• Өнөөдөр 2026-11-26

“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026-04-30,   265

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг танилцуулж, малын гаралтай түүхий эд боловсруулах, бэлтгэх салбарт ажлын байр бий болгож буй иргэдийг дэмжих, “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулсан ажлуудыг эрчимжүүлэх талаар онцоллоо.

   Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ боломжуудыг бий болгох зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Зангиа Портал ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдэд Zangia.mn платформоор дамжуулан ажиллах хүчний бүрдүүлэлтийг дэмжих зорилгоор ажлын байрны зарын урамшууллын багцыг ижил нөхцөлөөр олгохоор боллоо.

 


“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188