МАН-ын байрнаас улс төрийн “баривчилгаа” эхэллээ. Засгийн газрын хуралдаан ширүүхэн болж, сайд нар нь ч зангаа таниулж, багаа хуулж эхлэв. Хурлаасаа ууртай гарч ирсэн сайд нар хэвлэлийнхэнд “хүч”-ээ үзүүлж, ард түмэндээ аархаж байгаа үнэн төрхөө харууллаа. МАН-ын даргын сунгааныг энэ есдүгээр сард товлосонтой холбоотой намрын улс төр идэвжиж, эд дундаа эрчийг авчихсан яваа нь энэ.
Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхны намын даргын төлөөх “зодоон” өндрөө авч, үе хоорондын өрсөлдөөн улам бүр ширүүсч байгаагийн илрэл багачуудаа саатуулж, томчууддаа сануулга өгснөөр илэрч байна.
Улс төрд удаан суусан ах нар нь уураа барьж ядаж яваа бол шинэхэн гишүүд нь хэлд орж эхэлсэн байх. Учраа мэдэхгүй төөрч явсан гишүүд улс төрд хөлд орж, фракц фракцынхаа талд чимээгүй хэрнээ үнэнчээр үйлчлээд эхэлсэн байна. Харин томчуудын талцалд багачууд нь чирэгдэж, эхнээсээ цагдаагийн үүдэнд ээрэгдээд эхэлсэн.
Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон талаар мэдээлсэн. Цаашлаад ууртай сайдад хариу барихаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ч ил гаргаж ирлээ. Нэг ёсондоо 70-аад оны ах нараас 80-аад оны дүү нартаа өгч буй улс төрийн сануулга ингэж эхэлсэн.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гартаа атгасан гол “хөзөр” нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байв. Ингээд намын даргын сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг сойж байсан ч, ах нар нь хариу барьж, түүний хамгийн ойрын улс төрийн хамтрагчийг саатуулснаар намын даргын “зодоон”-оос нэрээ татах эхний сануулгыг нь ширүүхэн өгчихлөө.
УИХ-ын дарга улс төрийн карьераа бодвол ах нартаа тал алдахгүй алтан дунджийг баримтлахаас аргагүй буланд шахагдаж эхэлсэн гэсэн үг. Түүний хувьд намынхаа гал тогоог чамгүй олон жил барьсан ч, улс төрийн замнал нь дөнгөж эхэлж байгаа. Багаа ч, улс төрийн карьераа ч дөнгөж өрж эхэлсэн гэсэн үг. Хэрэв зээ Л.Оюун-Эрдэнэтэй эхлүүлсэн хамтарлаа үргэлжүүлэх юм бол одоогийн эрх мэдэл нь ганхаж мэдэх хамгийн эгзэгтэй цаг үед ирчихсэн учраас нэрээ татаж мэдэхээр байна
Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хувьд байр сууриа хамгаалах, улс төрд удаан тэсэх ганц хувилбар нь МАН-ын даргын сунгаан юм. Намын даргын суудлаа нэг мөр алдвал улс төрд улайрч ирсэн тэмцэл нь энэ хүрээд өндөрлөж мэдэх эзмэг цаг үед ирчихсэн учраас удаан чимээгүй сууж чадахгүй өндөлзөж эхэлсэн нь тэр. Тиймдээ ч улс төрд бэлдэж гаргасан М.Ганхүлэг тэргүүтэй багачуудаараа үг дайж, улс төрийн тоглолтод орж байгаагаа ч мэр сэр зарлах болсон.
Гэхдээ одоо намын даргаас илүүтэй улс төрд хамт шатаар өгсөж, онь холбож ирсний хувьд хамгийн боломжит хувилбар нь хотын дарга Х.Нямбаатар л байна. Цаашлаад жагсаалтад багтсаасан залуу гишүүдээрээ хүч нэмэх гэж оролдоод дийлэхгүй нь бололтой.
Мэдээж одоогийн улс төрд хамгийн гол тоглогч нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна. МАН-ын дараачийн дарга хэн байх вэ гэдэг тэмцлийг тас цохих нөлөөтэй хүн нь ч гэж болно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын даргад зүтгүүлэхээр зэхэж байгаа. Нөгөө талдаа түүний ойрын хүн болох МАН-ын генсек Я.Содбаатарын нэр ч хүчтэй яригдаж байгаа. Утаа, түгжрэл, төсөв гээд ярих сэдэв мундахгүй ч хамгийн гол асуудал эрх баригч намын дараачийн дарга хэн бэ гэдэг нь улс төрийн халуун сэдэв боллоо.
| БАГАЧУУДАА СААТУУЛЖ, ТОМЧУУДДАА САНУУЛГА ӨГСӨН МАН-ЫН ДАРГЫН “ЗОДООНООР” НАМРЫН УЛС ТӨР ЭХЭЛЛЭЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |