Японы төвийн бүсийн Ишикава хотод 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш гурван өдөр өнгөрчээ. Орон нутгийн онцгой байдал, аврах албаны алба хаагчид газар хөдлөлтийн голомтод нурангид дарагдсан иргэдийг гарган авах ажиллагаа хийж, сураггүй болсон иргэдийг эрэн хайж байгаа бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсээр байгаа нь аврах, эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулж байна. Эрх баригчдын мэдээллээр Ишикавагийн 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 62 хүн амиа алдсан. Харин одоогийн байдлаар хүн сураггүй болсон иргэдийн тоог тогтоож чадаагүй байгаа бөгөөд Ишикава мужид зэргэлдээх мужуудаас онцгой байдал, аврах ангийн алба хаагчид нэмэлтээр очиж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Газар хөдлөлтийн эхний чичиргээ орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 1-ний 16:10 цагт Ишикава мужийн Ното эргийн ойролцоо болжээ. Түүнээс хойш Ишикава мужид 90 минутын хугацаанд 4-7.6 магнитудын хүчтэй 21 чичиргээ мэдрэгдсэн талаар Японы Цаг уурын агентлагаас мэдэгдсэн. Мөн газар хөдлөлттэй холбоотойгоор Ното эргийн ойролцоо усны түвшин өсөж, 1.2 метр өндөртэй цунамигийн давалгаа үүссэний улмаас Ишикава муж болон зэргэлдээх Нийгата, Тояама мужид цунамигийн аюул зарлаж, эрх баригчид иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан.
Эргэн сануулахад, одоогийн 13 жилийн өмнө буюу 2011 онд Японы зүүн хойд хэсэгт газар хөдөлж, 13 мянга гаруй доргилт мэдрэгдсэн байдаг. Уг газар хөдлөлтийн улмаас Япон даяар 40 метр хүртэлх өндөр цунамигийн давалгаа үүсэж, гамшгийн нөхцөл байдалд хүрсний улмаас 20 мянга орчим хүн амиа алдсан. Тэгвэл шинэ оны эхний өдөр Ното эргийн ойролцоо мэдрэгдсэн газар хөдлөлтийн чичиргээ нь 2011 оны гамшгийн үеэс хойших хамгийн өндөр магнитудын хүчтэй газар хөдлөлт болоод байгааг Японы Цаг уурын агентлагаас онцгойлон сэрэмжлүүлжээ.

7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт эхэлснээс хойших гурав дахь өдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Ишикава мужид 62 хүн амиа алдсан талаар орон нутгийн телевизээр мэдээлсэн. Талийгаачдын олонх нь тус мужийн Важима, Нанао хотод оршин суудаг байжээ. Харин мужийн онцгой байдлын албанаас Важима хотод 25, Нанао хотод 16 томоохон барилга, байгууламж нурсан талаар мэдээлсэн бөгөөд нуранги дор амьд үлдэгсэд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Ишикава мужийн эрх баригчид зэргэлдээх мужуудаасаа тусламж хүсэж, онцгой байдал, аврах ангийн алба хаагчид нэмэлтээр очиж, эрэн хайх ажиллагааг үргэлжилжүүлж байгаа юм байна. Гэсэн ч газар хөдлөлтийн чичиргээ одоог хүртэл мэдрэгдсээр байгаа учир эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад хүндрэл учруулж байгаа талаар “NHK” агентлагийн мэдээнд дурджээ.

Мөн газар хөдлөлтийн улмаас Японы Ното мужийн цөмийн станцад гэмтэл гарсны улмаас Ното муж төдийгүй тус станцаас цахилгаанаа авдаг Ишикава мужийн зарим бүс эрчим хүчний хомстолд оржээ. Тодруулбал, газар хөдлөлтийн үеэр Нотогийн цөмийн станцын усны түвшин нэмэгдэж, I реакторыг цахилгаанаар хангадаг трансформатор нь эвдэрчээ. Цөмийн станцад усны түвшин өсөх үеэр станцын I, II реакторыг унтраасан учир хохирол бага гарсан хэдий ч Ното болон Ишикава мужийн зарим бүс эрчим хүчний хомстолд орсон байна.

Японы Засгийн газрын албан мэдээллээр газар хөдлөлтийн улмаас 300 гаруй хүн гэмтсэн бөгөөд 20 орчим нь маш хүнд бэртэж, эмнэлэгт байгаа аж. Түүнчлэн газар хөдлөлттэй холбоотойгоор орон гэргүй болсон 32 мянга орчим хүн хоргодох байранд байрлаж байгаа бөгөөд хоргодох байрны нөхцөл байдал хүнд байна гэжээ.


“CNN” агентлагийн Япон дахь сэтгүүлч газар хөдлөлтөөс амьд үлдэгсдийн хоргодох байрнаас сурвалжилга хийсэн байна. Тус сурвалжилгад хоргодох байранд байгаа иргэд сэтгэл зүйн асуудлаас гадна байртай холбоотой бараа, бүтээгдэхүүний том хомстолтой нүүр тулж байгааг онцолжээ. Тухайлбал, хоргодох байрны дийлэнх бараа, бүтээгдэхүүний хүртээмж бага байгаагаас олон хүнд хөнжил, гудас олдохгүй байгаа учир иргэд хувцастайгаа, зарим нь хувцсаа нөмөрч унтаж байгаа гэнэ. Мөн хоргодох байр эрчим хүчний асуудалтай байгаа учир халаалтгүй, иргэдэд хоол, хүнс хүрэлцэхгүй, зарим нь хоёр өдрийн турш хоол идээгүй байгаа тухай онцолсон байна. Одоогоор Японы эрх баригчид газар хөдлөлтийн голомт, орон гэргүй болсон иргэдийн хоргодох байр руу тусламж илгээж байгаа тухай мэдээлээд байгаа ч тусламж нь хараахан хүрээгүй байгааг “CNN” мэдээлжээ.

| ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС АМЬД ҮЛДСЭН ХҮМҮҮС ХУВЦАСТАЙГАА УНТАЖ, ХОРГОДОХ БАЙР НЬ ХАЛААЛТ, ЦЭВЭР УС, ХАНГАМЖГҮЙ БАЙНА ГЭВ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |