• Өнөөдөр 2026-11-26

“Санхүүгийн дэмжлэгийн бүртгэлийн систем"-ийн үйл ажиллагаа, үндсэн боломжуудыг танилцуулах сургалт боллоо

2026-11-05,   647

   Сургалтыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Албан бус эдийн засгийг албажуулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр үе шаттай зохион байгуулж байгаа ба эхний сургалтыг нийслэлийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтнүүдэд 2026 оны аравдугаар сарын 09-ний өдөр хийсэн.

   Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, ил тод, нээлттэй хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, системд бүртгэл хийх, хүсэлт хүлээн авах, хянах, үнэлэх болон шийдвэрлэх үйл ажиллагааг системээр гүйцэтгэх мэдлэг, дадлыг олгох.

      ХХҮЕГ болон аймаг, дүүргүүдийн мэргэжилтнүүд системийн үндсэн үйл ажиллагааг ойлгож, санхүүгийн дэмжлэгийн мэдээлэл бүртгэх, хүсэлт хүлээн авах, хүсэлттэй ажиллах, хянах, үнэлэх, шийдвэрлэх болон шаардлагатай мэдээллийг системээс харах чадвартай болж байгаа юм.  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүргийн удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд оролцлоо.

 


“Санхүүгийн дэмжлэгийн бүртгэлийн систем"-ийн үйл ажиллагаа, үндсэн боломжуудыг танилцуулах сургалт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188