Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраагийн балаг дуусахгүй нь. Өмнө нь, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг газрын наймааны хэрэгт хутгаж, хамт шалгагдаж байлаа. Тэгвэл одоо Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамааг газрын наймааны хэрэгтээ хамжигчаар оруулж, хууль хяналтын байгууллагад ээрүүлж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг хууль хяналтын байгууллагаас шалгаад гурван жил өнгөрлөө. Эцэст нь, баривчилж, цагдан хорих тушаал гарахтай зэрэгцээд тэрбээр БНСУ руу зугтаж, “Шувуу” ажиллагаагаар шүүрүүлэхдээ тулж байсан нэгэн. Тодруулбал, Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, эхнэр Б.Сайханжаргал, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авч, БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдсан гэх хэргээр шалгаж эхэлсэн байдаг.
.jpg)
Хэргийг эргэн сануулбал, хууль хяналтын байгууллагынхан дээрх нэр бүхий хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийж, заримыг нь цагдан хорьж байсан. Тухайлбал, Б.Бадраагийн гэрээс 300 сая төгрөг, юань, үнэт эдлэл, галт зэвсэг, сум зэргийг хураасан. Б.Бадрааг Хан-Уул дүүрэгт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууц, үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авч, мөрийтэй тоглож, хууль бусаар олсон мөнгийг хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг хуулийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоогоод байсан. Түүнтэй холбоотойгоор түүний 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг судалж үзэхэд, “38.400 сая төгрөгийн орлоготой, хоёр тэрбум, 805 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг оффистой, 38 хурдан удмын морьтой, 55 саяар үнэлэгдэх малтай, гурван төрлийн өмчлөх газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 147 сая төгрөгийн хадгаламжтай, "Эрдэнэт хивс" ХК, "Эрдэнэс таван толгой" ХК, "Эрхэм нар" ХХК, "Говил" ХХК, "Түвшин наран" ХХК," Говийн долгион" ХХК-аас 142 сая төгрөгийн орлого олдог гэдгийг олон нийтэд ил болгосон. Харин 2013 оноос түүний автомашин, орон сууц, эзэмших газрын тоо хэмжээ, орлого хоёр дахин нэмэгдсэн байдаг. Мөн түүний хүү Б.Наранболдыг давхар шалгаж 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон. Учир нь, Б.Бадраа хүүгийнхээ нэр дээр компаниудынхаа үйл ажиллагааг явуулдаг учир хам хэрэгт холбогдож, хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болсон гэж байлаа.
.jpg)
Тэгвэл улс дамнаж газрын наймаа эрхэлж, хууль бусаар мөнгө олдог, олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглож, мөнгө угаах гэмт хэрэгт давхар холбогдсон байж болзошгүй Б.Бадраа, Б.Наранболд, Х.Нэхийт нарын араас Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа орж ирлээ.
Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамааг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэнэ. Тэрбээр газрын наймааны хэргээр АТГ-ын мөрдөгчдөд хэд хэдэн удаа байцаалт өгсөн талаар эх сурвалж мэдээлэв. Мөн сүүлийн хэдэн сар сумын Засаг даргын ажлаа хийлгүй Улаанбаатар хотод суурьшиж байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй түүнийг цагдан хорих шийдвэр гарсан ч эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулаад байгаа бололтой.
Г.Гангамаа Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраагийн “захиалга”-аар БНХАУ-ын иргэдэд их хэмжээний газар олгох шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан хэрэгт холбогджээ. Ингэхдээ тэрбээр хятадуудаас их хэмжээний авлига авч, бусадтай хуваалцаж, тохиролцсон ч байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа гэнэ.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Гурвантэс суманд хууль бусаар газар авсан БНХАУ-ын иргэдийг ч мөн шалгаж байгаа. Тэд анхандаа захиалагчаа нуун дарагдуулж, мэдэхгүй гэдэг хариулттай байсан ч эцэст сэжүүр олдсон гэнэ лээ. Энэ хэрэгт Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа холбоотой гэсэн. Г.Гангамаа дарга ч үүнийгээ хууль хяналтын байгууллагад мэдүүлээд байгаа бололтой. Хууль бусаар харь улсын иргэдэд газар олгож, хэдэн зуун саяар нь хахууль авсан болзошгүй” гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заналхийлж, улс дамнасан газрын наймаачдыг “толгойлогч” нь Б.Бадраа байж болзошгүй баримтын мөрөөр хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа гэнэ. Хамжигчдыг нь ч мөн шалгаж байгаа талаар бид мэдээллээ.
| ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ГАНГАМАА, Б.БАДРАА НАРЫГ ХЯТАДУУДАД ГАЗАР ЗАРЖ, АВЛИГА АВСАН ГЭХ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ГАНГАМАА, Б.БАДРАА НАРЫГ ХЯТАДУУДАД ГАЗАР ЗАРЖ, АВЛИГА АВСАН ГЭХ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2025-10-24 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |