Эргэлт.мн мэдээллийн сайт “Гэрэлт ирээдүй” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол сур харвааны “Алдар спорт” хорооны харваач Б.Ханбаярыг урилаа. Тэрбээр тавдугаар ангиасаа сурын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Улсын наадамд хоёр жил оролцсон байна. “Би сумаа алдсан ч, оносон ч төдийлөн сэтгэл хөдлөл гаргадаггүй” хэмээн эгээ л том хүн шиг ярих түүнтэй ийн ярилцсан юм.
-Сайн байна уу. Зуныхаа амралтыг хэрхэн өнгөрөөж байна вэ. Сурынхаа бэлтгэлд гарч чадсан уу?
-Би “Эмпати” сургуулийн наймдугаар ангид сурдаг. Энэ жил зуны амралтаа гэртээ л өнгөрөөж байна даа. Өмнө жилүүдэд хөдөө хамаатныдаа очиж, сур харваж, наадмын бэлтгэлээ хийдэг байлаа. Би морь унаж сураагүй болохоор үнээ саах үеэр тугал татаж өгч, мөн аргал түүж, ажилд нь тусалдаг. Тэгээд чөлөөт цаг гарахаар сур харвадаг байсан. Харин энэ жил Улсын баяр наадам болохгүй учир сурынхаа бэлтгэлд гарч чадсангүй.
-Анх сур харваж байсан дурсамжаасаа хуваалцаач. Энэ спортоор хичээллэж эхлэхэд нөлөөлсөн хүн бий юү?
-Би анх 11 настайгаасаа сур харваж эхэлсэн. Улсын мэргэн Б.Баярсайханы эхнэр С.Цэрэнбуу гэж харваач хүн бий. Тэр эгч маань анх “Миний дүү сур харваж үзэх үү” гэж асуухад нь би сонирхож, анхны сумаа татаж үзсэн юм. Тухайн үед байгаа оноод, мэргэн харваач болохоор юм шиг санагдаж билээ. Удалгүй Улсын мэргэн Б.Баярсайхан багшдаа шавь орсон. Миний багш их мэргэн харвадаг, олон зүйл надад зааж сургасан гавьяатай хүн. Магад тэдний үлгэр дуурайл намайг сурын спортыг сонирхож, өнөөдрийг хүртэл хичээллэхэд нөлөөлсөн болов уу. Би багшаараа маш их бахархдаг.

-Гурван жил сурын спортоор хичээллэж байгаа гэлээ. Тэсвэр, тэвчээр шаардсан спорт гэдэг. Чи сур харваж эхлээд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Анх нум, сум барьж үзэж байхдаа их сандарч байлаа. Би ер нь хөдөлгөөнтэй, энд тэндгүй гүйж харайсан хүүхэд байсан. Сурын спортоор хичээллээд тэвчээртэй зогсож, аливаа зүйлд төвлөрч сурсан. Бас миний хараа их сайн болж, аливаа зүйлийг онохдоо мэргэн болсон. Багш минь “Үндэсний спортод минь сур харваа гэж бахархам сайхан спорт байдаг” гэж үргэлж ярьдаг. Би багаасаа танихгүй хүнтэй юм ярьж чаддаггүй, ичимхий хүүхэд байсан. Тэгэхээр манай багш “Тэмцээн уралдаанд орохдоо хүнтэй ярих шаардлагатай болно. Тийм болохоор танихгүй хүнтэй ярьж сур” гэж үргэлж зөвлөдөг. Мөн “Үеийн найзуудтайгаа эвтэй бэлтгэлээ хийгээрэй. Муудах юм бол тэмцээнд явуулахгүй шүү” гэж хүмүүжүүлдэг.
-Сурын спортын тамирчдаас хэнийг дэмжиж, үлгэр дуурайлал авдаг вэ?
-Багш минь л байна. Мөн хамт бэлтгэл хийдэг, харваач хоёр ах байдаг. Тэр хоёр ах маань багш байхгүйд намайг асарч, дагуулж явж сур харвуулдаг.
-Үндэсний баяр наадамд хоёр удаа оролцсон гэсэн. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?
-Миний хамгийн дуртай баяр бол Үндэсний баяр наадам. Дээр үеэсээ дайн, тулаантай үед монголчууд нум сумаар байлддаг байсан болохоор эрийн гурван наадамд сурын харвааг оруулсан болов уу гэж боддог. Би Улсын наадамд хоёр жил оролцсон, гоё юм билээ. Гэхдээ хөдөөгийн наадам ч ялгаагүй гоё байдаг.
Сур харвах үедээ хажуугийн хүүхэдтэйгээ ярилцаж, найзууд болох үе ч бий. Тэгээд яг харваж эхлэхдээ сайн төвлөрч байгаад сумаа тавьдаг даа.
Сур харвааны дараа хамт наадмын талбай тойрч, тоглож, хуушуур иднэ. Наадам дөхөөд ирэхээр “Алдар” спорт хорооны тамирчин ах, эгч нартайгаа хээрийн бэлтгэлд гарах хамгийн сайхан цаг хугацаа байдаг.
-Сурын спортоор хичээллэж эхэлснээсээ хойш ямар амжилт гаргасан бэ?
-Би сурын спортоор хичээллээд гурван жил болж байна. Энэ хугацаанд Улсын наадам, аймаг, сумдын наадамд оролцож ирсэн. Өнгөрсөн жил хүүхдийн баяраар сур харвааны тэмцээнд орж, мөнгөн медаль хүртсэн.
-Нум, сум цуглуулдаг уу?
-Үгүй, өөрийн гэсэн нэг л нум сумтай. Өөрийнхөөсөө өөр нум сумаар харвахаар хүнд, жан сул байдаг гээд хэцүү байдаг. Яг өөрийн дассан нум сумаараа л харвадаг.
-Ангийн найзууд нь чамайг “сур харвадаг мундаг юм аа” гэж магтаж байв уу?
-Тэгвэл аав, ээж нь хэрхэн дэмждэг вэ?
-Манай аав ерөөсөө дэмждэггүй. Ээж маань харин сайн дэмждэг. “Миний хүүд юу хэрэгтэй байна. Багш нь юу гэж хэлсэн. Ээж нь юу авч өгөх үү” гээд байнга асууж, хэрэгтэй зүйлийг минь авч өгдөг.
-Миний дүүгийн мөрөөдөл юу вэ?
-Багш шигээ Улсын мэргэн болох мөрөөдөлтэй. Гэхдээ том болоод инженер болж, сайхан амьдарна гэж боддог. Тэгээд инженерийнхээ хажуугаар нум сумаа харвана даа.
-Ярилцсанд баярлалаа. Сум нь мэргэн байж, Улсын мэргэн болоорой.
-Баярлалаа.
| Б.ХАНБАЯР: Сурын спортоор хичээллээд аливаа зүйлд бүрэн төвлөрдөг, тэвчээртэй болсон |
|
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |