“Халин халин нисээд ирсэн шувуу
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ юм бол доо” хэмээх “Зүүдэн бороо” дуу галт тэргэнд бүтсэн хэмээн УГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав өгүүлсэн байдаг. Тэрбээр 1987 онд яруу найрагч, дуучид, хөгжимчидтэй Монголын зохиолчдын хорооноос жил болгон зохион байгуулдаг бригадад явсан гэдэг. Тэрбээр Хөгжмөө үүрээд галт тэрэгний есдүгээр купенд ортол Бавуугийн Лхагвасүрэн гуайтай таарч, хамт Сэлэнгэ явах хувь тохиосон гэдэг. Б.Лхагвасүрэн гуай галт тэрэгний гал тогооны купенд суухдаа ард нь явсан гурван эмэгтэйн нэгийг бусдаас онцгой гэдгийг анзаарчээ. Анзаарсан даруйдаа хөгжмийн зохиолч Б.Магсаржаваас “Ард чинь гурван эмэгтэй сууж байна. Чи залуу хүн байна эргээд харчих. Аль нь чамд таалагдаж байна” гэсэн гэдэг. Гэтэл Б.Магсаржав “Гурвуулаа л сайхан эмэгтэй байна. Гэхдээ дунд талынх нь хар гэхэд дэндүү хар нүдтэй охин байна” гэтэл Б.Лхагвасүрэн гуай “Зүйтэй, үүнийг л хэлүүлэх гээд байсан юм” гэжээ. Ингээд л “Зүүдэн бороо” дуу галт тэргэнд бүтсэн түүхтэй гэдэг. Бид “Зүүдэн бороо” дууны гол дүрийн эмэгтэй Д.Орхончимэгтэй холбогдож, дээрх дурсамжийн талаар тодруулсан юм.
-Таныг 1987 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Сэлэнгэд хуваарилагдаж явахдаа яруу найрагч Б.Лхагвасүрэн, хөгжмийн зохиолч Б.Магсаржав нартай таарч, тэд таны алаг нүдийг гайхан биширснээр “Зүүдэн бороо” дууг бичсэн гэдэг. Энэ тухай та ярьж өгөөч?
-Би тэр үед цэцэгтэй цэнхэр дээлтэй явж байсан санагдана. Вагон рестораны буфетний хажуу талын ширээнд би хоёр найзтайгаа цай уугаад сууж байсан юм. Бидний эсрэг талд Б.Лхагвасүрэн гуай жаахан халамцуу бололтой ганц, хоёр хүнтэй инээлдэж явсан. Тэгээд биднийг дуудаж, “Хаанаас ямар ажлаар яваа хүүхдүүд вэ” гэхэд нь бид Анагаах ухааны дээд сургууль төгссөнөөрөө омогшоод “Эмч болчихоод аймагтаа ажиллахаар явж байна” гэсэн юм. Гэтэл “Яасан сайхан юм. Та гурав 30 минутын дараа есдүгээр купенд ирж дуу сонсоорой” гэж билээ. Бид залуу байсан болохоор урлагийн хүмүүсийг ойлгохгүй, согтуу хүмүүс ингэж л байдаг шүү дээ гээд тоогоогүй өнгөрүүлсэн. Гэхдээ биднийг “Ирж дуу сонсоорой” гэж байсныг тод санаж байна. Түүнээс хойш 36 жил өнгөрчээ. Тэдний яриаг төдийлөн тоогоогүй болохоор заримыг нь мартаж, бүүр түүрхэн санах юм.
-Та гурав 30 минутын дараа очиж дууг нь сонссон уу?
-Бид ямар гоё юм бэ гэсэн ч бусдаас санаа зовж, айж, ичдэг байсан үеийн хүүхдүүд. Хүний купенд очно гэж байж боломжгүй зүйл. Залуу байхад хүмүүс миний нүдийг сонжиж их хардаг байсан. Би ч том, алаг нүдтэй байсан болохоор юманд амархан өртчих гээд далдичдаг байсан юм. Тэгээд бусдын өөдөөс хараад байж чадахгүй, ичиж доошоо харсаар байгаад духаараа хардаг болчихсон байсан. Хүмүүс “Чиний үеийнхэнд болоод Сэлэнгэд чамаас том нүдтэй эмч байгаагүй. Чи “Зүүдэн бороо” дууны гол дүр юм биш үү” гэж их асуудаг байсан.
.jpg)
-Тухайн үед тантай явж байсан хоёр эмч бий юү. Та холбоотой юу?
-Нэгийг нь бурхан болсон, нөгөөхийг нь Булган аймагт амьдардаг гэж сонссон. Бид харилцаа холбоогүй болоод удаж байгаа.
-Танайхан бүгд том, алаг нүдтэй юү. Та ганцаараа содон уу?
-Би аав, ээжээс есүүлээ, айлын дундах охин. Манайхан бүгд том, алаг нүдтэй. Хүмүүс бидний нүдийг хараад л “Дамдиндоржийн хүүхэд байна” гэж таньдаг. УИХ-ийн гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Содхүү миний ах шүү дээ. Бас л том нүдтэй хүн. Аав, ээж хоёулаа том алаг нүдтэй хүмүүс байсан. Миний залуугийн зургийг хүмүүс үзчихээд “ХХ зууны манлай жүжигчин Л.Цогзолмаа гуайтай адилхан юм” гэдэг. Би нутгийнхандаа бол нэлээд алдартай том нүдтэй хүн. Би тэр үед таван жил Анагаахын их сургуульд сурч байгаад Сэлэнгэ аймагт хуваарилагдаж байсан. Унаган Сэлэнгийн төвийн хүүхэд. 1987-2014 он хүртэл аймагтаа Хяналтын мэргэжлийн эрүүл ахуйн эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарсан ч “Асгатын дов” гэх уламжлалт эмнэлэгт хяналтын зөвлөх эмчээр, “Баяндэмбэрэл” ХХК-ийн эмнэлэгт эрүүл ахуйн эмчээр ажиллаж байна.
-Та “Зүүдэн бороо” дууг сонсох, дуулах дуртай юу?
-Би дуунд дуртай боловч сайн дуулж чаддаггүй юм. Миний сонсох дуртай дуунуудын нэг бол яалт ч үгүй “Зүүдэн бороо” шүү дээ. Манайх урлагийн удамтай. Ээж минь аймгийн Соёлын ордонд хийлчээр ажилладаг байсан. Аав минь багшаар ажиллаж байгаад Намын төв хорооны зааварлагчаар ажилладаг байлаа” гэв.
Ингээд Б.Магсаржавыг удалгүй өрөөндөө ортол Б.Лхагвасүрэн гуай дуг хийж байсан гэдэг. Тэгэхээр нь “Лхагваа, ах аа босоорой. Гуравдугаар бадаг нь гараагүй шүү дээ” гэтэл цочиж сэрээд
“Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд
Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ юм бол доо” гэж бичээд “За гурван бадаг болно” хэмээсэн гэдэг.
Ингээд Б.Магсаржав гуай “Өнөөх бүсгүйчүүдийн нэгдүгээр купений хаалгыг нээтэл өнөөх хар нүдтэй охин сарны гэрэлд үсээ самнаад, сайхан алаг нүдээрээ харж билээ. Тэгээд би хаалгыг нь зөөлөн хаагаад нэгдүгээр купенээс есдүгээр купен явах хооронд л “Зүүдэн бороо” дууны ая ороод ирж билээ. Тэр хооронд жижигхэн цаасан дээр хурдан шугамдаж, ноотыг нь бичээд л “Лхагва ах аа” гээд орсон. “За би хийчих шиг боллоо. Та нэг сонсоод үз дээ” гээд дуулж байлаа. Ингэж л “Зүүдэн бороо” дуу галт тэргэнд “амилсан” юм хэмээсэн байдаг.
| “ЗҮҮДЭН БОРОО” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОРХОНЧИМЭГ: ГАЛТ ТЭРГЭНД ХОЁР НАЙЗТАЙГАА ЯВЖ БАЙТАЛ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН ГУАЙ ДУУДАЖ, “30 МИНУТЫН ДАРАА ИРЖ ДУУ СОНСООРОЙ” ГЭХДЭЭ Л “ЗҮҮДЭН БОРОО”-Г БИЧИЖ БАЙЖЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |