БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабын Хааны урилгаар тус улсад төрийн айлчлалаар очиж байна. Саудын Арабын Засгийн газар дэлхийн газрын тосны хамгийн гол импортлогч Хятадтай эдийн засгийн харилцаагаа гүнгийрүүлэх боломжийг эрэлхийлж байгаа юм. Энэ үүднээс Ши Жиньпиний айлчлалын хүрээнд Хятадын Засгийн газартай 29 тэрбум америк долларын гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ айлчлал газрын тосны төлөөх өрсөлдөөн, газрын тосоо борлуулахын төлөөх чармайлт хүчээ авч байгаа үед Хятад, Саудын Арабын аль алиных нь ашиг сонирхолд тун нийцсэн, цаг үеэ мэдэрсэн онцгой айлчлал гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпины Саудын Арабын Хаант улсад гурав хоногийн төрийн айлчлал хийхээр өчигдөр Эр-Риядад газардсан. Энэ нь Ши Жиньпиний хувьд цар тахал дэгдсэнээс хойш гадаад улсад хийж байгаа гурав дахь айлчлал, харин 2016 оноос хойш Саудын Араб улсад хийж байгаа анхны айлчлал юм. Энэ нь хоёр орны хооронд түүхэн харилцаа болоод стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой, Саудын Арабын хаан Салманы урилгаар хийж байгаа айлчлал гэдгийг Эр-Риядын хэвлэлд онцолжээ. Энэ айлчлалын хүрээнд Хятад Саудын Арабын анхны дээд хэмжээний уулзалт болохоос гадна Хятад Булангийн орнуудын дээд хэмжээний уулзалт болно. Хятадын дарга Саудын хаан болон угсаа залгамжлах хунтайжтай албан ёсны хэлэлцээ хийх юм байна.
Саудын Арабын эдийн засаг газрын тосноос олох орлогоос ихээхэн хамааралтай. Саудын Араб нь Украины дайны нөлөөгөөр дэлхий даяар газрын тосны нийлүүлэлтийн эрэлт өсөн нэмэгдэж байгаа энэ үед дипломат болон эдийн засгийн оролцоогоо өргөжүүлж байна. Харин Хятад улс АНУ болон Өрнөдийн орнуудтай харилцаа нь тааруу байгаа үед Ойрх Дорнодын улс орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх сонихолтой байна. Бээжин зөвхөн газрын тосны нийлүүлэгчийн хувьд төдийгүй хүний эрх зэрэг өрнөдийн орнуудын хардлагад адил өртдөгийн хувьд Эр-Риядыг Ойрх Дорнодын гол холбоотноо гэж үздэг. НҮБ Хятадын Шиньжаан Уйгар дахь хүний эрхийн зөрчил хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэж мэдээлэхэд ч Сауд дуугүй байсан. Хятад улс бол Саудын Арабын худалдааны хамгийн том түнш. Саудын газрын тосны экспортын дөрөвний нэгийг Бээжин худалдаж авдаг. Ши Жиньпиний айлчлал Хятад Саудын хаант улсын харилцаа гүнзгийрч байгаагийн тодорхой илэрхийлэл. Хятад улс чухал түнш болохын зэрэгцээ батлан хамгаалах салбарын харилцаа ч сайн хөгжиж байгаа, айлчлалын хүрээнд олон арван гэрээ байгуулах байх гэж Саудын улс төрийн шинжээч дүгнэсэн байна. Саудын угсаа залгамжлах хунтайж 2019 онд Бээжинд айлчлахдаа эрчим хүчний гэрээ болон Хятад "Бүс ба зам" санаачилгын хүрээнд бүс нутгийн эдийн засгийн хэлэлцээр байгуулахад голлон анхаарсан яриа хэлэлцээг хийж байсан юм.
| Саудын Араб БНХАУ-тай 29 тэрбум ам.долларын гэрээ байгуулна |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |