"Хазааргүй төрийн төгсгөл" романы зохиолч, хуульч Ж.Өнөрбаяртай ярилцлаа. Тэрбээр улс төр судлаач, хуульч мэргэжилтэй ч 2003 оноос шүлэг, нийтлэл бичиж эхэлжээ.
-Монголын өнөөгийн нийгэм, улс төрийн амьдралаас сэдэвлэсэн “Хазааргүй төрийн төгсгөл” романыг бичих болсон шалтгаан нь юу вэ. Таны сэтгэлийг нийгмийн ямар асуудал илүүтэй эмзэглүүлж, роман бичихээс өөр аргагүйд хүргэсэн бэ?
-Улс төр судлалаар сурч байх үедээ буюу 2006 онд “Хазааргүй төр” хэмээх сонгуулийн тухай нийтлэл бичиж, багш нараас урмын үг сонсож байлаа. Тэр үеэс л улс төрийн ороо бусгаа, ядмаг байдлыг дээрх сэдэвтэй уялдуулан ном болгох бодол тээж явсаар романаа саяхан бичиж дуусгалаа. Хүмүүс шударгаар ажилладаг, хууль манайд хэрэгждэг бол нийгэм тэр чинээгээрээ гэрэл гэгээтэй байна шүү дээ. Гэвч харамсалтай нь, бидний санаснаар биш. Би төрийн байгууллагад 10 гаруй жил гүйцэтгэх болон удирдах албан тушаал хашиж байсан болохоор албан байгууллагын шударга бус байдлыг гадарлана. Сүүлдээ албан тушаал ахихдаа, шагнал урамшуулал авахдаа хэн нэгэнд тал засах шаардлага гардаг тогтолцоонд ажиллаж байгаагаа мэдрээд ажлаасаа гарсан. Наанаа сайхан шударга ёс ярьчихаад цаанаа шударга бус үйлдэл хийдэг тогтолцоотой болчихжээ, манайх. Иргэдэд хүнд суртал үзүүлдэг, айлгадаг, дарамталдаг, авлига нэхдэг үйлчилгээтэй юм шиг болчихсон. Ийм байдлаар иргэд рүүгээ харж инээчихээд, цаашаа харж нулимдаг төртэй байхад хэн ч дуугүй суухгүй ч энэ нь улстөрчдөд таалагдахгүй нь лавтай.

-Улс төрийн амьдралаас сэдэвлэсэн роман бичихийн тулд судалгаа сайтар хийх шаардлагатай байх. Судалгаа хийх явцад хэний ч санаанд оромгүй баримт, үйл явдал, түүхийг нээж, илрүүлж чадсан уу?
-Нийгэм, улс төрийн бодит байдал, дүр зураг дээр тулгуурлаж, уран зохиолын буюу төсөөллийн байдлаар бичсэн. Өөрөөр хэлбэл, зохиолын гол баатрын амьдралыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд холбож, түүний туулсан алдаа оноо, харуусал, ухаарлыг Монголын нийгэм, улс төрийн амьдралтай уялдуулж илэрхийлэхийг зорьсон. Мөн зохиолд гарах ирээдүйн үйл явдал бол мэдээж хийсвэр. Гэхдээ “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэдгийг харуулахыг хичээсэн.
-Таны романыг уншигчид өөрсдийнхөөрөө ойлгож, үнэлж, дүгнэх байх. Гэхдээ та юуг илүүтэй ойлгож, анхаарч уншаасай гэж зөвлөх вэ?
-Өнөөдрийнхөө болж бүтэхгүй байгааг зөвөөр шүүмжлэх нь маргаашийн өөрчлөлтөд хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр уншигчдыг ирээдүйдээ ямар нийгэм үлдээх нь бидний өнөөдрийн нийгэм, улс төрийн ухамсар, хандлага хэрхэн өөрчлөгдөхөөс ихээхэн хамаарах юм байна гэдгийг л ойлгоосой гэж хүсэж байна. “Юу тарина түүнийгээ л хураана” гэдгийг хүн бүхэн ярьдаг биз дээ. Ярьснаа хэрэгжүүлчихдэг л болчихвол ямар ч асуудал гарахгүй. Манайд ярьдаг хүн нь ихэдчихээд хийдэг хүн нь цөөдөөд байна.
-Роман бол уран зохиолын томоохон төрөл зүйлүүдийн нэг. Зохиолчийн хувьд орчин нөхцөлд, хэдий хугацаанд бичиж, бүтээл болгож чадсан бэ. Өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн бэлдсэн бэ?
-Дээр хэлсэнчлэн зохиолын санаа бодол бол олон жилийн өмнөөс эхтэй. Цаасан дээр буулгахад хоёр орчим жил болсон. Голдуу ажлын бус цагаар бичсэн. Мэдээж шантрах үе байсан. Тэгээд хэсэг завсарлахдаа ном уншиж, шүлэг бичдэг. Эхлүүлсэн бол дуусгах гээд гүрийчихдэг болохоор тэр зан чанар минь их нөлөөлсөн байх.

-Та ямар цагт илүү үр дүнтэй, бүтээмжтэй суудаг вэ?
-Би ажил эхлэхээс хоёр цагийн өмнө ажил дээрээ очиж хэсэг бичдэг. Мөн амралтын өдрүүдээр гэртээ сууж, бичнэ. Би улс төр судлал, эрх зүйч мэргэжилтэй болохоор нийгэм, улс төрийн амьдралаас сэдэвлэн зохиол бичих нь давуу тал болсон байх.
-2003 оноос утга зохиол сонирхож, шүлэг, нийтлэл бичиж эхэлсэн юм билээ. Та ихэвчлэн ямар сэдэвтэй бүтээл хийсэн бэ. Шүлэг бичнэ гээд зорьж суудаг уу, эсвэл гудамжинд алхаж байхдаа, ямар нэгэн ном, зохиол уншиж байхдаа сэдэв, санаагаа олдог уу?
-Яруу найрагч А.Эрдэнэ-Очир хэмээх эрхмийг “Болор цом” наадамд түрүүлж байхыг телевизээр үзчихээд намрын тухай анхны шүлгээ бичиж байлаа. Бичсэн шүлгүүдээ найз нөхөд, гэр бүлийнхэндээ л уншиж өгсөн. Жишээлбэл, хэн нэгэнд зориулж бичнэ гээд төлөвлөчих юм бол шууд биччихдэг. Буусан санаагаа тэмдэглэж аваад дараа нь шүлэг болгочихдог үе ч бий.
-Уран зохиол, шүлэг, найраглал өнөөгийн улс төр, нийгмийн амьдралыг өөрчлөх боломжтой юу. Тухайлбал?
-Өөрчлөгдөөсэй, биднээс өөрчлөх боломжийг битгий хулгайлаасай гэж хүсдэг. Дэлхийд зөвхөн нэг улсыг биш хүн төрөлхтийг өөрчилсөн уран зохиол, жүжиг, найраглал байдаг гэдгийг хүмүүс мэдэх байх.
-Та цаашид ямар бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Тодорхой, жишээ, баримтад тулгуурлаж бичих бодолтой байна. Бас шүлгийн ном хэвлүүлнэ гэж боддог доо.
-Танд амжилт хүсье.
| ЗОХИОЛЧ Ж.ӨНӨРБАЯР: “Хазааргүй төр” нийтлэл бичиж, урамшихдаа роман бичих мөрөөдөлтэй болж билээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |