Европын топ таван лиг болон Аваргуудын лигийн хүрээнд энэ тойрогт хэд хэдэн онцлох тоглолт болж өндөрлөлөө. Тухайлбал, Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд болсон бол Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгч хоёр багийн тулаан оноогоо хувааж өндөрлөсөн зэрэг хэд хэдэн үзүүштэй тоглолт болов. Энэ тойргийн тоглолтуудын хаалганд орсон гоолын тоо өмнөх тойргуудтай харьцуулахад дунджаас бага байгаа хэдий ч тоглолтыг эргүүлсэн, чухал үр дүнд хөтөлсөн талаар тоймлон хүргэж байна.

Европын хөл бөмбөгийн хамгийн том тэмцээн гэгддэг Аваргуудын лигийн шигшээ 16 багийн хариу тоглолт энэ тойрогт болж, Английн “Арсенал” клуб Португалийн “Порто” клубтэй хийсэн хариу тоглолтдоо эргэн ирэлт хийж, торгуулийн цохилтоор буулган авч, клубийн түүхэн рекордоо шинэчиллээ. Өнгөрсөн улирлын сүүлийн тойргуудаас хангалттай оноо авч чадалгүй Премьер лигийн цомыг өргөж чадаагүй “Арсенал” Аваргуудын лигт эргэн ирсэн ч шигшээ 16-гийн эхний тоглолтод 1:0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Харин хариу тоглолтын 41 дэх минутад “Арсенал” клубийн бельги довтлогч Леондра Троссар гоолдож, хоёр тоглолтын харьцаа тэнцсэн. Улмаар тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдсэн бөгөөд их буучдын герман хаалгач Дэвид Раяа сайн тоглолт үзүүлж, хоёр ч торгуулийн цохилт хааснаар “Арсенал” клуб Португалийн “Порто” клубийг торгуулийн цохилтод 4:2 харьцаатайгаар буулган авав.



Нөгөө талд өнгөрсөн тойрог Аваргуудын лигийн шигшээ 16-гийн өрсөлдөгчөө бут ниргэж, бага шөвгийн эрхээ өвөртлөөд байсан аваргаа хамгаалагч Английн “Манчестер Сити” клуб Премьер лигийн хүрээнд Анфилд цэнгэлдэхэд зочилж тоглов. Харин гол тоглогчдын бэртэл гэмтлийн асуудалтай холбоотойгоор бүх тэмцээний хүрээнд сүүлийн хэдэн тоглолтдоо академийн тоглогчдоо түлхүү ашиглаж байгаа “Ливерпүүл” клуб өнгөрсөн жилийн аваргуудыг талбайдаа хүлээн авч тоглосон тоглолтдоо бэртлээс эргэн ирсэн гарааны гол тоглогчдоо сэлгээнээс оруулж тоглов. Премьер лигийн 28 дугаар тойргийн оргил тоглолтын 23 дахь минутад “Манчестер Сити” клубийн төвийн хамгаалагч Жон Стонес “Ливерпүүл” клубийн хаалганд мөргөж гоолын харьцааг эхлүүлсэн. Улмаар тоглолтын хэмнэлийг гартаа атгаад байсан ч хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад эсрэг багтаа торгуулийн цохилт өгснөөр “Ливерпүүл” клубийн аргентин хагас хамгаалагч МакАллистер торгуулийн цохилтоор гоолдож, тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Тоглолтод нийт бөмбөг эзэмшилт, хаалга чиглэсэн цохилтын тоогоор “Ливерпүүл” клуб тэргүүлсэн бөгөөд 61 дэх минутад солилцоогоор орсон египет довтлогч Мохаммед Салах сайн тоглолт гаргаж, гоолын боломж үүсгэсэн ч колумб довтлогч Луис Диаз хаалганы гадуур цохисноор тоглолт 1:1 харьцаатайгаар өндөрлөсөн. Улмаар Английн Премьер лигийн хүснэгтийн тэргүүлэгчийг шийдэх уг чухал тоглолтод хоёр бага оноогоо хуваасан байна. 28 тойргийн дараах байдлаар Премьер лигийг “Арсенал”, “Ливерпүүл” клуб адил 64 оноогоор тэргүүлж байгаа бол “Манчестер Сити” клуб 63 оноотойгоор гуравдугаар байрт жагсаж байгаа юм.



Энэ тойрогт Аваргуудын лигийн хүрээнд хариу тоглолтоо хийсэн Испанийн Ла лигийн хоёр баг хоёул дараагийн шатанд тэнцэж, шөвгийн наймын эрхээ авлаа. Тухайлбал, Аваргуудын лигийн шигшээ 16-д Испанийн “Барселона” клуб Италийн “Наполи”, Испанийн “Атлетико Мадрид” клуб Италийн “Интер Милан” клубтэй таарч, хүнд тоглолт хийсэн. Эхний тоглолтдоо 1:1 харьцаатайгаар тэнцээд байсан “Барселона”, “Наполи” клубийн хоорондын хариу тоглолтод хаалганд нийт дөрвөн гоол орж, Барса клуб 3:1 харьцаатайгаар ялалт байгуулсан. Харин эсрэг талд “Атлетико Мадрид” клуб Италийн “Интер Милан”-тай хийсэн хариу тоглолтод онооны харьцаа тэнцэж, торгуулийн цохилтоор шийдэгдсэн бөгөөд “Атлетико Мадрид” торгуулийн цохилтод 3:2 харьцаатайгаар буулган авав. Ийн Испанийн Ла лигийн хүснэгтийн 3-4 байрт жагсаж байгаа “Барселона”, “Атлетико Мадрид” баг Аваргуудын лигийн дараагийн шатанд оролцох эрхээ өвөртөлсөн бол Италийн Сери-А лигийн топ хоёр багийн хувьд үзэгчдийн хүлээлтээс доогуур тоглож, Аваргуудын лигийн тоглолтоо эрт өндөрлүүлэх болов. Ташрамд дурдахад, “Атлетико Мадрид” багтай тоглож, торгуулийн цохилтоор ялагдал хүлээсэн Италийн “Интер Милан” клуб өнгөрсөн жил Аваргуудын лигийн финалын шат хүртэл явж, амжилт үзүүлсэн бөгөөд энэ жилийн хамгийн хүлээлттэй багуудын нэг байсан юм.
.jpg)
| НОГООН ТАЛБАЙ: АВАРГУУДЫН ЛИГИЙН БАГА ШӨВГИЙН БАГУУД ШАЛГАРЧ, АНГЛИЙН ТЭРГҮҮНИЙГ ШИЙДЭХ ТОГЛОЛТ ТЭНЦЭЭГЭЭР ӨНДӨРЛӨЛӨӨ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |