Япондоо битгий хэл дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг “Тоёота” компани “Ланд Крузер-300” тэргүүтэй 10 загварын автомашиныхаа хөдөлгүүрийн асуудлаар өнгөрсөн хэдэн өдөр анхаарлын төвд байлаа. Бүр энэ асуудал газар авсантай холбоотойгоор дэлхийд автомашины борлуулалт, орлогоороо толгой цохидог “Тоёота”-гийн удирдлагууд толгой бөхийлгөж, уучлалт гуйж байв. Тэгвэл үүнтэй холбогдуулан гаднын зарим хэвлэл хөдөлгүүр нь ажиллагааны доголдолтой байж болзошгүй хэмээн мэдээлж буй “Тоёота” компанийн “Ланд Крузер-300” тэргүүтэй автомашины хөдөлгүүр тойрсон асуудлыг тоймлон хүргэе.
Автомашин үйлдвэрлэгч “Тоёота Мотор” компани охин компани “Тоёота Индастриес” компанийнхаа бүтээсэн “Ланд Крузер-300” загварын жийп, “Hilux” загварын ачааны машин зэрэг 10 загварын автомашиныхаа нийлүүлэлт, борлуулалтаа зогсоож байгаа талаараа мэдэгдсэн. Тэгвэл үүнээс өмнө буюу өнгөрсөн 2023 оны сүүлчээр “Тоёота”-гийн охин компани “Дайхацу” дээр автомашины гэрчилгээнд худал мэдүүлсэн байж болзошгүй тухай мэдээлэл гарсан ч төд удалгүй намжиж байж. Харин “Дайхацу”-гийн хэргээс хойш Японы мэргэжлийн байгууллагууд “Тоёота” компаниас үйлдвэрлэсэн автомашинууд дээр нарийн үзлэг, шалгалт хийж, хөдөлгүүр нь асуудалтай байгааг тогтоожээ.

Тодруулбал, дизель мотортой “Ланд Крузер-300” загварын автомашины хөдөлгүүрийн морины хүч үйлдвэрээс заасан хэмжээндээ хүрч байгаа эсэх талаар эхлэн шалгажээ. Харин шалгалтын явцад дээр дурдсан “Тоёота”-гийн 10 загварын автомашины хөдөлгүүр сертификат дээр бичсэн хорт утааны хэмжээнээс илүү хорт утаа ялгаруулдаг болохыг тогтоосон аж. Өөрөөр, “Тоёота”-гийн 10 загварын автомашин гэрчилгээн дээрээ заасан хорт утааны хэмжээнээс хоёр дахин их хорт утаа ялгаруулдаг буюу евро стандартынх байжээ. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдлын эсрэг хатуу хариуцлага тооцдог Японы мэргэжлийн байгууллагуудаас “Тоёота” компани бүрэн шалгалт хийж, Япондоо заасан хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгааг нь зарласан юм байна.

“Тоёота Индастриес” компанийн үйлдвэрлэсэн 10 загварын автомашин хөдөлгүүрийн асуудлаасаа болж, нийлүүлэлтээ зогсоож буйгаа зарласан мэдэгдлийн үеэр тус компанийн ерөнхийлөгч Коичи Ито “Манай “Тоёота Мотор”-той харилцаа, холбоо дутмаг байдаг. Туршилтын үйл явц, журмын талаар хангалттай зохицуулалт байхгүй” хэмээн мэдээлжээ. “Тоёота Индастриес”-ээс гаргасан мэдээллээр тус компани “Ланд Крузер-300” тэргүүтэй хөдөлгүүрийн гэрчилгээндээ худал мэдүүлсэн 10 загварын 840 мянга гаруй автомашин нийлүүлсэн талаар мэдээлжээ. Уг 10 загварын автомашины зургааг нь “Тоёота” компани зөвхөн дотооддоо борлуулдаг бөгөөд “Тоёота Индастриес”-ээс хөдөлгүүрийн доголдог, эвдрэл, гэмтэл биш тул хэрэглээнд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн утгатай мэдэгдэл гаргасан аж. Харин одоогийн байдлаар “Тоёота” компанийг автомашины хөдөлгүүрийн хорт утаа ялгаруулах хэмжээг санаатайгаар дарж бичсэн үү эсвэл хэмжилт, тооцооллын алдаа байсан уу гэдгийг шалгаж байгаа юм байна.


Түүнчлэн үйлдвэрлэсэн 10 загварын автомашин нь хөдөлгүүрийн асуудалтай гэж тогтоогдсон “Тоёота Индастриес” компани “Тоёота” группийн 25 орчим хувийг эзэмшдэг бөгөөд автомашинууд нь хөдөлгүүрийн асуудлаас шалтгаалан борлуулалтаа зогсоож байгаа нь “Тоёота” компанийн хувьцаанд шууд нөлөө үзүүлж болзошгүйг Японы зах зээлийн шинжээчид онцолжээ.

Автомашинууд нь хөдөлгүүрийн асуудлаас болж 10 загварынхаа нийлүүлэлтийг зогсоосон “Тоёота” компанийг санхүүгийн хувьд уналттай нүүр тулахыг шинжээчид хэлж байсан ч гаднын зарим хэвлэлийн мэдээллээр “Тоёота” компанийн орлого энэ жил хэд дахин өсөж магад гэнэ. Тодруулбал, “Тоёота” компанийн туршилт хийж байсан цахилгаан хөдөлгүүрт “Ланд” загварын автомашиныхаа нээлтийг хийх тун дөхөөд байгаа аж. Үүгээр ч зогсохгүй шинэ загварын цахилгаан хөдөлгүүрт жийпнийхээ үйлдвэрт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн бөгөөд “Тоёота” компани “Ланд Крузер-300”-гийнхаа нийлүүлэлтийг зогсоосон ч шинэ цахилгаан жийпнийхээ нээлтийг хийж, худалдаанд гаргаснаар орлого нь дахин өсөх талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.
| ТОЙМ: “LC-300”-ГИЙНХАА НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЗОГСООСОН “ТОЁОТА” КОМПАНИ ХӨДӨЛГҮҮРИЙНХЭЭ ТАЛААР ХУДАЛ МЭДҮҮЛСЭН БАЙЖЭЭ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |