• Өнөөдөр 2026-11-26

Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно

2026-04-09,   183

    Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн байдал, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, санаачилсан хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэллээ.

Гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин, түүхэнд  үлдэх төрийн айлчлалууд болж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн, монголчуудын баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. 

Багануур дүүрэгт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Тухайлбал, 2024 онд 293 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан 50 Мегаватт хүчин чадалтай цэнэг хуримтлуурын станц Улаанбаатар хотод эрчим хүч нийлүүлдэг.

Энэ онд 600 мянган тн хөх нүүрс, 82 мянган тн нам температурын давирхай, 40 Мегаватт эрчим хүч үйлдвэрлэх Нүүрс пиролизын үйлдвэрийн эхний шат болон “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ашиглалтад орно.  

Ингэснээр шинээр 3,500-5,000 ажлын байр бий болох тооцоо гарсан байна.    

Мөн “Месес” компанийн гангийн үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын нийт арматурын хэрэглээний 20 хувийг дангаараа үйлдвэрлэх юм.  

 


Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188