Дайны дараах япон орны үнсэн дундаас өндийж, бүх зүйлийг тэгээс эхэлсэн гэдэг. Харин тэр мөчүүдийн зураглал, хүмүүсийн үйл хөдлөл, сэтгэлийн зургийг цааснаа буулгасан орь залуухан бичээч бол Оэ Кензабүро байлаа.
Түүний “Тэжээмэл” тууж нь эзэндээ Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй нь болох Акутагавагийн нэрэмжит шагналыг авчраад зогссонгүй түүний авьяас билэг, бичлэгийн онцгой чадварыг томоохон уран бүтээлчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.
Эцсийн амьсгал татахынхаа өмнө “Зугаатай байлаа” гэж хэлнэ гээд бэлдчихсэн цэл залуухан хүнийг хэрхэн тодорхойлж болох вэ? Магадгүй амьдрал зугаатай тоглоом шиг санагдах мөчүүд балчир насанд л хамгийн ихээр төрдөг байж болно. Дурсамж хүйтэн өнгөтэй байсан ч түүнийг бал бурмаар төсөөлж, гэрэл цацруулсан цаг мөчүүдийг гашуун нулимстайгаар санаж болно.
Япон орны алс бөглүү тосгонд эцгийн хамт оршин суух гол дүрийн залуу дүүгийн хамт тос, үнсний үнэртэй зөөлөн шороог модны хугархайгаар хутгаж буйгаар зохиол эхэлдэг. Өөр тэдэнд зугаацах, хийх зүйл ч үгүй. Дайны дараах хүнд хэцүү амьдралын нэгээхэн хэсгийг тос, үнс, шороо гурвыг холин хутгаж буй жаахан хүүхдүүдийн дүрээр л эхний өгүүлбэрээс аваад нэн чадамгай илэрхийлсэн санагдана.
Өндөр уулсаар хүрээлэгдсэн тус тосгоныг “хот”-той холбож байсан дүүжин гүүр бороо ихээр орсоны улмаас эвдэрч тэд гадаад ертөнцөөс тусгаарлагджээ. Гэвч энэ бол дайны дараах Япон орон гэдгийг санууштай. Тийм дээ энэхүү нөхцөл байдал тосгоныхонд тийм ч хүндээр тусаагүй юм.
Ийн байтал Америкийн байлдааны онгоц тосгонд унаж, томчууд хар арьст эрийг олзлон авчирсан нь хийх ажилгүй зуны халуун өдрүүдийг барж байсан хүүхдүүдэд баяр хөөр авчирдаг. Үүнийг зохиолч “Сүүлийн үед тосгоны дээгүүр нисэж эхэлсэн “дайсны” онгоц хүртэл бидэнд нэгэн зүйлийн ховор шувуу төдий л санагдах болсон сон” хэмээн дүрсэлжээ. Дайсны онгоц гэдгийг нь мэдэвч, хүүгийн сэтгэл зүрхэнд оршин буй их уй гунигийн далайд нь ирж буугаад зугаацуулах шувуу төдийхнөөр түүнд мэдрэгдэж байна. Зүггүй жаалуудын уйтгарыг үүгээр өөрөөр хэрхэн илэрхийлэхсэн билээ л…
.jpg)
Гол дүрийн жаал болоод түүний дүү, найз нь болох Сэтэрхий уруулт нарын хувьд өнөөх олзны хар цэргийг тэжээх нь ойн зэрлэг нохойн гөлөг олсноос илүү санагдаж байлаа. Гэвч бүх зүйл өөрийн гэсэн тойрогтой бөгөөд түүнийг сэтлэн гарах мөч л таатай байдгийг төсгөлд өгүүлнэ. Хамгийн гол нь дурсамжийн тойрог энд л битүүрч дуусахын даваанд тэрээр төвөөс холбоо зөөдөг нарийн бичгийн дарга мужаас шийдвэр гаралгүй удаж буйг дуулгадаг.
Хар арьстанд дассан хүүхдүүд түүнтэй хамт зугаалж, гол дүрийн баатар түүний хамгийн сайн найз нь болно. Түүний хамгийн сайн тэжээвэр, хар өнгөтэй нохой ч гэсэн болмоор. Үнэндээ яг л тийм дүр төрх, элдэв чамирхалгүйгээр шууд дүрслэгдсэн байна. Эцсийн мөчид өөрийн үхлийг мэдэрсэн хар цэрэг гэтэл хамгийн сайн эзэн болох өнөөх хүүг олзлон авдаг. Гэвч бүх зүйл буруугаар эргэж хар цэрэг толгойдоо сүх зоолгуулах өмчид хүүгийн гараар толгойгоо хамгаалсан байдаг. Үйл явдал яг л энэ цэгт төгсчихөж байгаа мэт санагдавч зохиол хараахан дуусах болоогүй.
“Зунгааралдсан хар бүрхүүл дотор миний халуу дүүгэх зовхи, хорсон түлэгдэх хоолой, халуунаар төөнөх гар хуруу минь шархаа эдгээж эхлэв”.
Яг л энэ цэгээс, маргааш өглөө нь сэрэхдээ л өнөөх хүү жаахан байхаа больчихсон юм. Зохиолын “би” хүүрнэгчийн маань “тэжээмэл”-тэй өнгөрүүлсэн зугаатай дурсамж, түүний талаарх цэвэр нандин бодлууд нь үгүй болсноор хиргүй тунгалаг байхаа больж, олон зүйлсийг үзсэн, эргэцүүлж боддог том хүн болчихсон юм. Тэгээд ч тэрээр “Би аль хэдийн хүүхэд байхаа больсон гэх үгс бурхны сургааль мэт сэтгэлд цуурайтна. Сэтэрхий уруулттай цус асгаруулан үзэлцэх зодоон, сартай шөнө шувуу агнах, чаргаар гулгах, зэрлэг нохойн гөлөг, энэ бүхэн хүүхдэд зориулсан үгс” хэмээн хэлдэг.
“Би гэнэтийн үхэл хийгээд зарим үед гунигтай, зарим үед инээмсэглэн үхсэн хүний царайнд маш хурдан дасаж байлаа, яг л тосгоны томчууд дассан шиг”.
Зохиогчийн хэлэх гэсэн санаа туужийн төгсгөл хэсгийн энэ өгүүлбэрт бүрэн багтжээ. Тэрээр амьдралын мөнх бусын хуулийг мэддэг болж, нөгөөтэйгүүр том хүн болохыг сацуу хүүхдийн айдаг зүйлст томчууд шиг л дасаж орхижээ.
.png)
Нөгөөтэйгүүр үхсэн хүний гунигтай, гуниггүй царайны аль нь ч сэтгэл сэртхийм зурагтай. Магадгүй хэн нэгний хоосорсон бие, чимээгүйн амгаланг амьд хүмүүс мэдэрдэггүй байх. Аль нь ч бай өөрийгөө хоёр талд хуваан “тэжээмэл” хэмээх хар арьстан эртэй өнгөрүүлсэн мөчүүдийг балчир хүүхэд болж, төгсгөлийн хэсгийг хэдийнэ хагацалд дассан том хүний сэтгэлээр хөврүүлэн номын хуудсыг амтархан эргүүлсэн нь дээр санагдана.
Б.Алтанхуяг
| ДУРСАМЖИЙН СҮҮДЭР |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |