• Өнөөдөр 2026-11-26

ХХҮЕГ: Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, дээд боловсролын байгууллагын төлөөлөлтэй түншлэл, хамтын ажиллагааны уулзалт хийлээ

2026-09-08,   439

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу ажилтан, залуу гэр бүлийг дэмжих, оюутан залуучуудыг суралцаж байх үеэс нь хувь хүнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлсэн. Хөдөлмөрийн зах зээлд саадгүй, амжилттай нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, дадлагажуулах чиглэлээр сайн хүний нөөцийн сургуулийг сонгон шалгаруулж “Карьер хөгжлийн төв” байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах сургуулиудын төлөөлөлтэй өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүлээн авч, мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Их засаг их сургууль, Монгол Солонгосын политехникийн коллеж, Барилгын политехникийн коллеж зэрэг боловсрол, сургалтын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

      Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт (5.3.2) тусгагдсан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагын хүсэлт, сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан тэдгээрийн сайн туршлага, загвар хөтөлбөрийг таниулан сурталчлах, өргөтгөн хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашдын түншлэл хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцсон уулзалт болсныг онцлож байна.

 


ХХҮЕГ: Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, дээд боловсролын байгууллагын төлөөлөлтэй түншлэл, хамтын ажиллагааны уулзалт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188