Нялх Сэнгүмийн хачин жигтэй харц одоо ч биднийг өөд, уруугүй дагуулан харж байх шиг. Эсвэл шар торгон дээл, гамин малгайтай байцаагч түшмэл хаа нэгтэйгээс гарч ирээд байцаах гэж байгаа мэт л санагдана. Эсвэл харь хэлгийн хятад хүн нуруугаа үүрээд алхах шиг таагүй мэдрэмж бууна. Үгүй дээ л дээл өмсөөд, харааны шил зүүгээд ном уншаад суух нэгэн байж таарна. Архи уугаад гудамжны аль нэг буланд суухыг ч үгүйсгэхгүй.

Уншигч та хэний тухай яриад байна вэ гэж төөрөлдөж, түүний эл дүрүүдийг үзсэн нэгэн харин тааж мэдэх юм. Эд бол Монголын урлагийн мохошгүй авьяастан, уран бүтээлийн төлөө үргэлжийн дайчин тэмцэгч Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийн дүрүүд. Түүний тоглосон дүрүүд үзэгчдэд ийм нэг мэдрэмж, мөрийг үлдээдэг. Дүрээ хүний сэтгэл зүрхэнд үлдээхгүйгээр тэр хэзээ ч гаргахгүй. Тийм бол тэр дахин, дахин бэлтгэл хийж, өөртэйгээ ажиллаж, магад аавдаа өгсөн амлалтаа өөртөө дахин нэг сануулаад урагшлах байх. Оролцох гэж байгаа уран бүтээлдээ оролцсон шиг оролцож, найруулагчаас авсан дүрдээ ажилласан шиг ажиллаж гэмээнэ сая түүний санаа амардаг. Өөрөөр хэлбэл, тэр тийм нэг мохоо хутга шиг уран бүтээлч биш. Үргэлж иртэй, үзүүртэй оршдог. Тийм ч болохоор Монголын тайз, дэлгэцэд нэртэй, дүртэй, хийсэн зүйлтэй нэгэн.
Ийм л урлагийн төлөө, эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл зүрхээ өгдөг нэгэн болохоор тэр ард түмний хайртай уран бүтээлч болж чадсан. Нөгөө талаар агуу жүжигчин аавынхаа үйл хэрэг, үнэ цэнийг үргэлжлүүлэх хүү нь учир хичээдэг.

Түүнийг бид “Ингэх гээд байсан юм” киноны гэрэлтсэн нүдтэй чөргөр туранхай, буржгар үстэй, бүтэлгүй цагаан залуугийн дүрээс нь таних болсон. Магад түүнээс хойш үзэгчид түүнийг илүү нухацтай ажиглаж, “Төмөрхуяг юу хийх бол, ямар дүрд тоглох бол” гэж хүлээдэг ч болсон байж ч мэдэх юм.
Эхлэлд дурдсан, Нялх Сэнгүм бол “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны дүр. Тэрбээр “Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Доржсамбуу багш энэхүү бүтээлд намайг тоглуулах саналыг тавьсан юм билээ. Ерөөс нялх сэнгүм чинь би байхгүй юу. Надаас өөр хэн ч энэ дүрийг ингэж бүтээж чадаагүй. Нялх гэдэг нь гадаад байдлыг нь хэлээгүй, өөрийн гэсэн бодолгүй сагсуу, зөвхөн би л чадна гэсэн зантай сэтгэхүйг нь илэрхийлсэн хэрэг. Би энэ дүрд тоглох гэж хүчээ их шавхсан. Өөрийн минь ганц тоодог дүр энэ байгаа юм” гэж энэ дүрийнхээ талаар ярьсан байдаг. Үнэхээр ч одоо нялх сэнгүм гэхээр Ц.Төмөрхуяг гуай л харагдаад байдаг. Нэг ёсондоо тэр дүрээрээ хөгжилтэй, хөгтэй, хөөрүү, эсвэл танхай балмад, сагсуу, сэргэлэн цовоо гээд олон янзын зан чанартай хүнтэй үзэгчдийг уулзуулж, заримдаа бидний амьдралд тийм нэг хүн байгаа мэтээр итгүүлж чаддаг.
Түүний тоглосон уран бүтээл үүгээр ч зогсохгүй. “Говь хянганд тулалдсан нь” , “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Баатар”, “Зам”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Аягүй тэнэг ээ”, “Миний ах атаман”, “Сүүлчийн шөнө”, “Зангараг”, “Хамтдаа”, “Маш нууц”, “Хүсэл”, “Эхнэрийн эзгүйд”, “Үлгэрийн баатар гэртээ харьсан нь”, “Зургаа дахь хүсэл”, “Ээж”, “Хараал”, “Манан зүсэгч”, “Анхны харц”, “Дайн” зэрэг бүтээлд өөрийн гэсэн өнгө төрх, онцлогоороо тоглож, үзэгчидтэй олон ч сонирхолтой дүрээр уулзаж, тэр бүрд “Үнэхээр агуу удмын авьяас юм даа” гэлцэнэ.
-ААВААСАА ӨВЛӨСӨН АВЬЯАС БИЛЭГТ ХОЁР ТӨМӨР-
Аавыгаа “Агуу жүжигчин байсан” гэж олны ярианаас сонсож, авьяасыг нь өвлөн, нэрийг нь хичээж явах юм байна гэсэн насан туршийн зорилго өвөртөлснөөс өөрөөр нэг ч удаа уулзаж, харж байгаагүй, тэр. Түүнийг есөн сартай байхад л аав нь бурхны орныг зорьсон байдаг. Ах, дүү хоёр авьяас ана, мана гэж ярих юм үгүй. Хоёул аавыгаа давтаж, үргэлжлүүлж яваа. Гэхдээ “Аавынхаа чинээнд хүрэх болоогүй” гэж зүтгэсээр, найруулагчаас оноогдсон дүр бүхэндээ сэтгэл зүрхээ шингээн ажиллаж байгааг нь үзэгчид андахгүй мэдэх биз ээ. Тиймээ, Ардын жүжигчин Цагааны Цэгмид гуай буюу агуу Цогттайж бидэнд ирт мэс, их зөөлрөл хоёрыг хосоор үлдээгээд явсан. Одоо ч тэр хоёр аавдаа хүрэхээр, аавынхаа энд жаахан ч болов дөхөхөөр алхаж яваа.

Ц.Төмөрхуяг гуайн эхлэл ч мөн тэр үеийн уран бүтээлчдийн жишгээр наяд оноос яригддаг. Тэгээд бүр өнөө алдарт Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэн орж, алтан үеийн мундагуудаас номын дуу сонсож, өөрт байгаа өгөгдлөө хөгжүүлж эхэлсэн. Алтан үеийн уран бүтээлчдийн гар дээр өсөж, тэдний хайр энэрэл, авьяас билиг, сэтгэл, ухааны дор нөмөрлөж өссөн түүнд жүжигчин мэргэжлээр сурахад бүр ч ойр дөхөмтэй байж, өдгөө аавынхаа нэрийг өргөж явахад том түлхэц болсон тухай тэр өөрөө мөн ярьсан байдаг. Ингэж л тэр аавыг нь хүндэлж, хайрладаг уран бүтээлчдийн тус дэмээр сайн уран бүтээлч болж өндийсөн байдаг. Залуухан, ёстой л нөгөө галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насандаа тэр олон бүтээлийн дүрд ажиллаж, өөрийнхөө чадвар чансаа, авьяас билгээ гайхуулж явсан. Ц.Төмөрхуяг гуай “Би залуу байхдаа кино урлагийн төлөө бүхнээ зориулсан. Байраа зараад өрөвдмөөр байсан үе бий шүү дээ. Амьдралынхаа өмнө би урлагийг тавьсан” гэнэ. Үнэхээр ч өдөр шөнөгүй театртаа бэлтгэл хийж, авсан цалин мөнгө ч тааруухан явахдаа тэр ааваасаа өвлөн авсан авьяас билгээ үргэлжлүүлж, урлагт үнэнч зүтгэж эхэлсэн.

-ТАЙЗАН ДЭЭРЭЭ ГАРАХЫН ХҮСЛЭН-
Театр л түүнийг хүмүүжүүлж хүн болгосон болохоор тайзнаа гарч, тэр орчин ахуй, үзэгчдийн алга ташилтыг тэр эрхгүй үгүйлж байгаа. Арга ч үгүй байх. Тэгээд бүр Гамлет тоглох хүсэл байгаа юм билээ. Хэрвээ би хорь гаруйхан настай байсан бол тайзнаа тийм ч дүрд гарах байсан” гээд мөрөөдөж, хүсдэг юм билээ. Одоо харин тэр тайзнаа “Инээмтгий хүн” жүжгийн гол дүрд ажиллаж байна. Тайзнаа гараагүй удсан болохоор гарцаагүй сайхан өдрүүд өнгөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм ээ, тэр бидэнтэй илүү олон сонирхолтой, шинэ содон бүтээлийн дүрээр уулзана гэдэгт итгэж байна. Монголын тайз, дэлгэцийн хувирашгүй авьяас билэгт хүү нь мөнөөс мөн билээ тэр.
| МОНГОЛЫН УРЛАГИЙН АВЬЯАС БИЛЭГТ ХҮҮ Ц.ТӨМӨРХУЯГ |
|
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |