• Өнөөдөр 2026-09-26

Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв

    ОХУ-ын Чита хотод олон улсын хүүхдийн спортын XII наадам өчигдөр өндөрлөв. Тус наадмын волейболын волейболын хөвгүүдийн ангилалд Ж.Магнайбаяр дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэв. Тэд аварга болох замдаа ОХУ-ын Буриад улсын багийг 3:0-ээр, Өвөр Байгалийн багийг 3:0-ээр, БНХАУ-ын багийг 3:0-ээр буулган авч алтан медаль хүртсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, Б.Эрболд, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Буяндэлгэр, О.Өсөх-Ирээдүй, Э.Санжайсрай, М.Батболд, О.Энхсүлд, А.Мөнхбаяр нар тогложээ.

   Харин охидын ангилалд А.Баярсайхан дасгалжуулагчтай Монгол Улсын  охидын волейболын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд Б.Болорномин, Ш.Эрхсаран, З.Ариунжаргал, А.Сарангоо, П.Элбэгжаргал, Б.Энхжин, Ц.Хонгорзул, Б.Амирлан, Б.Баярмаа, Б.Мишээлт-Од нар тоглов.


 

 


Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188