Уруул “чийглэх усгүй” шахам болж байгаа говийн бүсийг устай болгоно гэж мөн ч олон жил ярьлаа. Өнгөрсөн сонгуулиар говийн бүсээс дэвшсэн амтай болгон нь “Хангайгаас Говь руу ус татна” гэж ам өчгөө өгснөөр ажил хэрэг болгох цаг хугацааг нь хүлээж сууна.
Ерөөс говийг усжуулах асуудал аль 2007 оноос эхэлж байлаа. Тодруулбал, 2007 онд говийн аймгаас сонгогдсон Ц.Шаравдорж тэргүүтэй гишүүд “Хэрлэн говь” төслийг санаачилж, УИХ-д өргөн барьж байв. Агуулга нь, Хэрлэн голоос 540 км урттай хоолой татаж, говийн бүсийг усаар хангах байсан. Гэвч тухайн үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хэрлэн гол хэрчигдэх ёсгүй” гэх алдарт нийтлэлээ бичиж, “Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл Хэрлэн гол хатана, ширгэнэ” гэх агуулгаар Хэнтийн иргэдийг жагстал нь “турхирч”, улмаар “Хэрлэн говь” төслийг гацаасан түүхтэй.
Ингээд тус төсөл 17 жилийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтан дахин амь орж байна. Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл дотор хангайгаас говь руу ус татах Хэрлэн-Тооно, Орхон-Онги нэртэй ус дамжуулах шугамын төсөл багтсан нь энэ.
Улмаар өнгөрсөн мягмар гарагт "Орхон Онги" төслийн дэд төсөл болох "Онги Цагаанбургастайн усан цогцолбор"-ын нээлт болж, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр тэргүүтэй говийн гишүүд “тууз хайчилж” амжлаа. Энэ талаар Шадар сайд Л.Гантөмөр “Хамтарсан Засгийн Газрын төлөвлөж буй 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ.
Энэ 14 мега төслийн таван мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Тэгвэл эдгээр төслийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэдэг асуудалтай ирээдүйд тулгарах болно. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ” хэмээн мэдэгдээд буй.
Ингэснээр “Орхон Онги” төслийн эхлэл тавигдаж байгаа аж. Тууз хайчилж, гацсан төслүүд үнэндээ манайд олон бий. Хангайгаас ус татаж, устай болохыг үнэндээ говийнхон нүдээ ширгэтэл хүлээж суугаа.
Хэрлэн-Тооно, Орхон-Онги хоёр төсөв нийлээд 4.5 их наяд, Зөвхөн Орхон-Онги гэхэд 1.8 их наядын төсөвт өртөгтэй байх тооцоо судалгаа гараад буй. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Онги-Цагаанбургастайн усан цогцолборыг байгуулахад 309 тэрбум төгрөг буюу 88 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарчээ.
Ямартай ч 30-аад жил жил ярьсан төсөл гараанаас гарч байгаа юм байна. Хангайгаас ус татах төсөл хэзээнээс буруу ойлголттой явж ирснээр олны дунд талцал үүсгэж байсныг нэг мөр цэгцлэх цаг ойртож байгаа юм байна. Ингэхдээ Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Цагаанбургастайн тохойд Онгийн усыг боож усан цогцолбор байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Манайд говь ус татах төслийг цоо шинээр хэрэгжүүлж байгаа асуудал огтоос биш юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Гэгээн нуурт том усан цогцолбор үүсэж, Говь-Алтай аймгийн Алтай сумыг усаар хангасан түүхтэй.
Хэрэв зээ говийг устай болгох төсөл биелэлээ олвол говийн иргэд устай болоод зогсохгүй том төсөл хөтөлбөрүүдээ ч урагшуулах боломж нээгдэх чухал ач холбогдолтой. Тухайлбал, "Хэрлэн-Тооно", "Орхон-Онги" төслүүд хэрэгжиж эхэлбэл, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой зэрэг стратийн ач холбогдолтой ордуудад түшигласан уул уурхайн томоохон компаниуд усны нөөцөө хангаж, гадаргын усыг үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах олон талын ач холбогдолтой гэдгийг ч судлаачид, мэрэгжлийнхэн сануулж байлаа.
Ийн өнгөрсөн сонгуулиар амтай болгон ярьж байсан говийг устай болгох төсөл гараанаас гарч байна. Гэвч том төслүүдийг нэгэн зэрэг эхлүүлнэ гэж улайрч байгаа энэ цаг үед чухал төслүүдээ эрэмбэлж, гараанаас гаргаж чадах нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сонгуулиар улиг болтлоо давтсан говийг устай болгох төсөл дараагийн сонгуулиас өмнө хэрэгжиж амжих уу, гишүүдээ.
| АМТАЙ БОЛГОН ЯРЬЖ БАЙСАН ГОВИЙГ УСТАЙ БОЛГОХ ТӨСӨЛ ДАРААГИЙН СОНГУУЛИАС ӨМНӨ ХЭРЭГЖИЖ АМЖИХ УУ, ГИШҮҮДЭЭ |
|
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |