• Өнөөдөр 2026-09-26

М.Намуун, Х.Билгүүнсайхан нар ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадмын эхний тулаанаа хийнэ

      ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадмын зургаа дахь өдөр боксын тэмцээнээр үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчдаас ОУХМ Монхорын Намуун, Хархүүгийн Билгүүнсайхан тулалдана. Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ М.Намуун, Япон Улсын тамирчин Тагучи Аяака-тай 11:45 минутад эхний тулаанаа хийнэ. Харин эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Билгүүнсайхан Бангладеш Улсын тамирчин Ахмед Уцоб-тай 17:00 цагт мөн эхний тулаанаа хийх юм.

 


М.Намуун, Х.Билгүүнсайхан нар ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадмын эхний тулаанаа хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188