өвөлдөө утаан хөшигтэй Улаанбаатарын өвөл дэндүү урт. Идэр есийн хүйтэн эхэлж амжаагүй байхад ханиад томуунд дарлуулж эхэллээ, нийслэлчүүд. Нийслэлийн түргэн тусламжийн төвд хоногт 2775 дуудлага ирж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлт гээд бодвол эрүүл мэндийн салбарт аюулын харанга дэлдэж байна.
Уг нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн халуун намраар “Ханиад томууны үед хүүхдүүдийг эмнэлэгийн коридорт хэвтүүлэхгүй” гээд ам гарч байлаа. Харамсалтай нь, хэлсэн үгнийх нь шүлс ч хатаж амжаагүй шахам байхад эмнэлгийн коридор эхнээсээ дүүрч, хүйтэн шалан дээр халуурч, бүлээрсэн хүүхдүүд амь нэхэж, тэвэрсэн эцэг эхчүүд эмнэлгийн байгууллагад хэдэн цагаар дараалалд зогсоод, сандарч явна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн одоогийн эрх мэдэлд очихыг тулд байдгаа барьж, мөн ч их зүтгэсэн дээ. Ингэхдээ тэрбээр эрүүл мэндийн салбарынхантайгаа муудаж хүртэл энэ албан тушаалд хүрсэн. Гэвч үнэн хэрэгтээ ингэж дуулиан шуугиан болтлоо албан тушаалд улайрч хүрснээсээ хойш эрүүл мэндийн салбарыг хөл дээр нь босгохоос хэл ам хэрүүл дуулианаараа олны анхаарлыг татаж явна. Тэр тусмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн чанарыг асуудлыг хамгийн их сөхөж, эрх мэдэлд хүрсэн удаатай. Угтаа бол УИХ-аар эмийн сонсгол явуулж хүртэл олны анхаарлыг өөртөө татсан байтал өдгөө ханиад томууны эд дэгдэлтийн эрчимтэй үед эмийн чанарыг асуудал хурцаар сөхөгдөж, эцэг эхчүүд хариуцлага нэхсээр байна.

Түүний хувьд эрүүл мэндийн салбарт сайдаар очсноосоо хойш хамгийн их халаа сэлээ хийсэн. Томилгоо хийгээд ажил нь сайжирдаг бол Ж.Чинбүрэнгийн тэргүүлсэн эрүүл мэндийн салбарын хамгийн их сайжрах байлаа, өнгөрсөн хугацаанд.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар томилогдсноосоо хойш СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг чөлөөлж, өөрийн найз гэгдэх Г.Ууганцэцэгийг томилсон. Улмаар Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар М.Адилсайханыг томилогдоод хоёр сар болоо ч үгүй байхад нь сайд болсон даруйдаа чөлөөлж, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Ц.Батболдыг томилсон.
Мөн ХӨСҮТ-ийн захирлаар С.Энхболдыг, ЭХЭМҮТ-ийн захирлаар Г.Баттулгыг томилсон гэх мэтчилэнгээр эрүүл мэндийн салбарт байж болох бүх томилгоог хийсэн. Харамсалтай нь халаа сэлгээгээрээ тэргүүлсэн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал дээшлэх нь битгий хэл улам бүр уруудаж байгааг учир мэдэх хүмүүс шүүмжилж байна.
Цаашлаад, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын сайд нараас хамгийн их дуулиан шуугиан тарьсан сайд нарын нэг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн. Хамгийн сүүлчийн хоёрхон жишээг дурдахад салбарынх болж бүтэхгүй асуудлыг шүүмжлсэн УИХ-ын гишүүн Д.Ганмааг Төрийн ордонд дарамталсан хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байлаа. Удалгүй танхимын сайд нартайгаа гар зөрүүлж, нэгнээ хүнд бэртээсэн гэх дуулианы эзэн болсон. Энэ мэтчилгээр халаа сэлгээгээ, хэл амаараа олны анхааралд байсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбараа хөл дээр нь болохоос илүү улс төрийн дуулиан шуугианд анхаарсаар салбараа самарч орхисон гэхэд ч хэлсдэхээргүй байна.
Эцэст нь сануулахад, эрүүл мэндийн салбарт байгаа цөөн хэдэн боловсон хүчнээ улс төрөөс салгахгүй бол тангараг өргөсөн эмч нараа улс төрийн махны машинд оруулж, үнэгүйдүүлж дуусах юм байна. Эзэмшсэн мэргэжлээрээ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас биш сайд, эсвэл гишүүн болоод эрүүл мэндийн салбарыг хамгаална гэж байхгүй юм байна гэдгийг сүүлийн хэдэн жил хангалттай харлаа. Үнэндээ зангиа зүүж, хослолоор гангарахаас илүү очиртой тэмдэгээ зүүж, цагаан халаад, чагнуур бариад элгээрээ хэвтсэн эрүүл мэндийн салбараа аврах цаг нь болсон юм биш үү, Ж.Чинбүрэн сайд аа.
| ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |