
Олимп, дэлхийн аварга шилдэг бөхчүүдийг олны танил болоогүй монгол охин ээлж дараалан өвдөг сөхрүүлэн буулган авч дэлхийн аварга болов. Дэлхийн аварга болсон энэ гайхамшигт монгол охины дасгалжуулагч нь хөл мэхэнд унадаггүй мөнөөх монгол бөх Зэвэгийн Дүвчин байлаа. Тэрбээр шавьдаа өөрийн болон дэлхийн хошой аварга ах З.Ойдовын барилдааны өвөрмөц дахин давтагдашгүй арга барилыг суулгаж чадсан нь бахархууштай байв.

З.Дүвчин багшийн шавь Соронзонболдын Батцэцэг дэлхийн аварга, монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болохдоо Канадын бөх олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Тоня Луни Вервееки, Бразилийн бөх Суиза Да Сильва, дэлхийн дөрвөн удаагийн аварга Японы алдарт бөх Аяко Шода, залуучуудын дэлхийн аварга Хятадын бөх Жан Лан нарын шилдэг бөхчүүдийг сөхрүүлэн юм. Дэлхийн шилдгүүдийг цувуулан ялж дэлхийн аварга болсон С.Батцэцэг бөхийн мэргэжилтэн, гадаадын дасгалжуулагч нарын анхаарлыг өөрийн эрхгүй татсан.
.jpg)
Хөл мэхэнд унадаггүй монгол бөхийн шавь С.Батцэцэг японы алдарт бөх Аяко Шодаг ялсны дараа японы дасгалжуулагч “Монгол охин үнэхээр ялчихлаа гэж үү. Энэ чинь алдарт Аяко Шода шүү дээ. Түүнийг яаж ялж чадав аа” гэж уулга алдан гайхсан гэдэг. Ер нь олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргаж буй бөхчүүд ихэвчлэн бага наснаасаа эхлэн уйгагүй тогтмол тасралтгүйгээр хөдөлмөрлөн, хичээллэж байж олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцон туршлага суун, амжилт гаргадаг билээ. Гэтэл З.Дүвчин багш өөрийн шавь С.Батцэцэгийг маш богино хоёрхон жилийн хугацаанд л дэлхийн аварга болгож чадсан юм.
.jpg)
Олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга японы алдарт бөх Саори Ёшида Москва 2010 ДАШТ-ий үеэр их аварга Д.Дагвадорж, С.Батцэцэг хоёртой дурсгалын зураг даруулсны дараа С.Батцэцэгийг чөлөөт бөхөөр гурван жил хичээллээд дэлхийн аварга болсон гэдгийг нь сонсоод маш их гайхсан гэдэг. Алдарт бөх Саори Ёшида “ Би бараг л 3 настай байхаасаа чөлөөт бөхөөр хичээллэж 21 настайдаа анх удаа дэлхийн аварга болсон. Гэтэл С.Батцэцэг маш богино хугацаанд ийм өндөр амжилт гаргана гэдэг гайхалтай” хэмээн шогширч байсан “ гэдэг.
.jpg)
Харин С.Батцэцэг дэлхийн аварга болоод хоёр жилийн дараа 2012 онд Лондонгийн олимпын дэвжээнд жин өгсөн 63 кг-д хэсгийн аваргын төлөө Японы алдарт бөх, олимп, дэлхийн аварга Каори Ичотой таарч барилдсан. С.Батцэцэг аварга залуу насны ааг, хөлдөө оноо алдахгүй гэж дэндүү итгэлтэй, бардам байсан нь түүний алдаа болсон юм. Каори Ичо аварга туршлага, тактикаар ялимгүй илүү гэдгээ харуулж ялалт авсан билээ.
.jpg)
Гэсэн ч С.Батцэцэг аварга тэр ялагдалд сэтгэлээр уналгүй монгол түмнийхээ итгэлийг алдалгүй барилдсаар эх орондоо олимпын хүрэл медалийг авчирсан. Тэрбээр Монгол Улсын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны олимп, дэлхийн хос медальтан эмэгтэй тамирчин болсон. Энэ бүхэн мэдээж “Хөл мэхэнд унадаггүй. Монголын ах, дүү хоёр бөх”-ийн нэг МУГД З.Дүвчин багшийн алдар гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр дүн байсан.

Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн бөхчүүдийн төгсгөл үеийн төлөөллийн нэг нь яах аргагүй З.Дүвчин багш мөн билээ. Тэрбээр монгол үндэсний бөхийн мэхийг чөлөөт бөхийн сонгомол мэхтэй хослуулан уялдуулан холбож олимп, дэлхийн дэвжээнд гайхалтай амжилтуудыг гаргаж чадсан байдаг. Харин сүүлийн үед тэдний мэх, барилдааны арга барилыг хоцрогдсон, чөлөөт бөхийн техник шинэчлэгдсэн гэж мэдэмхийрэн цэцэрхэх нөхдүүд монголын чөлөөт бөхийн хөгжлийг зогсонг, царцанг байдалд оруулчихсан. Гэтэл З.Дүвчин багш өөрийн шавь Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэгт тэр хоцрогдсон гээд байгаа мэхүүдийг зааж сурган дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальтан болгож, хоцрогдсон мэх гэж байдаггүй гэдгийг нотлон харуулж чадсан.

Аливаа мэх, барилдааны арга барилыг өөрийн болгож зөв дадлаар эзэмшин, даацтай гүйцэтгэх нь чухал байдаг аж. Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийг ид барилдаж байх үед гадаадын бөхчүүд түүнээс жийрхэн бэргэдэг байсан. З.Дүвчин багшид бөх хүнд байх олон гайхамшигтай нандин чанарууд бий. Гадаадын бөхчүүд ” Монголын Дүвчин усан биетэй. Унаа холтой. Уян загас шиг бөх шүү” хэмээн дурсан ярьсан байдаг. Миний мэдэхээр З.Дүвчин багш ид барилдаж явах үедээ ямар ч мундаг бөхөөс айж бэргэдэггүй тайван мөртлөө зоримог шийдэмгий дайчин барилдаан хийдэг байв.

Ихэнхдээ хөлөө өгч мэх хийж барилддаг байлаа. Хав золгоод этэх, гар уургалж хөмөрдөг. Баруун, зүүн хоёр талаараа өрж барилддаг байсан. Давхар хамсан хүнийг хөмрөөд мушгина. Бололцоо гарвал өөрөө давхар хамдаг тийм нэгэн “ Нойтон барилдаан”-тай унаа холтой бөх байж билээ. Тэгвэл түүний шавь дэлхийн хошой аварга, Лондонгийн олимпын хүрэл медальт С.Батцэцэг багшийнхаа энэ бүх шинж чанаруудыг өвлөн авч өөртөө шингээсэн дэлхийд данстай шилдэг бөх болсон юм. Ер нь С.Батцэцэгийн өөрийнх нь барилдааны төрөлх араншин, байгалиас заяасан уян бие, тайван дөлгөөн зан чанар, хариу үйлдэл хийх мэдрэмтгий, тэсрэмтгий шинж чанар нь үнэхээр гайхалтай. Харин хөлдөө оноо алдахгүй гэсэн бодол, хэт гэдгэр босоо өрдөг нь түүний алдаа болж амжилтыг нь хойш чангаагаад байгаа билээ.

С.Батцэцэг жин өгсөн Рио 2016 олимпын орсон. Олимпын өмнөхөн мөрөндөө бэртэл авч амжилттай барилдаж чадаагүй юм. Токио 2020 олимпод 68 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө барилдсан ч бэртэл гэмтэл нь муугаар нөлөөлж, амжилт гарган, олимпын хүрэл медаль хүртэж чадалгүй тавдугаар байрт шалгарч олны шүүмжлэлд өртсөн. Түүнээс хойш дэвжээнд гаралгүй өнөөдрийг хүрсэн. С.Батцэцэгийн амжилт буурсан гэж шүүмжлэх хүмүүс бий.
.jpg)
С.Батцэцэг Москва 2010 ДАШТ-ий аварга болохдоо 59 кг-д түрүүлсэн. Дэлхийн хошой аварга болохдоо Лас Вегасын 2015 оны ДАШТ-ий 62 кг-д түрүүлсэн юм. Тэрбээр Японы тамирчин Рисако Кавайг арав ч хүрэхгүй секундын дотор цэвэр дарж, дэлхийн хошой аварга болсон. Харин Будапешт 2013 ДАШТ-ий 63 кг-д мөнгө, Нур Султан 2019 ДАШТ-ий 68 кг-д хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг гаргасан. Мөн Шинэ Дели 2010 Азийн аваргаас59 кг-д мөнгө, Шинэ Дели 2015 Азийн аваргаас алтан медаль хүртсэн хосгүй гайхамшигтай амжилтуудыг гаргасан билээ.

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдаас анх түрүүн дэлхийн аварга цолыг З.Ойдов 1974 онд эх орондоо авчирч байв. 1975 онд З.Ойдов, Х.Баянмөнх нар дэлхийн аварга болсон. Түүнээс хойш тасраад байсан чөлөөт бөхийн дэлхийн аварга цолыг С.Батцэцэг 35 жилийн дараа эх орондоо эргүүлэн авчирсан. С.Батцэцэг “Булган сүүлтэй” байж араасаа дэлхийн аварга П.Орхон, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарыг дагуулаад байгаа.
.jpg)
Москвагийн 2010 оны ДАШТ-ний дараа З.Дүвчин багш “Батцэцэг дэлхийн аварга болсноор үе тэнгийнхээ эмэгтэй тамирчид гэлтгүй. Эрэгтэй бөхчүүд, баг хамт олон дотроо эерэг уур амьсгал авчирсан. Монгол бөхчүүдээ сэтгэл зүйн хувьд дээш өргөлөө. Олдохгүй, баригдахгүй байсан алтан медалийг бид зүтгэвэл авч чадна. Алтан медаль их ойрхон байна. Хичээвэл бүтэж, хэнийг ч ялж болох юм байна гэдэг өөдрөг бодлыг бөхчүүдэд төрүүллээ” гэж хэлж байсныг бид мартах ёсгүй.
| “Усан биетэй” унаа холтой бөхийн шавь С.Батцэцэг |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |