• Өнөөдөр 2026-11-26

ХХҮЕГ ОЛОН БНСУ-ЫН ДЭЖИН ИХ СУРГУУЛЬ (DAEJIN UNIVERSITY) -ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХ, ХАРИЛЦАН ТАНИЛЦАХ АНХНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО

2026-08-03,   319

     ХХҮЕГ-ын удирдлагыг төлөөлж ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай, БНСУ-ын Дэжин их сургууль (Daejin University)-ийг төлөөлж дэд ерөнхийлөгч, гадаад харилцааны сургуулийн захирал Күен Ху болон тус сургуулийн төлөөлөгчид оролцон боловсрол, хүний нөөцийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх, богино болон урт хугацааны сургалтын чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэх, харилцан танилцах анхны албан уулзалтыг хийлээ.

   Дэжин Их сургуулийн дэд ерөнхийлөгч бөгөөд Гадаад харилцааны сургуулийн захирал Күен Ху уулзалтын хүрээнд сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулж, боловсрол, хүний нөөцийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавих, Дэжин их сургуульд суралцах бакалаврын түвшний мэргэжлийн хөтөлбөр, тэтгэлэгийн талаар танилцуулав. Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамж, Ахмад настны чиглэлээр Халамжийн сан, Сургуулийн сан, Эмнэлгийн сандаа тулгуурлан үйл ажиллагааны өргөн хүрээтэй нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээтэй хамаарал бүхий байгаа нь #онцлог байлаа.

       Уулзалтын төгсгөлд ХХҮЕГ-ын зүгээс уулзалтын зорилго, цаашдын үр дүнгийн хүлээлтэд суурилсан тодорхой асуултууддаа хариултыг авч, санал солилцсон бөгөөд хоёр тал хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахаар харилцан тохиролцлоо.


ХХҮЕГ ОЛОН БНСУ-ЫН ДЭЖИН ИХ СУРГУУЛЬ (DAEJIN UNIVERSITY) -ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХ, ХАРИЛЦАН ТАНИЛЦАХ АНХНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188