Монголчууд сүүлийн хэдэн жил төрд төлөөллөө илгээхдээ бизнест хөл тавьсан толгой баячуудыг төр, хууль тогтоох дээд байгууллагад илгээж, итгэл хүлээлгэсэн нь олон. Нэг ёсондоо бизнес эрхлэгчдийг эдийн засгийн тооцоолол сайтай, бизнесийн зарчим ойлгодог, төрд боловсрол мэдлэгээрээ арай дөнгүүр, зангарагтай улстөрчид хэмээн итгэж байгаа нь тэр.
Анх улс төрд аль болох танигдсан, олны дунд нэр хүнтэй гэгдэх дуучид, бөхчүүдээс эхлээд сонгодог байсан бол сүүлдээ бизнесийн зарчим ойлгодог эдийн засгийн наад захын мэдлэгтэй гэдэг шалгуураар бизнес эрхлэгчдийг олноор нь сонгох болсон. Тэднийг адаглаад 1990-ээд оны хүнд үеэс хөл дээрээ зогссон, бизнесийн орчин, татварын асуудлын жаргал зовлонг мэдэх юм гэсэн дэ хуууль эрх зүйн орчинг сайжруулах чиглэлд арай дөнгүүр, ажиллана гэж итгэл хүлээлгэсэн хүмүүс ч бий. Гэвч энэ иргэдийн итгэлийг нэг ч монголын төрд ажиллах хугацаандаа бүрэн ойлгож, бизнес эрхэлгчдийг дэмжсэнгүй гээд хэлчихэд буруудахааргүй байна. Өөрөөр хэлбэл, төрд олон жил суусан бизнес эрхлэгчидйн өөрсдийнх нь бизнес өдрөөс өдөрт томорч, түрүйвч нь “томорсноос” монголд бизнес хөгжиж, хувийн аж ахуйн нэгжүүд нэмэгдэж, татварын орчин сайжирсан зүйл сүүлийн хэдэн жил лав байсангүй. Тэр байтугай монголын төр хувийн хэвшлийнхээүйл ажиллагаанд халддаг, татвар хураамжаар дарамт үзүүлдэг гэх шүүмжлэл ч олны дунд өдөр ирэх тусам газар авах болсон.
Харин төрд төлөөлөл болгож явуулсан түшээд нар өөрсдийн бизнестэй ашигтай хуулийн төслүүдийг ил далдаар зүтгүүлж, мэдээлэлд ойрхон байдлаа ашиглаж, төрийн боломжийг хулгайлж, ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаасаа удааа дараа ухарсаныг санаж байгаа биз. Угтаа бол өмнөх парламентын үед ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг УИХ-ын 49 гишүүн хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниар дамжуулж, ард түмний боломжоос хулгайлсан. Түүнчлэн Хөгжлийн банкний зээлийг ч мөн улс төрд нөлөө бүхий томчууд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан авсан гэх дуулиан дэгдэж байлаа. Түүгээрч зогсохгүй нүүрсний хулгайн гэх хэрэгт нэр холбогдсогсдын олонх нь УИХ-ын гишүүд, төрийн түшээд байсныг олон нийт санаж байгаа биз. Ингээд харахаар төрд бизнесийнхнийг төлөөлөл болгож илгээсэн нь мэдээлэлд ойрхон байдлаа ашиглаж, ард түмний боломжийг хулгайлах, цаашлаад өөрт ашигтай хуулийн төслүүдийг батлуулах, хуулийн цоорхой ашиглах явдал хэрээс хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн “Хурд”-ын эзэн, Ж.Ганбаатар “Энканто”-нуудыг “өндөглүүлдэг” “Оргил”-ын босс, Х.Болорчулуун Дорнодчуудын хүнсийг “атгасан” “Дорнод гурил”-ын эзэн, С.Бямбацогт Ховдыг “эзэгнэсэн” “Ньюпрогресс групп”-ийн эзэн, Л.Энх-Амгалан гэхэд “МСS”-ийн бүлэглэлийн төлөөлөл гээд харвал тэд Ардын намын гол “хандивлагчид”. Тиймдээ ч, баячуудаа “тойглож”, ирэх сонгууль хүртэлх жил найман сарын хугацаанд сайдын суудал эзэгнэх эрх олгосон байж болох.
Тэдний олонх нь ирэх сонгуулиар нэр дэвших эрхээ баталгаажуулсан. Төрд суусан дархан эрхтэй, “давхар дээл”-тэй сайд нарыг зах зухаас нь танилцуулахад ийм, УИХ-д түүнээс олон бизнесийн төлөөллүүд бий. Тухайлбал, Сү.Батболд, Ц.Анандбазар, Б.Баттөмөр гэхчилэн бизнесмэнүүд, МАН-ын гол санхүүжүүлэгчид гэгдэх толгой баячууд хууль тогтоох байгууллагад чамлахааргүй олон жил суусан ч хувийн бизнес эрхлэгчдийг дэмжих хуулийн төсөл өргөн бариад батлуулах гээд гүйсэн нь тун ховор. Тэдний араас шил даран орж ирсэн улстөрч бол бөхөөс бизнесийн салбарт уравсан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг. Жем групп”-ийг байгуулан, архи, шар айргаар ард түмнээ овоо ч “сэгсэрсэн”. Дараа нь “Жем групп” ХХК-аа салбарт “өндөглүүлж”, өдгөө үүрэн холбооны “Жи-Мобайл” ХХК, орон нутагт олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч “ДДэштв” ХХК, интернэт сүлжээний “Жем нет” ХХК, амралт сувиллын “Хужирт тур” ХХК, уул уурхайн салбарт Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн бүсийн нүүрсний ордуудыг бүхэлд нь шахуу эзэмшдэг “Хургатай хайрхан” ХХК, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” компаниудын эзэн болсон.
Угтаа бол тэд бизнесийн орчинг сайжруулах төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих эрх зүйг орчин бүрдүүлэхээс илүүтэй төсөв, тендер түүж, ядарсан иргэдийнхээ халаасыг “тэмтэрдэг” задарсан засаглалыг бий болгоод удаж байна. Тэр байтугай төрд эрхэлсэн бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ өндөглүүлээд зогсохгүй гаднын улсад оффүор хөрөнгөтэй болтлоо баяжиж, оффшорт нуусан хөрөнгөө мартах хүртлээ амьдралаас тасарчих нь ч өнөөдрийн бодит үнэн болоод буй.
Эндээс харахад Монголын төрд бизнес эрхлэгчид огт хэрэггүй юм байна.
| МОНГОЛЫН ТӨРД БИЗНЕС ЭРХЛЭГЧ "ХЭРЭГГҮЙ" |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |