• Өнөөдөр 2026-11-26

“SCORE” хөтөлбөрт хамрагдсан ноос ноолуурын салбар дахь аанб-ын үйл ажиллагаатай танилцлаа

2026-07-02,   291

   Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь 2026 оны зургадугаар сараас эхлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аж ахуйн нэгж байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх “SCORE” хөтөлбөрийг ноос ноолуурын салбарт сонгогдсон хувийн хэвшлийн байгууллагуудад түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна.

   Энэхүү дэлхийн шилдэг хөтөлбөр нь 30 гаруй оронд амжилттай хэрэгжсэн бөгөөд сургалт нь оролцогч ААНБ-ын бүтээмжийг 50 хувь хүртэл нэмэгдүүлж, 91 хувийн сэтгэл ханамжийн үнэлгээтэй байдаг нь тогтвортой бизнесийн менежментийн арга барилыг бий болгон аж ахуйн нэгжүүдийн бүтээмжийг өсгөж, илүү чанартай ажлын байр бий болгох, ААНБ-уудад тулгардаг бэрхшээлүүдийг даван туулах, тогтвортой, хариуцлагатай бизнес эрхлэн явуулахад нь дэмжлэг үзүүлдэгээрээ ач холбогдолтой юм.

   Тус хөтөлбөрт хамрагдсан “Байгаль” кашимер, “Сайн түмэн” кашимер зэрэг үйлдвэрт ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан зочилж, үйлдвэрт хэрэгжиж буй хөтөлбөрийн үйл явц, үр дүнтэй танилцаж, үйлдвэрийн удирдлага, хамт олны төлөөлөл, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй үндэсний сургагч багш, зөвлөхүүдтэй санал бодлоо солилцох уулзалтыг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

    Уулзалтад Монгол Улс дахь Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын ноос ноолуурын холбоо хамтран оролцсон юм. Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлийн хүрээнд Монголын ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарт уг стандартыг нутагшуулахаар зорьж буй томоохон хөтөлбөрийн нэг гэдгийг онцолж байна. Мөн түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилттой уялдуулан хэрэгжүүлж байна.

        Уулзалтын үеэр үйлдвэрийн удирдлагууд хөтөлбөрт хамрагдсандаа олзуурхаж, зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаа бэрхшээлийг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжлэг үзүүлж, томоохон үзэсгэлэнд оролцуулах санал, хүсэлтийг уламжиллаа.

 


“SCORE” хөтөлбөрт хамрагдсан ноос ноолуурын салбар дахь аанб-ын үйл ажиллагаатай танилцлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188