• Өнөөдөр 2026-09-26

Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана

    Пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж Улсын Тбилис хотноо өчигдөр эхэлсэн. Эмэгтэйчүүдийн : “J1” ангиллын -52, “J2”-ын 52 кг, “J2”-ын 60 кг-ын жингийн барилдаанууд явагдсан. Манай тамирчин Т.Суд-Эрдэнэ барилдлаа. Түүний жинд 19 тамирчин орсоноос манай тамирчин эхний тойргийн барилдаанаа гоц мөргөж, ялалт авсан.

    Хоёрдугаар тойргийн барилдаанд Испани Улсын HERNANDEZ CRESPO-той таарч даралтаар ялсан. Гуравдугаар тойрогтоо Канад Улсын GAGNE PRICILA-тай таарч мөн тухайн тамирчинг даралтаар хожсон байгаа. Дөрөвдүгээр тойрог буюу хэсгийн аваргын төлөөх барилдаанд КАЗАКСТАНЫ тамирчин TLEKKABYL ALFIYA-тай таарч ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.


 

 


Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188