Энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа Цагаан сарын баярыг тохиолдуулан гаднын иргэд Монгол Улсад ажиллаж, амьдарч байх үедээ Цагаан сарын баяр тэмдэглэсэн хөгжөөнтэй түүхийг хүргэж байна.
Их Британийн иргэн Элла Аттертон, Канад Улсын иргэн Жоанна Хосен, Миша Гофорт нарын Монголд тэмдэглэсэн цагаан сарын баярын тухай түүх, сэтгэгдлийг хүргэе.
Би 2018 онд Монголд амьдарч байхдаа анхны Цагаан сараа тэмдэглэж байлаа. Тэр үед Монголд ирээд ердөө таван сар болж байсан. Сайн найз маань Цагаан сарын өдрүүдээр гэр бүлтэйгээ баяр тэмдэглэхийг урьж, би зөвшөөрсөн юм. Тухайн үед найзын маань гэр бүл намайг бараг л өргөж авсан гэж хэлж болно. Найзын маань ээж надад яг л охин шигээ хандсан. Цагаан сарын баяр тэмдэглэхийн тулд надад дээл авахаар бид Дүнжингарав руу явлаа. Бид бараг бүх лангууны дээлийг өмсөж үзсэн байх. Маш ихээр сэтгэл догдолсон зүйл гэвэл өмсөх дээлээ сонгох байлаа. Тэгээд эцэст нь хамгийн гоё, хар дээл сонгосон доо. Тэр нь өвлийн улиралд өмсөхөд тохиромжтой зузаан, дулаахан дээл байсан.
.jpg)
Цагаан сарын шинийн 1-ний өглөө найзынхаа гэрт очоод гэр бүлтэй нь хамт Цагаан сард бэлтгэж, өөрсдийгөө үзэсгэлэнтэй болгосноор баяр эхэлсэн. Бидний хамгийн анхны очсон айл түүний нагац ахынх байлаа. Тэр ах нь бөө. Биднийг өдрийг сайхан өнгөрөөхийг ерөөж, Цагаан сарын анхны буузаа тэднийд идсэн дээ. Гэвч би олон бууз идэж чадаагүй. Тэр өдөр нийт 15 бууз л идсэн байх. Түүнээс олныг идэх угаасаа боломжгүй байсан. 15 бууз идчихээд хөдөлж ч чадахгүй байсан шүү. Би зууш, нийслэл салад, ааруулд их дуртай. Тиймээс буузны уралдаанд түрүүлэхээс илүү бусад зуушийг нь сайн идэж байсан. Дараагийн гурван өдөр бид маш олон айл хэссэн маань одоо бодоход сайхан дурсамж үлдээсэн дээ. Айлд орох болгондоо "Сайхан шинэлж байна уу" гэдэг үгийг зөв дуудлагатай хэлэх гэж их хичээсэн. Миний уулзсан хүн бүр маш сайхан хувцаслаж, үзэсгэлэнтэй харагдаж байсан. Хамгийн гайхалтай нь би найзынхаа 90 настай хамаатныд зочилсон юм. Түүнд үзүүлсэн хүндэтгэл маш гоё санагдсан.
.jpg)
Миний төрсөн газарт мөн гэр бүлээрээ цуглардаг баяр бий ч ганц хоёрхон дотно гэр бүлийн хүрээнд л өрнөдөг. Монголд маш олон гэр бүл цуглаад, баяраа тэмдэглэж байгаа нь сайхан хийгээд талархууштай санагдсан. Хамаатан саднаараа халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, баяраа тэмдэглэж байгаа нь тухайн үндэсний ойр дотно байдлыг илтгэж байгаа мэт санагддаг.
.jpg)
Би Монголд гурван Цагаан сарын баяр тэмдэглэсэн азтай хүн. Миний анхны Цагаан сарын баяраар найзууд маань надад бууз хийхийг зааж, үнэхээр гайхамшигтай дурсамжуудыг бүтээсэн шүү. Хийсэн бууз маань гоё хэлбэр дүрстэй болоогүй ч амттай байсан. Цагаан сар тэмдэглэсэн анхны жил шинийн 2-нд би найзуудынхаа гэрт зочилсон юм. Найзын маань эмээ тэвчээртэй нь аргагүй Цагаан сарын уламжлал, түүх, соёлын тухай надад ярьж өгсөн нь санаанаас гардаггүй. Жил бүр найзуудынхаа 3-5 гэр бүлд зочилж, шинэлсэн. Айл бүр баяраа янз бүрээр тэмдэглэж байгааг харах сайхан байсан. Айл бүрд бууз, ааруул, цай байх ч ёс, уламжлал нь өөр өөр. Найзуудтайгаа хамт Цагаан сар тэмдэглэхэд гэр бүлийнх нь нэг гишүүн мэт угтсанд үнэхээр баяртай байсан. Мөн ажлынхантайгаа Цагаан сар тэмдэглэхэд оффис дээрээ маш их айраг ууснаа санадаг. Энэ гайхалтай дурсамжууд надтай хамт үлджээ. Нэг л өдөр Цагаан сараар ахин бууз хийнэ дээ.
.jpg)
(1).jpg)
Монголд ирдэг жил найзууд болон ажлын хамт олонтойгоо Цагаан сар тэмдэглэх завшаан олдсон юм. Цагаан сарын бууз хийсэн маань миний хувьд маш онцгой дурсамж. Жил ирэх тусам миний бууз хийх чадвар сайжирсан байх шүү. Цагаан сарын бэлтгэл ажил, хоол унд бэлдэж байхыг харах үнэхээр гайхмаар байлаа. Харин Цагаан сарын баярын онцлог болон соёлын тухай найзууд болон ажлынхныхаа гэрт зочлохдоо мэдэж авсан даа. Айл бүрийн бууз, цай, нийслэл салатын амтыг амтлахад үнэхээр онцгой санагдаж байсан. Жилийн хамгийн хүйтэн үед хүмүүсийн өгөөмөр зан, бусдад цаг гаргаж буй нь, хоолоо хуваалцаж буй нь надад халуун дулаан уур амьсгалыг өгсөн.
.jpg)
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголд Цагаан сар тэмдэглэсэн нь |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |