Нүүрсний хулгайн асуудлаар дотроо хагараад байсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаас болоод дахин “нэгдсэн” сурагтай. Үндсэндээ тэд хэн нь том байх вэ, гэдэг эрх мэдлийн төлөө эх адаггүй өрсөлддөг ч, парламентад олонх болох гэдэг эрх ашиг дээр ямар ч асуудал, маргаан байсан нэгдэж чаддагаараа АН-аас ялгардаг.
Тиймдээ ч их тэмцэл, хуваагдлын дараа нөгөө бүлэглэл нь намаа нэгтгэж, парламентад олонхоороо засгалдаг бичигдээгүй хууль МАН-д үйлчилж байна. Хэдхэн хоногийн өмнө нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Н.Наранбаатарыг авч үлдсэн гэх асуудлаар хоёр хуваагдчихаад байсан МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд том, жижиггүй толгой холбочихсон гүйж яваа сурагтай. Гэхдээ энэ эвлэрэл удаан үргэлжлэхгүй нь тодорхой болоод буй. Хоёрхон сарын дараа Сонгуулийн хуульд гар хүрэх эрх нь дуусахаас өмнө Үндсэн хуульд гар хүрч, гишүүдийн тоог нэмэх зүйл заалт оруулаад МАН-ын гишүүд дахин фракц, фракц руугаа нүүр буруулцгаана. Түүнээс урьтаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүлэглэлээ хөл дээр нь босгох гээд хэрэндээ шуурхайлж байгаа гэнэ. Одоогоор нам дотроо хамгийн “том” эрх мэдлийг өвөртөлсөн нь Л.Оюун-Эрдэнэ боловч оршин тогтнох цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлтэй нь ч тэр. Тиймээс Засгийн газрыг тэргүүлж, намаа толгойлж байгаагийн хувьд өөртөө боломж гаргах гээд тун чиг завгүй байгаа гэнэ.
.jpg)
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэхээр болчихвол намын даргын эрх мэдэл харьцангуй сул болж мэднэ. Өөрөөр хэлбэл, хүрээгээ тэлж, тоо нэмэгдэхийн хэрээр намын даргад тал засах явдал багасаж, жагсаалтаар орж ирэх гишүүдийн өрсөлдөөн одоогийнхоос харьцангуй багасна гэсэн үг. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ улс төрд удаан гол тоглогч байх дараагийн нүүдлээ хийж эхэлсэн бололтой.
Ухаандаа эхний ээлжинд баттай байр сууриа тогтоох ажил нь Ерөнхий сайдын суудал буюу Засгийн газрын тэргүүнээр хэвээр үлдэх асуудал бий. Анх Засгийн газрын танхимаа өөрийн ойрын хүмүүсээр бүрдүүлчихээд бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөө эхлүүлдгийн даваан дээр түүний танхимд өөр фракцын хүн багтаж асуудал дэгдсэн гэх нь бий. Л.Оюун-Эрдэнэд өнөөдрийг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас өөрөөр хань болох найдвартай ар тал байхгүй гэхэд хилсдэхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Д.Амарбаясгалантай ганзага нийлдэг ч Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар тийм ч сайн харилцаатай биш. Энэ нь ч саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагаас тодорхой болж байлаа. Тэрбээр “Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн гаргасан шийдвэр Монгол төрийг хэт хүчгүй болгох гээд байна уу гэж харж байгаа” гэсэн нь бий. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн хамтарч ажиллах ганц хүн нь Х.Нямбаатар учраас П.Амарбаясгалантай улс төрийн замаа удаан үргэлжлүүлэхгүй гэсэн үг. Үндсэндээ Засгийн газрын сайд нар бодлого, төлөвлөгөөний хувьд нэгдмэл байр суурьтай шийдвэр гаргаж чаддаггүй гэдгийн гол жишээ энэ юм уу даа.
Энэ мэтээр одоогийн Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ илүүтэй намын фракцуудын, хуучин томчуудынх нь “шахаан”-ны гишүүн олон бий.
Дээр нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргээр дуулиан тарьж, нам дотроо нэлээд олон дайсантай болсон. Хамгийн ойрын улстөрчийн нэг, журмын нөхөр Т.Аюурсайханы давхар дээлийг тайлаад амжсан тэрбээр Засгийн сайд нартайгаа ч “дайн” эхлүүлсэн гэх бор шувуу Саарал ордноор жиргэх болсон. Тиймээс Засгийн газрын одоогийн бүтэц задрахад бэлэн болчихсон байгаа.
Тиймээс энэ удаагийн Засгийн газраас хуруу дарам цөөн хэдэн хүний авч үлдэж, дараагийн сонгуульд зүтгүүлэх улстөрчдөөр тахимаа бүрдүүлэх төлөвлөгөө гаргасан гэх нь бий. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ улс төрийн рейтингээ ахиулахын тулд танхимын сайд нараа “туг” тахих төлөвлөгөө зурсан сурагтай.
Харин Л.Оюун-Эрдэнийн фракцад хэн хэн үлдэж, хэн нь сайдын суудлаас явах вэ, гэдэг марафон тун удахгүй өрнөх нь. Засгийн газар ажиллаж буй 22 сайдын тав нь дан дээлтэй, үлдсэн нь “давхар дээл”-тэй ажиллаж байна.
Ордон дүүрэн сайдтай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг эвлэлдэнэ нэгдэхийг харах гэсэр байтал бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж, дутуу ажлууд л үлдэж хоцрох нь. Угтаа бол Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлийн төлөө эцэс, төсгөлгүй гүйсээр хоёр туулай хөөсөн хүн хоосон хонодгийн үлгэрээр орох дээрээ хүрчихлээ.
| ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙСНИЙ ДАРАА ЗАСГИЙН ГАЗАРТ “ЗАСВАР” ХИЙХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |