• Өнөөдөр 2024-04-28

ТӨЛБӨРТЭЙ БҮС ТОГТООХГҮЙ, ИРГЭДЭЭ АВТОБУСААР ЗУРГААН САР ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛАХ ХОТЫН ДАРГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2023-11-22,   1985

          Хотын дарга түгжрэл бууруулж, утаагаа багасгах гээд аргаа барж, үсээ зулгаахаас наагуур сууж байна. Сонгууль дөхчихсөн байдаг. Намынх нь гишүүд “фронт” руу шилдэгүүдээ томилсон гэдэг даалгавар өгсөн. Гэтэл “Сонгуулийн өмнө ашиглалтад оруулчихна” гэж амласан автобуснууд нь асуудал дагуулаад дарин дээр давс гэгч болж, МАН-ын чихнээс мөн ч их хонх уяж байна. 
 
       Идэр есийн хүйтэн эхлэх гэж байгаа энэ цаг үед шинэ хотын удирдлагуудыг хэрхэн ажиллах вэ гэдэг хүлээлт нийслэлчүүдийн дунд бий. Ойрын хугацаанд түгжрэл, утааг шийдэхгүй нь тодорхой. Гэхдээ богино хугацаанд ямар менежмент хийж ажиллах вэ гэдэг дээр анхаарал хандуулаас өөр аргагүй байна. Түгжрэлийг бууруулах эхний аргаа Х.Нямбаатар дарга танилцуулаад Их хурал дээр бүдэрсэн бололтой. Өөрөөр хэлбэл, нийслэлээс Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. 
 

       Уг хуульд тусгаснаар Улаанбаатар хотын төв хэсгийг төлбөртэй болгож, нэг удаа нэвтрэхдээ 0-27500 төгрөг төлдөг байх зохицуулалт тусгасан билээ. Тэгвэл уг асуудлыг Их хурал дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Иймд дээрх хуулийн заалтаас төлбөртэй бүс тогтоох заалтыг  авч, өөр хэмжээ авах талаар нийслэлийн удирдлагууд Засгийн газартай ярилцсан байна.

 
      Төлбөртэй бүс тогтоох шийдвэр нь хурдан хугацаанд түгжрэлийг сааруулах ч буцаагаад эрх баригч намынханд гал дуудах шийдвэр болсон тул МАН-ын бүлэг дээр дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Үүний оронд автомашинд шинээр дугаар олгохгүй байх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийслэлийн хэмжээнд 720 мянган автомашины дугаар олгосон иймд автомашины дугаарыг шинээр өгөхгүй буюу, шинэ машин худалдан авалтыг түр хязгаарлах арга хэмжээ авах гэнэ. Түүнчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэдийг хотын төв рүү 30 мянган төгрөгөөр нэвтрүүлэх талаар ярилцаж байгаа юм байна.
 
      Тэгвэл цаашид богино хугацаандаа түгжрэлийг сааруулах ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуулт урган гарч байна. Мэдээж нэн тэргүүнд нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх үүрэг хотынхон хүлээчихсэн. Нэг ёсондоо нэн автобусны хүрэлцээг нэн тэргүүнд шийдвэрлэх нь чухал.
 
ИРГЭДИЙГ ЗУРГААН САР АВТОБУСАНД ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛНА
 
      Оны эхэнд шинэ автобуснуудыг нийлүүлж, автобусыг богино эргэлттэй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Автобусны тоог нэмэхтэй зэрэгцүүлээд иргэдийг автобусанд суулгах "соёлд" суралцуулах гэнэ. Ухаандаа нийслэлээс гаргасан судалгаагаар 2004 оноос өмнө нийслэлийн иргэдийн 40 хувь автобусанд суудаг байсан бол өдгөө 20 хүрэхгүй хувь нь суудаг болсон гэх тоо гаржээ. Иймд автобусанд суух иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд зургаан сарын хугацаанд автобусаар үнэ төлбөргүй зорчуулах карт олгох юм байна. Тус картыг сүлжээ дэлгүүрүүдийн хаанаас ч аваад ашиглах боломжтой байх зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Улмаар одоогийн U MONEY компанитай хийсэн гэрээгээ цуцлах санал хүргүүлээд байгаа аж. Шинээр ашиглалтад оруулах картыг эхний ээлжинд автобусанд суух иргэдийн тоог авах зориулалтаар ашиглуулах бөгөөд цаашдаа 30 хоногийн турш 30 мянган төгрөгөөр зорчдог байх үнийн нөхцөлтэй байхаар төлөвлөжээ. 
 

     Түүнчлэн автобусны жолооч нарыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэх арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн Засаг дарга дарга мэдээллээ. Ингэхдээ автобусны жолоочийн цалинг 3.5 саяд хүргэх юм байна. Үндсэндээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ийн нийтийн тээвэрт шинэчлэл хийнэ. Он дуустал нийслэлчүүд хэрхэн вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл асуулт хэвээр байна. Ухаандаа бүтэн сар байгаа боломжоороо хөлдөж өгөхгүйхэн шиг л давах нь юу юунаас илүү чухал байна даа.

ТОЙРОГ ЗАМ, МЕТРОТОЙ БОЛЖ, ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХОТЫН ТӨВӨӨС ГАРГАНА
 
     Харин урт хугацаандаа түгжрэлийг бууруулах хэд хэдэн арга авах юм байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар метротой болох төслийг танилцуулна. Өөрөөр хэлбэл, ирэх оноос метро барих ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлүүлэх аж. Ингэхдээ Засгийн газар баталгаа гаргаж, санхүүжүүлэх асуудлыг ярилцах юм. Метроны ажлыг эхлүүлэхэд ойролцоогоор 1.5 сая ам.доллар шаардлагатай хэмээн тооцоолжээ.  
 
    Уг нь метротой болох санхүүжилтийг “Эрдэнэс баян богд” уурхайн хөрөнгө оруулалтаар шийднэ гэх таамаг олны дунд байлаа. Тэгвэл метроны асуудлыг Засгийн газар хариуцаж харин уурхайн санхүүжилтээр хотыг тойрсон тойрог зам хийх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлжээ. Ухаандаа нийслэлийг тойрсон тойрог замыг хийхийн тулд газар чөлөөлөлтөд чамгүй хөрөнгө зарцуулна. Үүнийг уурхайн санхүүжилтээр хийх хар зураг гаргаад байгаа юм байна. Мөн хот дотор хэд хэдэн авто замыг өргөтгөх ажлыг ч зураглажээ. Түүнчлэн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг байгуулж, дэд төвүүдээ дагуулан их сургуулиудыг хотын төвөөс гаргах ажлыг хийх төлөвлөгөө боловсруулаад байгаа гэнэ. 
 
20 МЯНГАН АЙЛД ЦАХИЛГААН ЗУУХ, 80 МЯНГАН АЙЛД ДАВХАР ШАТАЛТТАЙ ЗУУХ ТАРААНА 
 
      Түүнчлэн нийлэлд тулгамдаж байгаа гол асуудал утаа. Сайжруулсан түлштэй болоод утаагүй боллоо гэсэн баяр хөөр хоёрхон жилийн дотор замхарч, нийлэлчүүд унтаад сэрэхгүй угаартаж мэдэхээр нөхцөлд байна.
 
      Харин нийслэлээс утааны асуудлыг бууруулах асуудлыг өнгөрсөн даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдаанд оруулсан. Ингэхдээ эхний ээлжинд 20 мянган өрхөд цахилгаан зуух тавьж, 80 мянган өрхөд давхар шаталттай зуух тараах ажлыг төлөвлөөд байгаа юм байна. Мэдээж цахилгаан зуухны тоог нэмэгдүүлээд эхэлбэл нийслэлд эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай болно. Энэ жилдээ эрчим хүчний асуудлаа аргалахаар болсон ч цаашид хэрхэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм.
 
     Урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах ганц арга нь гэр хорооллыг орон сууцжуулах. Тиймдээ ч нийслэлээс өргөн мэдүүлсэн шинэ хуулийн төсөл дээр Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 2023 оны төсвийн тодтголоор  газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхээр санхүүжилтийг нэмсэн гэх гэдгийг ч хотын дарга мэдэгдлээ. 
 
Ийн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Их хурал хэлэлцүүлж байна. 
 

ТӨЛБӨРТЭЙ БҮС ТОГТООХГҮЙ, ИРГЭДЭЭ АВТОБУСААР ЗУРГААН САР ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛАХ ХОТЫН ДАРГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-28 00:49:27
    Бүжий.: Давхар шаталттай.зуухыг гэр хорооллынронд тараахыг дэмжиж бна. Дэд бүтэц тухайлбал хотыг баруун зүүн тийш тэлж их сургуулиудыг дэс дараатайгаар нүүлгэх бэлтгэлийг хангах явдал зайлшгүй чухал алхам мөн. Нямбаатарын санаа бол зөв. Хүн алдаж болно. Хэрэгтэй санааг иргэд дэмжих хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 23:22:15
    Жагаа: Угаасаа төлбөртэй бүс тогтоовол бослого гарах нь оылгомжтой шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 23:06:05
    Ганбат: Хотын дарга, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, ЦЕГ-ын дарга, АТГ-ын дарга нарыг иргэд өөрсдөө сонгомоор байна. Тэгж байж л хариуцлага ярина дөө…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 22:35:23
    Зочин: Хотын даргыг дарханы засаг даргаар сольё
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 22:34:06
    Зочин: Ногоон автобусны асуудлыг яагаад хаацайлаад байнаа хотын даргаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 22:33:41
    Зочин: Ногоон автобусны асуудлыг яагаад хаацайлаад байнаа хотын даргаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 19:52:32
    Монгол хүн: Гэр хороололын халтар гөлөгнүүд хөдөөрүү цөл гэр хороололын прүүс унсан ацуудын машинд шалгалт хий яндангүй бол задаргаанд өг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 12:55:28
    Сараа: Агаарын бохирдлыг бууруулах яаралтай арга хэмжээ авахгүй бол үнэхээр аймаар банай шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 11:21:51
    А: Нямбаатар ажил хийх сэтгэл зүтгэл гаргаж байгаа нь талархууштай байна, эсэргүүцлийг үл тоомсорлон тууштай байх хэрэгтэй, энэ хотыг үнэтэй болго. тэгвэл жаахан журамдаа орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 11:18:05
    Zochin: 30 хоногийн 30K карт гэдэг чинь харин боломжийн юм байна. Орлогоо жолоочийн карманд өгөхгүй бүрэн авах арга бусуу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 10:23:06
    Z: Ene adgiin tenegiig zailuulaach ee. Sain hiisen ajliin neg ch TYYX baixgui exelsen buh shows dutuu XAYAAD zugtsan. Niislelchuud DARGAA UURSDUU songoe. Songon Shalgaruulaltgui bas DARGA NARIIN huuli bus ******** uusgeh KVOT-gegcheer irsen buh ORLOGCHiig zailuulj DORJ DONDOG DOLGOR... nariig songoe. Davalgaalaarai ULAANBAATARCHUUD AA.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 09:48:32
    ы: ХООСОН ТӨЛӨВЛӨГӨ ТӨСӨЛД МОНГОЛЧУУД ХУВЬ ИТГЭДЭГ сургууль цэцэрлэггү й байшин төмөр бетонон ширэнгэ бодид байдалд үүсэхэд огт оохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 08:31:08
    1: Зайлаачээ хогийн новшоо. Иргэд чиний тоглоом уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-22 08:03:33
    mongol: ЭНЭ ЦАГ ДОР ҮНЭГҮЙ ЮМ ГЭЖ ЮУ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ АРГЕНТИНА УЛСЫН АРААС ОРОХ ЮИЙ БОЛГООМЖИЛ, ЗОГСОО
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188